(Э. Пүрэвдорж , П.Бат-эрдэнэ , С.Дугаржав , Б.Насантогтох , Х.Батзул) БНХАУ нь Евразийн эх газрын зүүн хэсэгт Зүүн Азид орших бөгөөд тус улсын эх газар дээрх хэсгийг нь Эх газрын Хятад хэмээн нэрлэх нь бий. Нийслэл нь Бээжин хот. Хүн амын 94%-ийг эзлэх Хань үндэстнээс гадна Жуань, Уйгур, Монгол, Төвд, Хуй, Мяо, И, Тужиа, Манж зэрэг Засгийн газраас тодорхойлсон 55 бага үндэстнээс бүрэлдэх олон үндэстний улс юм. Хятад нь 1949 онд Мао Зэдунь тэргүүтэй Хятадын Коммунист Намынхан байгуулсан социалист улс юм. Улсын нэрийн шууд орчуулга нь Дундадын Хуа Бүгд Найрамдах Ард Улс (中华人民共和国). Дундад (中) гэдэг нь Нанхиад үндэстний өөрсдийгөө соёл иргэншлийн төв гэж үзэх уламжлалаас бий болжээ. Чин улсын дараагаар байгуулагдсан бүгд найрамдах улсыг Монголчууд Дундад Иргэн Улс (1911-1945) хэмээн нэрлэдэг. Хуа (华) гэдэг нь улсын олон үндэстнийг нэрлэхийн тулд Сүн Ят-Сений зүгээс ашиглаж эхэлсэн хуучны хэллэг болно.Хятад буюу Хань үндэстнийг Монголчууд Нанхиад гэж нэрлэж байсныг Монголын Нууц Товчоо мэдээлдэг. Хятад гэдэг нэрийг Монголчууд Дундад Зууны үеийн өвөг Монгол хэлтэн Кидан буюу Хятан үндэстнийг нэрийддэг байснаасаа уламжлан ийн нэрлэх болжээ. ............. Хятад улс бол уул ихтэй орон, нутаг дэвсгэрийн нийт талбайн 33% гаруй нь уул, 26% нь өндөрлөг, 9.9% нь доворхог нутаг, 18.8% нь хотгор газар, 12% нь тал газар юм.