[color=blue:07f1e32515]Эрт дээр үеэс улбаалан өнөөг хүртэл үе дамжин ирсэн энэ сүсэг бишрэл нь бид бүгдийн амьдралын салшгүй нэг хэсэг болсон билээ. Бидний эмээ, өвөө, аав, ээж, тэр ч байтугай орчин үеийн залуус бид ч бурхны шашинд сүсэглэж өнгөрсөн, одоо, ирээдүйгээ бүгдийг нь даатгадаг.Насан өөд болсон хүнээ хойд төрөлдөө дахин хүн болж төрөөсэй гэж "Алтан хайрцгийг" нь аль сайн гэж нэрлэгддэг лам хуваргыг залж нээлгэнэ.Одоо эрхэлж буй жижиг бизнес нь сүүлийн сард орлого муутайхан ажиллавал зав гаргаж ганданд очоод кассчин ламд мөнгөө тушаан "Гарзын үүдийг хааж, орлогын үүдийг нээх" шидтэй номыг уншуулна.Удахгүй сургуулиа төгсөх шалгалтаа өгөх гэж байгаа хүүхдээ дагуулан олондоо нэртэй ламынд бараалхаж шалгалтыг нь амжилттай давахын тулд багш руу нь цацдаг элс авна.Энэ бүгдийг эргэцүүлж бодохоор монголчууд биднийг дэлхийн хөгжил цэцэглэлтээс 200 жил хоцроосон Манж гүрний шашны бодлого одоог хүртэл хэрэгжиж ард түмний өөрсдөө шиидвэр гарган ажил үйлээ бүтээх сэтгэлгээг үгүй болгож, хэн нэгнээс хараат амьдралтай, бэлэнчлэх сэтгэлгээтэй болгосоор байгаа гэж би ойлгож байна.Ээ намайг ингэж бодлоо гээд далай багш минь бүү цээрлүүлээсэй "Ум мааний бадми хум"[/color:07f1e32515]