Author Topic: Цөмийн энерги болон АЦС  (Read 19317 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Цөмийн энерги болон АЦС
« on: 2011.08.20 21:53 »
Цөмийн технологийг бүх технологийн оргил бөгөөд мэтээр ухуулаад бид бас түүнд нилээд итгээд байх шиг санагдлаа.Энэ бол дээр үед Орос ах нарийн хүйтэн дайны үеийн Дубнагийн эрдэмтдээ их эрхлүүлдэг байсантай холбоотой бидэнд үлдсэн туулшрал болвуу гэж бодох юм.Цөмийн цахилгаан станцын ажиллах зарчим ураны тухай цөмийн энергийг боловсруулах тухай олж мэдэхэд 3 цаг хэдэн paper уншихад л хангалттай. Энэ технологи гэж нэрлээд байгаа зүйл маань гар утас гэж юмыг хүн төрөлхтөн зүүдлээгүй байхад телевиз цааш нимгэн байж болох тухай төсөөлөх чадваргүй байхад л гарсан өвгөн технологи.Энэ салбарынхнийг хүндлээд эрдэмтэн энэ тэр гэж нэрлээд байдаг нь яахав аюултай нөхцөл байдалд ажиллладаг болохоор нь тэр.Гинжин урвалд ордог уран гэдэг маань байгаль дээр 0.07% билүү маш бага хувьтай оршин тогтнодог үүнийг нэг тогоонд хийж байгаад хүчтэй эргүүлэхээр жингээрээ нөгөөх нь ялгараад ирнэ тэгэхээр нь пуужингийн үзүүрт суулгаад нисгэвэл атомын бөмбөг гээч юм болж байгаа юм.Харин тэр пуужинд өөрөө замаа олохооос авруулаад жаахан технологи гэж юм орж байгаа юмдаа.Цахилгаан станц бол нөгөө уранаар хийсэн хавтангууд нь урвалд ороод халахаар нь турбин эргүүлнэ. Бүх аймар халаад ирэхээр хүйтэн усаар хөргөж байгаа юм. Ингээд л нөгөө бидний яриад гайхаад байгаа Цөмийн технологийн бүх зүйл дуусаа.Энэ бол гэртээ цуйван хийж идээхээр амархан технологи.Түүний оронд бидэнд судлах хийх оруулах жинхэнэ технологи зөндөө байна.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: Цөмийн энерги болон АЦС
« Reply #1 on: 2011.08.22 10:52 »
ахмад багшийн бараг 12 жилийн өмнө хэлж байсан тэрхүү үг орой руу янхийтэл орж "Монголчууд бид бусдаас юугаараа дутуу болоод ингэж өөрөө өөртөө хэлж суугаа юм вэ" гэж байнга бодогдуулах болсон доо. Бид аливаа зүйлийг ном ёсоор нь хийдэггүй, судалгаа шинжилгээнд суурилдаггүй, процессын дагуу хийдэггүй, ингэхийг оролдсон нэгнээ тал бүрээс нь хавчдаг, тийм л хүмүүс байгаа юм. Хэзээ нэг цагт өөрчлөгдөх л байгаа даа. Discipline, culture, ethic, environment гээд сурах, хэвшүүлэх зүйл бидэнд мөн чиг их байна.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: Цөмийн энерги болон АЦС
« Reply #2 on: 2011.08.23 11:36 »
изотопын гинжин урвалаар энерги гаргах "сүүлийн үеийн" буюу 3 н жилийн өмнөөс эхэлсэнӨндөр хөгжилтэй орнуудын технологи нь уранаас биш харин газрын ховор элемент хэлбэрээроршдог Торий-гоос гаргах технологи нэвтэрч эхлэх юм байна.АЦС ийн 4 р үеийн хөгжлийг хийгээгүйгээс болоод энэ чиглэл уналтад орж бгаа юм бна.Ер нь гадныхан газрын ховроор хятадаас 97% хамааралтай байдаг. Газрын ховор элемент бага цацраг идэвхитэй ба LCD, iPhone, Hybrid машин гэх мэтэд амин чухал хэрэгцээтэй эд юм.Хятад тэртэй тэргүй газ. ховрыг оролцуулаад Өвөр Монголын газар нутгийн байгал орчныг сүйтгэхүлгэр жишээг үзүүлээд дуусаж бгаа. Скандинавынхан маш бага хэмжээгээр маш өндөр төвшиныстандартаар ашигладаг.цөмийн физикч биш, өөрийн уншиж ойлгосон зүйлээ хуваалцах хэрэгтэй гэж бодлоо.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: Цөмийн энерги болон АЦС
« Reply #3 on: 2011.08.23 11:41 »
