Author Topic: oyutnuudaa omooorch bichsen shuleg  (Read 10644 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

oyutnuudaa omooorch bichsen shuleg
« on: 2010.12.12 01:35 »
Oyutnuudaa ta nar haaya ch gesen hairlaOn garaad ted nar chin yvaad ogno shuu deOyutan zaluus ni ugui bol angi tanhim hoosonOyunlag huuhduuud chin ugui bol uls guren hoosonOyutan zaluus ni ugui bol zaah hicheel duusnanud ni sambaraa olohgui tenuuchilj chih ni yriag chin sonsohgui hesuulchilj haaya neg zuurmeglej suuhad niharaaliin ug ursgaj halaasiig ni bitgii hoosloobuten test lav garahgui shuu naadahnaas chin buhel shonojingoo beldsen shipiig ni uldeehicheel gesen gartstaihicheene gesen hartstaiA unelgeend tsovoojijF unelgeeend tomoojdogydarsan hoorhii oyutnuudaa haaya ch gesen hairlayg unendee ted chinyahaa medehgui yavaahairlaj durlah nasandaahaygdaj huurtaj yvaahazaisan gazart  tedend chin bagshiin dem huch boldgiinhaltirsan gazar tedend chin tanii ug dem boldgiinolon olon erdemten bagsh nart handaj helsen ugiig mini bolgooooriin biyiig mini bitgii bolgooOyutnuudaa ta nar haaya ch gesen hairlaOn garaad ted nar chin yvaad ogno shuu deOyutan zaluus ni ugui bol angi tanhim hoosonOyunlag huuhduuud chin ugui bol uls guren hoosonOyutan zaluus ni ugui bol zaah hicheel duusna gej.......

Mongoliin tolgoi baychuud
« Reply #1 on: 2010.12.12 04:07 »
1-рт. Монголын толгой баячуудыг 200 сая доллараар хэмжигдэх хөрөнгөтэй Лу.Болд тэргүүлдэг байна. УИХ-ын гишүүн Лу.Болд Монголын хамгийн том хувийн банк “Голомт”-ын эзэн. “Бодь” группыг гэр бүлээрээ эзэмшдэг. Монголдоо хамгийн өндөр, хамгийн үнэтэйд тооцогддог барилга “Бодь” цамхаг ч мөн Лу.Болдынх.Яаж баяжсан түүхээсЭнэ хүн оюутан байхдаа хоёр Германы хооронд наймаа хийж анхны хуримтлалаа бий болгосон. Ардчилсан Хувьсгалын дараа Монголын оюутны холбоонд хамт ажиллаж байсан М.Зоригт, Д.Баясгалан нартай хамтарч Бодь группыг байгуулсан бөгөөд компьютерийн наймаанаас нэлээдгуй ашиг олж түүгээрээ Голомт банкыг байгуулсан. Голомт банк нь Сэргээн Босголтын банктай нэгдээд буцаад салсан алдарт хэргээс хойш маш хурдацтайгаар өссөн бөгөөд одоо Монголын 2-т ордог банк болсон. Бас Бодь группын хамгийн том саалийн үнээ гэж хэлж болно. Бодь групп нь нэг хэсэг мөнгө угаасан, Монголд цөмийн хаягдал булах гэсэн, Сэргээн Босголтын банкыг дампууруулсан гэсэн хэргүүдэд орооцолдож байсан авч, тэгсхийгээд нам болсон. Голомт банк нь 2004 оны Монголын шилдэг банкаар шалгарсан хамгийн сайн менежменттэй банк бөгөөд нийт актив нь 200 тэрбум төгрөгт дөхөж яваа. Удахгуй Монголын нэгт ордог банк болж болзошгүй.Д.Туяа2-рт. УИХ-ын гишүүн Ш.Отгонбилэг агсны гэргий УИХ-ын гишүүн Д.Туяа 100 гаруй сая долларын хөрөнгөтэй хэмээн бичигддэг байна. Ш.