Author Topic: Надад нэг асуулт байна...  (Read 13586 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline M Zulaa

  • Posts: 46
Ийм сэдэв байхгүй байх шиг харагдахаар нь нээчихлээ. Энэ сэдэвт бусдаасаа асуумаар зүйл байвал асууж, бие биендээ хэлж зөвлөж байя аа... Хэнд ч асуумаар юм байдаг шүү дээ
« Last Edit: 2012.08.10 15:27 by serdaram »

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: Надад нэг асуулт байна...
« Reply #1 on: 2010.11.11 22:16 »
Demjij baina. Ta naraas 1 asuult asuuya! Ta nar yaagaad hicheeldee "BAG" omsoj orj irdeg yum be? Yaagaad hicheel deer ooriinhooroo baidaggyi yum be? Bagsh naraas yaagaad "hudlaa aidag" yum be?

Offline onzfeat

  • Posts: 45
(No subject)
« Reply #2 on: 2010.11.12 01:37 »
yr n ih surguulid ch 10 jild ch ingej hicheel chuluutei barag ordgu shu de, tegeel iimerhu bolchdog biz. buruu yum helj bagshdaa zad zagnuulj erguu maanagaara duuduulsar bgad ch um u  :roll:

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
иү
« Reply #3 on: 2010.11.12 11:25 »
Энэ хорвоод нэг хүү эцэг, эхээ баяр авчран мэндлэв.

Хүүг Аав, ээж, Эмээ өвөө энхрийлэн өсгөж тэрийг болохгүй, ингэж болохгүй гэж заана. Хүү хамгийн түрүүнд дандаа болохгүй гэдэг зүйл сурав. Гараа заваартуулж болохгүй, Хувцас нь муухай болчихно болохгүй, Хувцасаа хамаагүй тавьж болохгүй, Гүйж болохгүй, Боль том хүнтэй хамаагүй ингэж ярьж болохгүй БОЛОХГҮЙ, БОЛОХГҮЙ, БОЛОХГҮЙ...
Хүү дараа нь цэцэрлэгт орлоо. БОЛОХГҮЙ зүйл улам их болов. Өдөр унтахгүй байж болохгүй, Хоолоо заавал ид, үлдээж болохгүй, Болдтой зодолдож болохгүй, ... цаг л тоглож болно, бусад үед болохгүй. Алимаа охинтой хамт тоглож болохгүй. Үеийн хүүхдүүд нь шоолно. БОЛОХГҮЙ БОЛОХГҮЙ ...

Хурдан том болох юмсаан. Сургуульд орчихвол том боллоо гэж бодно. Сургуульд орсон чинь болохгүй зүйл бүүр ихэслээ. Хичээлээ л хий, гадаа тоглож болохгүй, Гудамжны хүүхэд болохнээ дээ чи Болдтой найзалж БОЛОХГҮЙ ШҮҮ ЧИ, Сургуулийн хонгилоор гүйж болохгүй, чанга ярьж болохгүй, Сургуулийн дүрэм байгаа. Багшийн өөдөөс дураараа ярьж болохгүйь Багшийг уурлуулж болохгүй. Дүн муу гарна. Багшдаа бэлэг өгөхгүй байж болохгүй. Яагаад гэвэл бусад ангийнхан өгч байгаа. Тэднээс муу бэлэг өгч болохгүй. Дураараа хувцаслаж болохгүй, Хамараа, Чихээ цоолж болохгүй, шивээс хийлгэж болохгүй БОЛОХГҮЙ БОЛОХГҮЙ....

За тэгвэл тэр Их сургуульд нь орчихвол дураараа байж болохнээ гэж бодно. Тэгсэн болохгүйгийн зүйл анги улам ихэслээ. Бие даалтаа хийхгүй байж болохгүй, Төлбөрөө сурсныхаа дараа өгнө гэж болохгүй, Монголын түүх хичээлийг сонгохгүй байж болохгүй, Таалагдахгүй хичээлийг, багшийг солиулж болохгүй, Сургуульд дотор юмаа алдвал сургуульд гомдол гаргаж болохгүй, Багш нар өөрсдөө хоцордогь сургууль муухай, хичээл сонирхолгүй, хэрэггүй зүйлд цаг их зарцуулж байгаа, төмөр хаалга хичнээн яршигтай байгаа, сургалтын төлбөртэй тэнцэх хэмжээний мөнгө сургууль дээр бидний халааснаас дахиад гарч байгааг, хоолны амт муу байгааг ШҮҮМЖИЛЖ БОЛОХГҮЙ, Таалагдахгүй зүйлээ хийхгүй гэж болохгүй, БОЛОХГҮЙ гэсэн зүйл их байгаад байнаа яаахуу???? Хурдан төгсөөд ажилд ороод цалин авахаар бүгд сайхан болно доо. гэж бодлоо.