АЦС хувьд ч миний хувьд эрс эсэргүүцэгч биш. Зүгээр л, хѳдѳлгѳлгүй хадгалж байгаад хойч үедээ ѳвѳлчихвѳл...гэсэн санаа байдгийн. Аргумент бий.1. Атомын эрчим хүч бол ХѲГШИН ТЕХНОЛОГИ. Гэхдээ ѳтлѳѳгүй, эсвэл зѳнѳѳгүй гэж хэлж болох л юм. Монголд илүү шинэ технологи хэрэгтэй.2. АЦС манерв муутай, бараг байхгүй технологи. Тэргүүний хѳгжилтэй орнууд татгалзаж чадахгүй байгаа нь үүнтэй холбоотой.3. Гүйлгээ ашиг сайтай ч нийт дүнгээрээ ашиггүй технологи. Дэлхий АЦС ашигласнаас олсон шууд ашгаа түүний сүйрэлтэй холбогдон гарсан хохирилтой харьцуулбал сонин л тоо гарах байх.4. Нийгмийн сахилга бат хүмүүсийн ѳдѳр тутмын амьдралын энгийн хэв хэмжээ болсон ухамсрын тийм тѳвшинд таарсан технологи, бусад бүх тѳвшинд онцгой аюултай.5. Үндсэн капитал ѳндѳртэй технологи. Мѳнгѳ хэрэгтэй. ЦХ булшлахтай наймаалцах маягаар асуудлыг шийдэж болохгүй юм шиг санагддаг. Тусдаа асуудал.Тэхээр ирээдүйд энэ болон бусад жижиг гэхээргүй зарим асуудлуудыг шийдээд эх орондоо АЦС байгуулах эрх монголын залуучуудын гарт бүрэн бий.Цѳмийн хаягдлын асуудлыг АЦС- аас тусгайд нь авч үзвэл дээр юмуу. ЦХ монголд хэрэггүй ээ, тэрнээс олсон хэдэн ногоон цаасгүйгээр монголчууд ѳлбѳрч үхтэл ёстой ѳдий!Нийгмийн халуурлын хувьд монголд байгаа, болж байгаа үзэгдэл. Нийгмийн халуурал 2 тѳрлийн консеквенцийг араасаа дагуулна.1. social anger. Энэ манайд байгаа. Бас нилээд хѳгжсѳн орнуудад байдаг зүйл. Оргил үедээ уршиг их тарьнаа. Тэхээр монголын нийгмийн ухамсар гайгүй хэмжээнд байна гэж би боддог. Наад зах нь гэхэд л тѳр буруу юм хийгээд байгааг мэдэрснээс гардаг нийгмийн сэтгэхүй гээд бодохоор.2. social angst. немцээр. fear. нийгмийн депресс. Нийгмийн бухимдлаас хавьгүй дор, улс үндэстэн устахад ч хүргэх аюултай. Энэ нь харин монголд гайгүй юм болуу гэж бодхийм.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: Цөмийн энерги болон АЦС
« Reply #4 on: 2011.08.23 11:48 »
UNDP-giin erchim huchnii hemnelttei oron suutsnii tusul deer ajillaj bhdaa mergejliin engineeruud bid amihandaa tootsoo hiij uzsen l dee. Hedii her hugatsaand utaanaas salj boloh ni ve geed. Dulaalaad, bargilgajuulaad ch oiriin 30-40 jild utaanaas salahgui buguud herev atomiin stants dariu barival aravaad jiliin dotor utaanaasaa salj boloh tootsoo bna gej bid yariltsaj bsan yum dag. Atomiin stantsiin tsahilgaan hyamd gedgiig bugd l medne shuu dee. Hyamd bish bol ene heden uls bidnees l tenegtee ene olon atomiin tsahilgaan stantsuudiig bariad uursdiiguu siutgehiig husev gej dee. 1kW ni 20-30 tug bhad l hotod undur urtugtei nuursiig tuleh ail bhgui boloh ni unen shuu dee. Ene gehdee gol sedev bish. Haranga deldej bgaa asuudal bol hotiin utaa, agaar hursnii bohirdol munuus mun. Uunees bolj heden hun uvchilj uheed bgaag tootsoh heregtei, hotiin hun bur haniad borinhiddoo hichneen tugrug jildee gargaj bgaag tootsvol 1000000x 35-50usd gehed l 50 saya dollar emend l suidej bgaa hamgiin bagadaa. Geed tsaash toots hiivel yavj ugnu. Ug hyamd tsahilgaanaar bid nuursee nervel bas l hyamd tulshtei bolj tulshnii homsdold orohoo bolino. Chernobyliin gamshigiin tuhaid bol zunduu l zuilsiig haanaas ch uzeed olchihno. Hamgiin aimaar ni tursun huuhduudiin sogogtoi baidal ni emzeglemeer l dee. Gehdee songoltoo hiih ni Mongolchuudiin shiideh asuudal hoino. Buh niitiin sanal asuulga l shiideh bh daa. Delhiin dulaaral gej yumand ene nuursnii stantsuud ih nuluulj bgaa, ozonii davhraga ene ter geed yarival ih zuil bna duu

Offline я.энхбат

  • Өсгөлүүн гацуур
  • **
  • Posts: 40
Re: Цөмийн энерги болон АЦС
« Reply #5 on: 2012.10.09 22:37 »
би цөмийн эсрэг хүн лдэээ монголд цөмийн цахилгаан станц барина гэх юм хэдхэн сая хүнд дийм том эрчим хүч хэрэг байдаг юм болуу хэрэвээ бариад хурдацтай хөгжилөө гэж бодход хаягдалын хаан хийх вэ гэдэг асуудал гарч ирнэ

Offline Sunshade

  • Гацуурхан
  • *
  • Posts: 6
Re: Цөмийн энерги болон АЦС
« Reply #6 on: 2012.10.22 20:34 »
Hedhen say hvnii heregtseeg hangah yum chini haygdal ntr n ch baga bn gj bodohiin