Отгонбилэг агсан Монголдоо төдийгүй, дэлхийд цуутай бизнесмэн байсан. Зах зээлийн шилжилтийн эгзэгтэй үед “Эрдэнэт” үйлдвэрийг удирдаж, хөл дээр нь бат зогсоосон, дэлхийд данстай тэрбумтан Доди Аль Фаеидтай дотно нөхөрлөж явсан домогт ноёнтныг монголчууд үгүйлж, эмгэнэн дурссаар байдаг. Нөхрийнхөө ажил албыг залгамжилж үлдсэн хатагтай Туяа хүүгийн хамт төрийн албанд зүтгэж яваа ч, бизнесээ өргөжүүлж, хотын төвд гоёмсог байр сүндэрлүүлж, “Капитрон” хэмээх өвөрмөц нэртэй банк байгуулан ажиллаж байгаа. Хууль тогтоох байгууллагад ажилладаг төрийн түшээ Туяа хатагтай бизнес, аж ахуйн үйл ажиллагаа удирдаж явуулдаг, харин аж ахуйгаа удирдах ажилтнуудаа “нүдийг нь олж” томилсон, гайхалтай мэдрэмжтэй хатагтай гэдэг. Монголдоо хөрөнгөөрөө аман хүзүүддэг УИХ-ын гишүүн Туяа хотын төвд 7 өрөө байранд амьдардаг.Яаж баяжсан түүхээсТүүний нөхрийн талаар та бүхэн надаар хэлүүлтгүй мэдэж байгаа. Туяа гишүүн нөхрөөсөө 20,0 сая ам долларын хөрөнгө өвлөж аваад гадаадын банкинд байршуулсан гэж ярьдагч үнэн худлыг нь мэдэхгүй юм . Гэхдээ энэ хадагтайд нөхрөөс нь ирсэн нилээн хэмжээний хөрөнгө байгаа гэдэг нь ойлгомжтой. /хэдий хэмжээтэй гэдгийг нь мэдэхгүй юм/ Отгонбилэг агсан Эрдэнэт үйлвэрийн захирал байхдаа Лондонгийн бирж дээр зэсийн үнэн дээр тоглож /улсын хөрөнгөөр/ дундаас нь гайгүй ашиг олсон юм шиг байна лээ. Одоо хүртэл Отгонбилэг захирлын үүсгэсэн энэхүү бизнесийг нэгэн эрхэм атгачихсан сууж байгаа.Ж.Оджаргал3-рт. “MCS” группын ерөнхийлөгч Ж.Оджаргалыг 50 гаруй тэрбумаар тооцогдох хөрөнгөтэй гэдэг. “MCS электроникс” компьютерийн зах зээлд ноёрхож, “Анун”, “Анунгоо” төв өргөн хэрэглээний бараа, гэрийн тавилгын худалдаа эрхэлж, “Спирт Бал бурам” ХК-ийн ихэнх хувьцаа гарт нь төвлөрч, “Орчлон” дунд сургууль, “Орчлон” цогцолбортой, эрчим хүч, дэд бүтцийн салбарт амжилттай ажилладаг энэ эрхэм дэлхийд алдартай брэнд “Coca cola” ундааг Монголд үйлдвэрлэх эрхийг 4 сая доллараар худалдан авч, монголчуудыг гайхшруулсан. Залуухан тэрбумтан Ж.Оджаргал гэргий, гурван хүүхдийн хамт өөрийн “Орчлон” цогцолорбн хоёр давхар хауст амьдардаг.4-рт. “НИК”-ээр овоглодог, цуутай бизнес хатагтай Оюунгэрэл 40 шахам тэрбум төгрөгийн хөрөнгөтэй, 4-рт бичигддэг аж. “НИК”-ийн хувьчлалын тендерт оролцон ялагчаар тодорч, 8 сая доллар ТӨХ-нд шууд өгөв. Мөн “Капитрон” банкинд ихээхэн хөрөнгө оруулсан нэгэн.5-рт. “Буян”-гийн Жаргалсайхан орж байна. Түүний халаасанд 30 орчим сая доллар эргэлддэг сурагтай. Топ-10 бизнесмэнд багтдаг бизнесмэнүүдээс хамгийн нээлттэй, илэн далангүй яриатай нэгэн. Хаммер жип, шевролет, лимузин Монголд анх унаж байсан, машины хоббитой. Монголд нэг л ширхэг байдаг машин унаж чамирхдаг энэ рхэм, толгой хоргоддог гэр орондоо анхаардаггүй нь гайхмаар. Тэрээр хотын төвийн хоёр өрөө байранд, гэргий гурван хүүхдийн хамт “зутруухан” амьдардаг. Саяхан хоёр тэрбум төгрөгөөр хувийн онгоц худалдан авсан. 