Энэ ФОРУМ-аар ингэж үзэл бодлоо илэрхийлэн бие биенээ хайх нь хэрэгтэй ч үр дүнгүй байхаа. Яаагаад гэвэл ихэнх нь надад зориулж энэ ФОРУМ-д орж ирж юм бичдэг болохоор. КТМС гэдэг НҮҮРНИЙ НОМ-ны групп дээр саналаа бичвэл олон санал, санаачилга гарах байх шүү.
Манайхан 130-ийг хурдхан шиг агааржуулагч, сайн проектортой болгочихвол, алсдаа сандал ширээг нь оюутнуудад эвтэйхэн болгочихвол. Бас урд талын тайз байна. Бууж, авирч, нааш цааш явахад төвөгтэй золиг шүү. Төв ТИС-ийн ТВЗаал гэж хачин аймаар ангийг бодвол 130 гайгүй л дээ. Гэхдээ гайгүй гээд дасан зохицож болохгүй. Яаагаад гэвэл та нар мөнгөө төлсөн ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ нар буюу Хаан хэрэглэгчид шүү дээ.