Author Topic: Лхава гараг 3-р цагийн ҮЛГЭР  (Read 16829 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
[color=red:9e11f81368][b:9e11f81368]ЭНЭ 7 ХОНОГИЙН ЁГТ ҮЛГЭРИЙГ ЭХЛҮҮЛСЭН БАЙНА.1. ЗААВАЛ МОНГОЛ ҮСГЭЭР БИЧИХ.2. ЭНД ЗӨВХӨН ЁГТ ҮЛГЭР ОРУУЛНА. ЭЛДЭВ БИЧЛЭГ ОРУУЛАХГҮЙ.3. 1 БИЧЛЭГТ 2-с ИЛҮҮ ХҮНИЙГ ТООЦОХГҮЙ.4. ЯВЦЫН ДҮНД НӨЛӨӨЛНӨ.5. МААЗАРЧ, БУСДЫГАА ДОРОМЖИЛЖ БОЛОХГҮЙ[/b:9e11f81368][/color:9e11f81368]Эрт дээр үед хөх Азийн цээжнээс Алс дорнодыг хүртэл хөгжил дэвшлийг дэлгэрүүлсэн Хархорум нийслэлтэй үлгэрийн гэмээр ИХ МОНГОЛ улс оршин тогтнодог байжээ. ИХ МОНГОЛ УЛС нь сэр сэр салхитай, бур бур бороотой, даарах хүйтэнгүй, халууцах халуунгүй, Настан буурлууд жаргасан, Нялхас багачууд хайрлагдагдсан, Идэр залуус эрчлэгдсэн, Эмс охид нь шагшигдсан Аз жаргалаар дүүрсэн, Хөл нь хөсөр, Гар нь газар амар жимэр жаргасан сайхан улс байсныг дэлхийн олон улсууд айн бишрээд, Үг дуугий нь дагаж, үйл хэргийг биелүүлж, үймээн шуугиан гаргалгүй оршин сууж олон жилийг үджээ.

Offline Unubilguun

  • Posts: 11
Өнөбилгүүн Нямсүрэн
« Reply #1 on: 2010.11.15 21:26 »
Гэхдээ ИХ МОНГОЛ улс-н алс хязгаар нутагт НАХУН гэх хот байдаг бөгөөд тэрхүү хотыг Харнүн хэмээх нэгэн түшмэл захиран суудаг байжээ. Тэрбээр их шунахай, дээрэнгүй нэгэн бөгөөд өөрийн харьяа албаны ард иргэдийг хавчин гадуурхаж,их татвар татаас аван дарамталдаг. Ийм учраас ард түмэн ихэнх нь түүнд дургуй бөгөөд элдэвээр хэлэн хоосон ч гэсэн сэтгэлээ аргаддаг байв. Зарим нэг зусарч бялдууч этгээдүүд нь түшмэлийнхээ шунахай занг ашиглан өргөл барьц барин өөрсдөө өндөр албан тушаал дээр очдог байлаа. Тэрхүү газар Сэдрэн хэмээх нутаг олондоо нэр хүндтэй, чинь шудрага нэгэн худалдаачин байдаг бөгөөд тэрбээр Галдан хэмээх нэгэн хүүтэй. Тэр хүү нь ном эрдэмд гэгээрсэн ухаалаг нэгэн бөгөөд зон олон нь түүнийг ихэд хүндэтгэдэг байжээ. Галдан Харнүн түшмэлд ихэд дургүй бөгөөд өөрөө Улсын албанд орох шалгалт өгөхөөр болдог.

Offline ankhaa1002

  • Posts: 13
Анхбаяр Цогтбаатар
« Reply #2 on: 2010.11.16 03:19 »
Тэрээр эрдэм номд машид гаргуу байсан тул уг шалгалтанд тэнцэнэ. Галдан улсын албанд орж улсдаа ихээхэн зүйл хийхийн сацуу түүний нэр хүнд Харнүн түшмэлээс бага багаар ихэссээр байв. Харнүн түшмэлийн Хархоринг эзлэх төлөвлөгөөг мэдсэн Галдан түүний эсрэг үл мэдэгдэхээр тэмцэж эхлэнэ.Гэвч үүнийг гадарласан хорон санаат түшмэл түүний ар гэрийхнийг хороон, өөрийг нь 5 жилийн зайтай бур бур хийх бороогүй, сэр сэр хийх салхигүй , маш халуун цөл рүү цөлөв....
I love my life

Offline Renchinsuren

  • Posts: 2
(No subject)
« Reply #3 on: 2010.11.16 13:35 »
Харнүн Галданг цөл рүү цөлөх шийдвэр гаргасан бөгөөд угийн муу санаатай хүн учир түүнийг замаасаа оргох вий хэмээн муу санаалан Хишигтэн цэргүүдээр хамгаалуулсан боловч энэ нь зөвхөн өнгөц  хамгаалалт болохыг яахин мэдэх билээ, түүнийг авч явж байх замд нь Галдангийн тэргүүн туслах болон түүний нөхөд хамгаалж байсан цэргүүд рүү нь дайрч тэднийг бут цохин Галданг аварч зугатаан одов...