1 сая долларын үнэтэй хөгжим аппаратуртай. Ноён Жаргалсайханы мэдэлд байдаг “Мираж” продакшн энэ зун залуу дуучин Жавхлан, дуучин Ариунаа, Оросын ВИА Гра хамтлагийн тоглолтыг зохион байгуулж, 300 сая төгрөгийн ашиг олсон гэнэ.Яаж баяжсан түүхээсЭнэхүү нөхөр анх багаасаа бизнес хийсэн хүн. Түүнд хамгийн их ашиг авчирсан анхын бизнес нь орост улаан хамба хилэн өндөр үнэтэй байдгийг нь мэдээд Хятадаас маш хямд үнээр өөр өнгийн хамба хилэн Монголд авчраад улаанаар будаад Орос руу гаргаж байсан нь гэсэн. Бас хамгийн анх Монголд хоршоо байгуулсан хүн бөгөөд хуучин нийгмийн үеийн хамгийн том хувийн өмчтөн байсан байгаа юм. Энэ хүн улс төр лүү ороогүй бизнестээ хамаг анхаарлаа хандуулсан бол өдийд ч юм уу ирээдуйд тэрбумтан /доллараар/ болчих найдвартай хүн гэж би боддог юм.6-рт. “Эрэл”-ийн вант улсын эзэн Б.Эрдэнэбат 29 тэрбумын хөрөнгөөр 6-рт бичигддэг. Улсын төсөвт жил бүр 3-4 тэрбум төгрөгийн татвар төлдөг. Энэ эр 15-р хороололд “Эрэл”-ийн ажилчдынхаа байрны 4 өрөө сууцанд амьдардаг.Яаж баяжсан түүхээсЭнэ хүн Монголд анх хоршоо байгуулж эхлэхэд хэсэг нөхдийн хамт өөрийн мэргэжлийн дагуу уул уурхайн хайгуулийн чиглэлээр хоршоо байгуулсан. Тухайн үед Сайд нарын зөвлөлийн гишүүн байсан нэгэн эрхэмийн тусламжтайгаар Ардын банкнаас 200,0 мянган төгрөгийн зээл авсан бөгөөд энэ нь тус хоршооны цаашаа өсч хөгжих гол эх үндэс нь болсон. Алтны маш их нөөцтэй уурхайнуудын хүчээрээ Монголын хувийн хамгийн том компани болж чадсан хэдий ч, сүүлийн жилүүдэд бизнес нь хумигдаж байгаа. Учир нь бас л нөгөө улс төр, хэрэгтэй хэрэггүй баахан хөрөнгө оруулалтууд. Гадаадын банкинд их хэмжээний өртэй гэгдэж байгаа хэдий ч Эрдэнэбат захиралын нөөц болох халаасанд нь буй ашиглаагүй томоохон алтны ордоо ашиглаад ирэхээр удахгуй буцаад сэргэнэ гэж байгаа.7-рт. “Монгол газар”-ын Мянганбаярыг оруулдаг. Есөн эрдэнийн дээд алтаар “занималддаг” энэ эрхэм худалч хүнд Монголын бүх аймагт алтны үндсэн ба шороон ордтой. “Монгол газар” алтны эрэл хайгуул, нөөц тогтоох ажилд онцгой анхаарч ОХУ, Япон, Канад, Солонгостой хамтарч, сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглож хайгуулын ажил хийхийн зэрэгцээ, хамгийн энгийн далдыг харагч, үзмэрч ажиллуулж алтны ордыг илрүүлэхийг оролддог. “Цэцэг” зочид буудал, худалдаа үйлчилгээний “Цэцэг” төвтэй. Сэлэнгэ аймагт газар тариалан эрхэлдэг компанитай. 28,5 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй гэгддэг.8-рт. “Алтай трейдинг” компанийг үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн С.Батболд 8-рт бичигдэж байна. Чингис зочид буудал, “Скай” худалдааны төв, “алтай кашемир”, “Скайтель” компанид хөрөнгө оруулсан. Мөн “Бороо гоулд” алтны уурхайд чамгүй хөрөнгө оруулсан гэдэг. Тэрээр 13-р хорооллын 4 өрөө байранд эхнэр, таван хүүхэдтэйгээ амьдардаг.9-рт. 28 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй “Оюуны ундраа” группын ерөнхийлөгч С.