Өнөөдөр Монголын Үндэсний Түүхийн музей үзлээ. Музейг үзэхэд сонирхолтой зүйлс, таалагдсан зүйлс ч их байлаа. Нийт 10 танхимтай юм байна лээ. Танхимуудыг эртний монголын түүх, эртний улсуудын түүх, уламжлалт хувцас, гоёл чимэглэл, соёл, социализмын үе, ардчилалын үе гэх мэтээр ялгасан байсан. Танхимуудыг үзээд явж байхад надад хамгийн их таалагдсан танхим нь 10-р танхим. Энэ танхимын бүх зүйлс таалагдсан ялангуяа тэр ардчилалын төлөө жагсаж байгаа зургууд, тэр дуу авиа.