Offline Mungunbayar

  • Posts: 5
2R HESEG MUNGUNBAYR
« Reply #4 on: 2010.11.16 19:10 »
уулыг цас даржэрийг нас дардагийн адилаар их хаан насан өндөр болжээ. Тэрээр өөрийн залгамжлагчийг сонгохоор хөвгүүдийг дуудуулан авчрав. Гэтэл хан хөвгүүдээс 2 нь ирсэнгүй. Учир юуг мэдвээс хан хөвгүүд хаан ширээний төлөө хуйвалдаан зохиож хоолоо булаацалдах ноход мэт дайсагналцан эцэс сүүлд нь ах дүү 2 орогнох газаргүй болж эхнэр хүүхдээ орхин манж чин улсын хаанд дагаар орохоор зугтсан байлаа. Манж чин улс нь их монгол улсын цорын ганц дайсан юм.МөнгөнбаярНамуунцэцэгЛхагваа"№

Offline ZET

  • Posts: 7
(No subject)
« Reply #5 on: 2010.11.16 23:09 »
Гэвч Харь улс дайрч хамаг гай ,талын өвсөн дээр таахалзан суух өдрүүд дуусч, хорвоо ертөнц хөмрөх шиг болов. Их монголын ноёд харин ард түмэнээ бодолгүй ганц тэднийг ларж авах гавьяа шангалын талаар маргалдан сууж байв. Гэтэл босгоны боол нэгэн хөвгүүн тэднийг хараад олон ичихээр үг хэлэв. ХҮҮ: Их монгол хүн ард биш үү бидИймхэн юмны төлөө юунд маргалданаХүн ардаа бодох ёстой биш үү та нарХүзүү толгойгоо олохгүй юунд маргалднам та нарХарц ард би бодлогширон суухадХамаг ноёд минь та нар юунд ингэнэв..........

Offline ZET

  • Posts: 7
мөнх-эрдэнэ pt10d058
« Reply #6 on: 2010.11.16 23:09 »
Гэвч Харь улс дайрч хамаг гай ,талын өвсөн дээр таахалзан суух өдрүүд дуусч, хорвоо ертөнц хөмрөх шиг болов. Их монголын ноёд харин ард түмэнээ бодолгүй ганц тэднийг ларж авах гавьяа шангалын талаар маргалдан сууж байв. Гэтэл босгоны боол нэгэн хөвгүүн тэднийг хараад олон ичихээр үг хэлэв. ХҮҮ: Их монгол хүн ард биш үү бидИймхэн юмны төлөө юунд маргалданаХүн ардаа бодох ёстой биш үү та нарХүзүү толгойгоо олохгүй юунд маргалднам та нарХарц ард би бодлогширон суухадХамаг ноёд минь та нар юунд ингэнэв..........

Offline Solo

  • Posts: 22
(No subject)
« Reply #7 on: 2010.11.17 00:39 »
Хаан төрийн үймээн  нь харц ардуудад ч нөлөөлж байлаа. Харь газраас ирсэн олон түмэн Манж улсын хүчийг шагшин биширч дагаар орохыг хүрээ хийдээр ярилцаж байлаа. Хаан  харгис хэрцгий шунахай нэгэн байсан ч үхэхдээ өөрийн хүүхдүүддээ “[i:6306cd7a3d]намайг үхсэн хойно энэ газар минь нутаглуулаарай. Халамжгүй бол хаан ноён ч ханилан суухад тусгүй. Халамжтай бол халам чөтгөр ч хамаагүй. Өөрийн  өсөж төрсөн нутаг ус чинь  өвөг дээдсийн  чинь  эрдэнэ юм шүү[/i:6306cd7a3d]” хэмээн захин өөд болжээ. Хүүхдүүд нь ч эцгийнхээ хэрсэн ёсоор өөрийн газарт нь нутаглуулан Манж улсын түшмэлүүдэд бараалгахаар замд гарав. Энэ үед хааны зарлиг тушаалаар цөллөгт явсан Галдан...

Offline AMJ

  • Posts: 9
Мөнхжаргал,Тэргэл,Жавхлан
« Reply #8 on: 2010.11.17 01:17 »
Галдан чүй ай цэргүүдийнхээ ачаар зугатан өөрийн сайн анд Равдан ноёнгийнд оргонов.Үүнийг нь Харнүн мэдэлгүй Галданг орд гэрээс авахуулаад оготны нүхээр ч болтугай эрэн хайж эхлэв.Хаан төр үймээнтэй болоод ч тэр үү,Галданг сайн нуусан болоод ч тэр үү Харнүн нэг хэсэгтээ л Галданг олох боломжгүйг мэдэв.Харин тэрээр их үймээнийг ашиглан өөрийн цол хэргэмээ өсгөхийг оролдож эхлэв.Тэрээр Нахун хотын ордноос 2 мэлмийдээ үзэгдэх үйл бүхнийг харж мөн хар толгойдоо зарим нэгэн бодол агуулан ийн суув.Бөөн бөөн харласан түм буман үүлнээс арай хийн гарах гэсэн мэт үдийн хэвийх нарныг хааяа хааяа анивчихад нь нүд нь гялбаж нүүр нь ярзайснаа :"-За,тэр Галдан ч яахав.Ямар ч хүчгүй амьтан.Бослоо гээд явж чадахгүй,бодлоо гээд хийж чадахгүй.Харин тэнгэр бурхан надад ийм сайхан цагийг хайрлаж байхад би аманд орсон шар тосыг залгихгүй бол алдас болно биз дээ" хэмээн сархадын амтанд орон хар усыг бүл бүл хийтэл том гэгч нь балгалаваа...

Offline batorgil

  • Posts: 8
(No subject)
« Reply #9 on: 2010.11.17 12:16 »
Хэсэг ууж байгаад согтож гэнэ. Согтсондоо болоод хэлэх хэлэхгүй үгээ ялгаж салгалгүй ярьж гэнэ. Би өнөөдөр хэдэн муу цэрэгтэйгээ арай хийж амьд гарлаа.Равдан ноёнгийнд нуугдаж байхад намайг хэн ч олохгүй, гэж хашгирч гэнэ.Тэгэхэд гэрийн гадна явж байсан хэсэг цэргүүд түүнийг сонсоод гэрт орж ирэв.