Отгонбаяр бичигджээ. Тус компани 20 гаруй салбар нэгжтэй. Нефтийн бизнес эрхэлдэг түүний мэдэлд хэд хэдэн дээд сургууль, худалдаа үйлчилгээний томоохон төвүүд харьяалагддаг. Гэвч 28 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй УИХ-ын эрхэм гишүүн Сансар хороололд 4 өрөө байранд тун даруухан амьдардаг.10-рт. “Женко” групын ерөнхийлөгч Х.Баттулгыг оруулсан байна. Ноён Баттулга 22 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй гэдэг. Баянгол зочид буудал, “Талх чихэр”, “Мах импекс” зэрэг үндэсний томоохон үйлдвэрийг удирддаг. “Коника” гэрэл зургийн студи, “Сити шоп” дэлгүүрийн сүлжээ ноён Баттулгын өмч. Саяхан УИХ-д сонгогдсон Х.Баттулга гишүүнийх 11-р хороололд найман өрөө байранд эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг.Яаж баяжсан түүхээсМөн хар багаасаа бизнесийн ухаанд суралцсан нэгэн бөгөөд гадаадад тэмцээнд явахдаа хүртэл барилдахын хажуугаараа наймаа хийж явсан нэгэн. Түүнд мөнгөний амтыг мэдрүүлсэн буюу хамгийн их ашиг авчирсан бизнес нь Сингапураас электрон бараа зөөж борлуулсан, мөн Гүржээс 2 камаз ногоон цай авчирч борлуулсан зэрэг нь юм. Бас Монголд анхны саятан сугалааг гаргаж тоймгүй их мөнгийг бидний аав ээжийн халааснаас суйлсан нэгэн. Тэгээд сити таксиг хүртэл тэр анх монголд байгуулж байсан. Баянгол зочид буудал, Мах Импекс ХК, Талх Чихэр ХК , Худалдаа Хөгжлийн Банк, Хаан хүнс, C1 телевиз зэрэг монголын үндэсний томоохон компаниуд түүнийх бөгөөд түүнд хийж үзээгуй бизнес Монголд хуруу дарам цөөн. АПУ-гийн 49%, Улаанбаатар Спирт ХХК, Сити Шоп ХХК зэрэг хүртэл түүнийх. Баттулгын мэдэлд байдаг нэгэн томоохон эмийн үйлдвэр нь түүний бусад бизнесээ дэмжих саалийн үнээ болж өгдөг гэж сонссон юм байна.Монголын топ баячуудаас өөр хүмүүсийн талаарх мэдээлэлийг хүргэе. Эдгээр хүмүүс нь Монголд азаар ч гэх юм уу, маш хурдан их мөнгөтэй болж чадсан хүмүүс байгаа юм. Нэр нь ХЭнэ хүн зүгээр л нэг жирийн албан хаагч байсан бөгөөд Монголын нэгэн цагдаагийн байгууллагад ажиллаж байсан. Түүнд нэг хуучин танил нь 40 сая төгрөгөөр хаана ч байдаг юм вэ нэгэн том обьектийг худалдаж аваач гэсэн саналыг тавьсан юм байна. Мань хүнд ямар ч мөнгө байгаагүй ч гэсэн очиж үзээд авмаар санагджээ. Тэгээд нэгэн найзаасаа байраа барьцаанд тавиад 40 сая төгрөг зээлж авсан байна. Мэдээж авгай нь боож үхэх дөхсөн юм байна лээ. Энэ үед Солонгост ажилладаг дүү нь тэдний эзэд нь Монголд тахианы аж ахуй байгуулахаар сонирхож байгаа. Удахгуй Монголд очих гэж байгаа, та өөрт байгаа нөгөө барилгаа үзүүлээч гэж ээ. Нөгөө эр дүүгээсээ эзэд нь яг ямархуу барилга сонирхож байгааг сонсоод дахиад нөгөө найзаасаа 30 сая төгрөг зээлж аваад барилгаа шувууны фермэрхүү болгож тохижуулсан байна. Тэгээд нөгөө Солонгосууд ирээд барилгыг нь үзээд шууд 250,0 мянган ам доллар өгөөд авсан гэж байгаам даа. Одоо энэ хүн мөнгөө банкинд хадгалуулчихаад хүүгээрээ амьдарч байгаа сурагтай.