Тун удалгүй Зүүнгарын хаант улсын хаан ширээн залгамжлагч Сэнгэ алагдаж түүний орыг дүү Галдан авч ахын бэлбэсэн гэргий Ануг албан ёсоор хатнаа болголоо. Бошгот хааны хатан Ану түүний нэгэн насны хань гол тушиг тулгуур, үнэнч зөвлөгч, эрэлхэг шадар, дайчин нөхөр нь болж байлаа.Aну хатан үлэмжийн гоо үзэсгэлэнтэйгээс гадна мохошгүй хатан зоригтой бүсгүй байсан тул гялалзсан шар өнгөтэй гуулин хуяг өмсөж дайсандаа үхэл авчрах нум сумыг агсан эр нөхөртэйгөө дөрөө харшуулан аян дайнд мордож байлаа.