Монголын одоогийн нөхцөл байдалд хосууд яг л адилхан болздог. Гадаадаас импортоор орж ирсэн чанартай, чанаргүй хувцсаар гоёж, нүүрэндээ түрхэж хэрэглэж байгаа арьс арчилгааны бүтээгдэхүүн нь ч импортынх. Гадуур уулзлаад кино үзлээ гэхэд кино театрын бүх л хэрэгсэл /дэлгэц, гэрэлтүүлэг, суудал гээд / импортынх. Шуудхан хэлэхэд өнөөдөр би нэг залуутай болзоод өмсөж зүүхээс эхсүүлээд бүх л зүйлээ монголынхоо үйлдвэрлэл, үйлчилгээгээр төсөөлвөл, бэрх байна. Миний бодлоор миний монгол орон маш их нөөц бололцоотой. Арьс ширээс эхсүүлээд. Гэвч үүнийгээ хэрхэн яаж боловсруулахаа л мэддэггүй. Хөөрхий хийж байгаа зүйл байна л даа. Монголд үйлдвэрлэв гэсэн хаяг хадсан дэлгүүрүүд зөндөө бий болж. Хүмүүсч эхэндээ өөрийн үйлдвэрлэлээ дэмжинэ гээд л гайгүй таалагдсан зүйлээ авч өмсдөг байсан. Гэтэл тэдгээр нь ямарч эдэлгээгүй, амархан бөөсөрч сунан, өмсөхийн аргагүй болдог. Түүнчлэн томоохон ГОВЬ, ГОЁО, ЭВСЭГ-ийн өндөр өртөгтэй бараа бүтээгдэхүүнүүд байна. Мөн л адил амархан бөөсөрч эдэлгээ даахааргүй бүтээгдэхүүнүүд. Малынхаа ноос ноолуур, арьс ширийг гадаадруу аль болох хямдхан шахаж гаргана. Гэтэл боловсруулж чадаж байгаа гадаадын улс орнууд түүгээр маш гоёмсог цүнх гутал гээд бүхий л зүйлийг үйлдвэрлээд буцаад манайд импортоор орж ирэн томоохон дэлгүүрүүдэд маш үнэтэй тавигддаг. Мөнгөтэй нэг нь л худалдаж авна. Ийм нийгэм эдийн засаг байсаар л байна. Гэтэл бид яагаад өөрсдөө энэ бүхнээ үйлдвэрлэж, боловсруулж болдоггүй юм бэ? Гадаадын аль ч улс оронд өмсөд хэрэглээд явж байхад хүмүүс гайхаж, шагшиж харахаар, тийм зүйлийг бид хийж чадийшд. ХЭРВЭЭ гаднаас импортоор бараа бүтээгдэхүүн оруулж ирэхийг бүр мөсөн хаачихвал............. ТӨСӨӨЛДӨӨ хувцас, гэр ахуйн бүх хэрэгсэл, эдэлж хэрэглэж байгаа бүхий л юмс...... Хэдийгээр бүрхэг байгаа ч яваандаа бид өөрсдөө эрчимтэй хөдөлж эхэлнэ. УНТСАН ЛУУ НОЙРНООСОО СЭРЭХтэй л адил.