Анх би үүнийг сонсоод итгээгүйл дээ. Гэхдээ энэ яриаг суулд нь Х хүнээс өөрөөс нь сонсоод итгэсэн дээ.Бридж группын ГанхуягЭнэ хүн Японд дээд сургууль төгсөж ирсэн соц-ын үеийн анхны монгол оюутнуудын нэг юм. Монголд ирсэн даруйдаа Говь ХК -нд ажиллаж байсан бөгөөд эндээс ноолуур хэмээх бизнесийн үнэрийг авсан. 1990 оны эхээр цуг японд төгсөж ирсэн хэсэг нөхдийн хамт орчуулгын товчоо нээсэн. Энэ товчооноосоо анхны мөнгөн хуримтлалаа олсон бөгөөд цаашаа ноолуурын бизнес эрхлэх болсон. "Говь"-ийн боловсруулсан ноолуурыг Япон, Европын орнуудад худалдаж тоймгүй их ашиг олж байсан. Улмаар Бридж ХХК -г хамтарч байгуулаад удалгуй өөрөө захирал нь болсон. Бридж групп нь бизнесийн хэд хэдэн салбарт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд гол ашгийн эх үүсвэр нь ноолуурын ганзагын наймаа гэж байгаа. 9-р сарын 11 - ний алдарт хэрэг явдлаар хамгийн том шаталт амссан боловч үүндээ нэг их алзаагүй гэж байгаа. Говь ХК-ны хувь эзэмшигч.Номингийн БаярсайханАрдчилалын салхи үлээгээд, зах зээлийн эдийн засгийн системтэй болоод хэдхэн жил өнгөрч байсан энэ үед америкийн Майкл Жексоныг монголын залуучууд ид шүтэж байлаа. Эдгээр залуучуудын нэг нь Баярсайхан. Энэ залуу Майкл Жексоныг Сингапурт тоглолт хийх гэж байгааг мэдээд ааваасаа мөнгө гуйжээ. Энэ үед нь аав /Шагдарсүрэн УИХ-ын гишүүн асан/ нь тухайн үеийн валютын дэлгүүрүүдэд эхнэрийнхээ хамт хатгаж оёсон Монгол даалин, дээл, хантааз зэрэг бэлэг дурсгалын зүйл зарж гайгүй мөнгө олдог байжээ. Аав нь өөрийн хадгаламжинд байсан 5000 долларыг хүүдээ өгөөд буцааж өсгөж өгөөрэй хэмээн тоглоомоор хэлсэн гэдэг. Баярсайхан Сингад очиж Майкл Жексоны тоглолтыг ч үзэж. Тэгээд өвчтэй хэвтрийн ээж, хөгшин аавынхаа цуглуулсан мөнгийг буцааж яаж өгөх вэ гэсэн бодолтой байж. Сингагийн нэгэн дэлгүүрээр ороход тэнд Монголд их үнэтэй байдаг нөгөө электрон бараанууд маш хямдхан үнэтэй байсан байна. Эндээс л бизнесийн гараагаа эхэлжээ. Компаний нэрээ Номин /Ахынх нь талийгч охиных нь нэр. Энэ охин бүгдийн хайрыг булаасан охин байсан бөгөөд энэ охины буянаар энэ компани өдий зэрэгтэй яваа байх./ гэж нэрлэсэн байна. Улсын их дэлгүүрийн хяналтын багцыг худалдан авсан нь тус компаний хувьд тэнгэрээс од шүүрсэн хэрэг болсон юм даа. [size=18:3a20d60513][/size:3a20d60513]

MONGOLIIN XAMGIIN SAIN MARKETINGTAI 5 KOMPANI
« Reply #2 on: 2010.12.12 04:09 »
