[size=18:add3431b53][b:add3431b53]Сэрдарам багшийн тухай миний бодол[/size:add3431b53][/b:add3431b53]Яг үнэнийг хэлэхэд анх түүхийг заавал сонгох ёстой гэхээр үнэхээр уур хүрч байсан. за гэхдээ яахав ямар ч байсан энэ хичээл дээр бүтэн оноогоо авчаад л голч дүнгээ дээшлүүлэх нэг давуу тал байгаа л юм байна гэж дотроо бодсон.КтМС д орж ирээд хамгийн анхны хичээл буюу лекцийг 130-р ангид орж байлаа. тэгээд л анхных гэхээр ч тэр юм уу яг ямар хичээл юуг үзэх болоо гэж их гайхаж байсан юм. тэгээд хамгийн урд талын эгнээнд сууж байлаа. гэтэл нүдний шилтэй нэгэн багш яг цагтаа орж ирлээ. нилээн хөгжилтэй чадвартай хүн гэдэг нь л анх хэлсэн хэдэн өгүүлбэр байгаа байдлаараа л харагдаж байсан юм. эхний лекц бол үнэхээр сэтгэлд хүрэхээр барахгүй лекцээр ойлгосон зүйлээ шууд л хэрэгжүүлж өөр өөртөө итгэх итгэл улам бүр нэмэгдэж байлаа. анхны хичээл нэг иймэрхүү.хичээл ингэж ордогийг тэгэхэд л мэдсэн юм. Их сургуулийн онцлог нь хичээлийг ингэж л заадаг юм байна гэж бодож байлаа. нэг гэм нь анх удаа нилээд их зүйл сонсож мэдсэн тул 1 30 минутийн дараа толгой жаахан өвдөж байсан юм. гэхдээ л их гоё болсон. лекцийн өрөөнөөс гараад л шууд сэтгэгдэлээ бичсэн. үүнээс хойш бүх лекц семанарт нь таслалгүй явж байлаа. тэгэхэд харин нэг л алдаа гаргасан юм. би өөрөө сүмд явдаг. Манай аав сүмийн ахлагч би библийг сайн мэднэ. харин багшийн хэлсэн бүгдийн утга санаа нь зөв байсан ч гэсэн Есүсийн аавийг Назар гэж андууран хэд хэдэн лекц дээрээ хэлсэн юм. тэгэхэд л би энэ багш ч гэсэн алддаг л юм байна гэж бодсон. тэгэхдээ хичээл семанар нь үнэхээр сонирхолтой байсан болохоор түүх орох гэхээр л сэтгэл хөөрөөд л тэсэж ядан байдаг байлаа. багшийн андуурсаныг би багшид майлаар хэлсэн л дээ. багш ч над руу хариу явуулсан. багшийн нэг таалагддаг юм гэвэл багш харьцааны өндөр соёлтой. багшаас сурах маш том зүйл гэвэл энэ. ямар ч үзэл бодолтой хүүхэдтэй чөлөөтэй эелдэг харьцаж чаддаг. Есүсийн аавыг нь Ёосэф гэдэг юм шүү. гэхдээ та нар анзаараагүй л байхал даа. гэхдээ зүгээр мэдлэг болгож хэлэхэд.ууг нь эхэндээ семанар үнэхээр сонирхолтой байсан ч гэнэт л эрч хүчгүй болоод эхэлсэн. яагаад юм бэ би сайн мэдэхгүй. манай семанарын хүүхдүүд л их идэвэхгүй байсан. Нөгөө талаар багш ч гэсэн бас зарим талаараа дутагдалтай байсан. жишээлбэл. зарим баг идэвэхгүй оролцож байхад та нар яагаад ийм идэвэхгүй байдаг юм бэ гээд шууд тулгаж хэлэхээр нөгөөдүүл нь улам бүр ичэх нөгөө талаар сэтгэл санаанд нь хүртэл бид идэвэхгүй юм гээд баттай итгэж улам идэвэхгүй болдог байхаа. эсвэл өмнөхөөсөө дээрдээд л яг идэвэхтэй болж байгаа хэдийг нь мөн л шууд тулгаад та нар яагаад ийм байнаа гээд л хэлдэг. нөгөө хэд нь бас л бид харин ч идэвэхтэй болж эхэлж байхад ингэж хэллээ гээд л бодно. энэ бол миний ажиглагдсан зүйл. багшийн шударга бодсоноо шууд хэлдэг зан бол багшийн давуу тал. гэхдээ зарим талаараа анх ирээд баг болж байгаа хүүхдүүдийн хувьд жаахан дэмжээд идэвэхтэй болгох үгс хэрэгтэй байх. яаж гэдэгийг нь яг сайн хэлж чадахгүй ч гэсэн тэр зөв гэж бодож байна. Ер нь сул талуудыг нь л бичие яагаад гэвэл давуу тал нь олон учир бусад хүүхдүүд бичнэ биз.түүхийн хичээлээр дамжуулан яаж мэдээллийг олох мэдээлэл боловсруулах мэдээлэлийг дүгнэх бичих талаар сурсан. мөн яаж багаар ажиллахав. энэ бүгд түүхийн хичээлийг үзсэнээс хамаагүй дээр ч гэсэн бид нар 30 онооны шалгалт хэрэгтэй. бүгдээрээ түүхийн хичээл үзэхгүй шахуу явж байгаад 30 оноон дээрээ унавал яанаа гэж бодож байсан. харин тэрнийг сая шийдчихлээ. 1500 гаар ном өгөөд. энэ зөв бурууг нь сайн мэдэхгүй л байна. [size=18:add3431b53][b:add3431b53]миний багшаас сурсан ба ер нь суравал зохих зүйл[/b:add3431b53][/size:add3431b53]багшаас сурах зүйл зөндөө.Ерөөсөө л багшийн харилцаа. Үүнийг л сурах хэрэгтэй.ямар ч хүнтэй зөв эелдэг харьцдаг.бас илтгэх чадварөөрийн үзэл бодолдоо үнэнч, шулуун шударга, ер нь ихэнхдээ зөв зүйл ярьдаг гэх мэт. . . . .