Сургуулиа төгслөө. БОЛОХГҮЙ зүйл улам их болно. Та манайд ажилд орж болохгүй. Таний туршлага, чадвар дутаж байна. ... жил ажилласан байвал болно гэнэ. Сургуулиа төгсөөд ... жил хаана ажиллах вэ? Таньдаг хүнгүй бол ажилд орж болохгүй. Даргад таалагдахгүй бол БОЛОХГҮЙ. Цалин хасаад байна. Шүүмжилж болохгүй. Албан тушаал дэвшихгүй шүү.

Цалингаараа ......  авч БОЛОХГҮЙ байна. Үнэнээ хэлж болохгүй байнаа. Эхнэр авлаа, Хүүхэдтэй боллоо. БОЛОХГҮЙ гэдэг ороомог дахиад л эргэлээ. ҮХЭЖ БОЛОХГҮЙ. Үр хүүхэд, Гэр бүлийнхээ төлөө ажиллах нь хамгийн зөв БОЛОХГҮЙ байна. Архи ууж болохгүй
- За бололгүй яаадын бэ? Хааяа нэг ууж байх хэрэгтэй ш дээ гэнэ. Эсвэл энэ архи уудаггүй хорголоо тоолсон, найз нөхөдгүй хүн болно. Тиймээс АРХИ ууж БОЛНО. Худлаа хийж болохгүй
- Бололгүй яадын. Тэртээ тэргүй бүгдээрээ л худлаа хэлж байна ш дээ. Зүгээрээ БОЛНО гэнэ.Хахууль өгч болохгүй
- Чи Хахууль өгч авахгүйгээр яаж амьдрах гэсэн юм бэ. Ямар сэнтэг новш вэ гэнэ дээ. БОЛНОО БОЛНО. Ингээд бодоод байхад БОЛОХГҮЙ гэсэн зүйл нь БОЛОХ л зүйл байсан байна ш дээ. Хүүхэд юм чин гүйж харайж, хувцасаа заваартуулж, дуртай хүнтэйгээ найзалж, дуртай зүйлээ хийж, түүгээрээ хөгжиж БОЛОХ ЮМ БАЙНАА эсвэл БОЛОХГҮЙ ЮМ БАЙНАА гэж ойлгоно.
Харин БОЛНОО гээд байгаа юм нь хожим БОЛОХГҮЙ ЮМ БАЙСАН ЮМ БАЙНА ШҮҮ гэдгийг үйлийн үр нь тулаад ирэхэд л ойлгоно доо хөөрхий.

onzfeat-д их баярлалаа. Чиний бичсэн хэдэн өгүүлбэр намайг ийм юм бичихэд хүргэж онгод оруулллаа. Одоо ажлаа хийлээ. 9.40-10.10ийн хооронд
« Last Edit: 2012.08.10 15:31 by serdaram »

Offline M Zulaa

  • Posts: 46
(No subject)
« Reply #4 on: 2010.11.13 20:03 »
Хүн бүр багтай. Маш олон янзын. Харин тэр баг нь хаана, хэрхэн үйлчлэх үү гэдгээс шалтгаалаад сайн эсвэл муу үр дагаварыг гаргах болно. Ж.нь: Аав ээжтэйгээ нэг янз, багш нартайгаа нэг янз, найзуудтайгаа нэг янз, үерхдэг хүнтэйгээ нэг янзаар байна шүү дээ.Ер нь одоогийн цагт баггүй явбал хэцүүдэх л байх дөө. Ажил үйлс бүтэхгүй... хахаха...жк жк... Бид нарын ухамсар, уураг тархинд нь бүүүр хадагдчихсан зүйл бол БОЛОХГҮЙ шдээ. Багшийн дээр бичдэгтэй үнэхээр санал нэгтэй байна оо. Тэгээд л БОЛОХГҮЙ гэсээр байгаад чөлөөтэй сэтгэж, хөгжихгүй, хүнд хэлэх гэсэн бодол санаагаа чөлөөтэй илэрхийлж чадахгүй...

Offline sodoo_sdh

  • Posts: 5
yaaay ingej bodhoor l....
« Reply #5 on: 2010.12.16 21:39 »
Odoo bagshiin blogruu orku bj bolku bagsh dun muu tavina gej boddog blaa heheh tegsen oroh tusam sonirholtoi minii bichsen yumiig hun yu gehnuu gesen sonirholdoo hotlogdon zavl garval orchih geed bdag bolloo hhehehe.bi lav huuhedtei bolvol odoo teged bolnoool geed bhaas hahah.