1.Мобиком. Дажгүй шинэлэг, нийтэд өгөөжтэй, бас заримдаа хөгжилтэй ч гэх юм уу хүмүүсийг татсан маркетингийн хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг. Мобикомыг дагаад нөгөө гурвынх нь ч гэсэн маркетинг сайжирч байгаа доо.2.MCS. Бас дажгүй дажгүй хөтөлбөр хэрэгжүүлж харагддаг.3.ХАС банк. Ганзо маань очсоноос хойш маркетинг нь эрс сайжраад явчихсан, маш эрч хүчтэй, шинэлэг, дажгүй маркетингийн хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа.4.АПУ. Хэдийгээр том хүний ундааг сурталчлахыг хориглодог ч гэсэн их сэргэлэн, янз бүрийн далд сурталчилгаа явуулж байдаг.5.Unitel. Маркетингийн бодлого зөв байх шиг байгаам. Хэрэглэж үзээгүй болохоор сайн мэдэхгүй л байна. Гэхдээ гайгүй маркетингтай газар шиг байдаг.[b:8567f3ad59][/b:8567f3ad59]

MONGOLIIN XAMGIIN MUU MARKETINGTAI 5 KOMPANI
« Reply #3 on: 2010.12.12 04:11 »
Монголын хамгийн муу маркетингтай 5 компани юу вэ? Компаниудын цар хүрээ, үйл ажиллагааны чиглэл, далайц зэрэг нь бүгд давтагдашгүй, хооронд нь харьцуулшгүй өөр өөр гэдэг нь мэдээж. Гэхдээ тэдний ерөнхий явуулж байгаа маркетингийн бодлого, хөтөлбөр зэргээс нь ямаршуухан маркетингтай газар вэ гэдэг нь харагдаж байдаг билээ. Миний бодлоор дараах компаниудыг муу маркетингтай гэж харж байдаг.1.Номин холдинг. Явуулж байгаа маркетингийн үйл ажиллагаанууд нь хүнд хүртээмж багатай, сүр дуулиантай эхэлдэг хэдий ч яг амьдрал дээрээ шог юм байдаг. Тухайлбал сугалаат худалдаа зарлалаа гэхэд сугалааны тохирлыг УИД-ийн гадаа ч юм уу, өөрийн агуулахын гадаа зохион байгуулаад сугалсан сугалааны эзэн тэнд очоогүй бол дахин сугалж тэнд очсон хүмүүсийн дундаас шалгаруулдаг. Баахан хүний нервийг хөдөлгөж, ажил, амралтынх нь сайхан цагаас хумсалж заавал тэнд цуглуулах хэрэг юу байна? Саяны тэр хүслийн худалдаа ч гэж дээ. Одоо бүгдийг нь санахгүй байна оо...2.Наран трейд. Телевизээр ганц 1 уйтгартай рекламаа 10 минутын давтамжтайгаар хүмүүсийг залхтал цацахыгаа маркетинг гэж боддог байх. Дэлхийн шилдэг олон брэндүүдийн борлуулагчийн хувьд ядаж арай сонирхолтой олон гоё рекламуудыг нь аваад цацаж ч чадахгүй. Өөр ямар маркетингийн үйл ажиллагаа явуулдгийг нь саная гээд ч санаж чадахгүй байна доо. Аан нээрээ сая орон нутгийн сонгуулийн сурталчилгааны сүүлийн өдөр олимпийн медалтнуудад бэлэг өгч Болдхэт сонгуулийн сурталчилгаа хийж байсан ккк.3.Magicnet. Анх анхдагч ISP гэж овоо гарч ирж байснаа одоо байгаа үгүй нь ч мэдэгдэхээ байсан. Хажууд нь Ситинет эд нар баллаж байна ш дээ.4.Эрэл групп. Сүүлийн үед 0 заасан. Уг нь нэг үе нэлээд газар авч байсан, Эрдэнэбат нь улс төр, сайдын сэнтий, буман нарны гэрэл энэ тэр хөөгөөд буруу замаар будаа тээгээд явсан, буцахдаа ганцад уначихгүй бол. Тухайн үеийнхээ инерцээр өнхөрч байгаа гэхэд болно.5.Бодь Интернэшнл. Бас л Эрэлтэй адилхан. Уг нь үндэсний акулууд хөгжвөл улсад маань хэрэгтэй дээ. Одоо хамаг юм гадныхны гарт орчихлоо. Үлдсэн жаахан юмыг нь Баяр оросуудад тавьж туугаад дуусах нь дээ..

hun am
« Reply #4 on: 2010.12.12 04:14 »
Монгол улсын хүн ам2009-12-25-ны өдрийн байдлаар Монгол улсын хүн амын тоо 2,734,289 байна. Төрөлт..........................   8 минут 7 секунд тутамдНас баралт ......................  34 минут 1 секунд тутамдНэг хүн .......................... 10 минут 39 секунд тутамд тус тус нэмэгдэнэ.Дэлхийн хүн ам 2009-07-01 ны байдалаар 6,790,062,216Эх сурвалж : АНУ-ын Тооллогын товчооны тооцооХүн амын цагийн танилцуулгаДэлхий хэмжээнд 1990-ээд оны дунд үеэс Хүн амын өсөлтийн байдлыг бодитой тооцоолон мэдээлдэг болох шаардлага бий болжээ гэдгийг эрдэмтэн судлаачид хүчтэй дэвшүүлэн тавьж эхэлсэн байдаг. Энэ чиглэлд технологийн дэвшлийг хэрхэн яаж ашиглах вэ ? гэдэг талаар янз бүрийн чиглэлээр эрэл хайгуул хийж эхэлсэн түүхтэй.АНУ-ын тооллогын товчооны тооцоолох төв нь 2000 онд хүн амын цагийг электрон хэлбэрээр анх боловсруулж, Дэлхийн хүн ам, АНУ-ын хүн амын өсөлтийг зэрэгцүүлэн харуулах хүн амын цагийг бүтээж ВЕБ хуудас нь дээр байрлуулдаг болжээ.“Хүн амын цаг” гэдэг бол тухайн тодорхой агшинд Дэлхийн болон тухайн улс орны хүн  ам хир зэрэг хурдтай өсөж байгааг тооцоолж  харуулах зорилготойгоор зохион бүтээгдсэн комьпютерийн програм хангамж юм.  Үүнийг улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого тодорхойлох, хэрэгжилтийг зохион байгуулахад ашигладаг байх ёстой юм.Эдүүгээ  АНУ, Австрали, Шинэ Зеланд, Канад, Недарланд, Финланд, Норвеги зэрэг өндөр хөгжилтэй орнуудаас гадна БНХАУ, Энэтхэг, Словени зэрэг хөгжиж буй орнууд хийгээд дэлхийн олон улс орнууд “Хүн амын цаг” -ийг боловсруулж ВЕБ сайт болон электрон самбар дээр байрлуулдаг байна.Монгол улсын хүн амын өсөлтийг 2007 оны жилийн эцэсээс   2008 оны 10 сар хүртэлх хугацаанд байгаа суурин хүн амын тоо, төрөлт, нас баралтын тоог    суурь мэдээлэл  болгон авч уг тоон мэдээлэл дээрээ үндэслэж  энэхүү Хүн амын цагийн суурь тооцооллыг хийсэн болно.  Хүн амын цаг ажилуулдаг болсноор  8 минут 19 секунт тутамд  нэг хүүхэд төрж,  35 минут 00 секунт тутамд нэг хүн нас барж, эцсийн дүндээ манай улсын хүн ам 10 минут 54 секунт тутамд  нэг хүнээр  нэмэгдэж байгааг бүх түвшинд мэддэг болж бодлого шийдвэрээ уялдуулдаг байх боломж бүрдэнэ.Монгол улсын хүн амын өсөлтийг харуулах хүн амын цагийн тооцооллыг жил бүрийн нэг сард өмнөх жилийн хүн амын жинхэнэ гүйцэтгэлийн  тоо мэдээлэлд    суурилж, байнга шинэчилж байх юм. Үндэсний Статистикийн Хороо