Author Topic: Өлсгөлөнгийн аюул: Бодит үнэн үү,  (Read 12208 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
[b:8ad4fe2aaf]Шинжээчийн санал бодол[/b:8ad4fe2aaf]Дэлхийн өнөөгийн зах зээл дэх хүнсний тулгамдаж буй асуудалд объектив болон субъектив хүчин зүйл нөлөөлж байгаа нь мэдээж юм. Асуудлын мөн чанар нь хүнсний тоо хэмжээнээс илүү үнэнд байна. Өнгөрсөн онд хүнсний дэлхийн үнэ ханш 50-55 хувиар нэмэгдэж, түүхэн рекорд түвшинд хүрч, ойрын 10 жилд шинжээчдийн тооцоогоор дахин нэмэгдэх төлөвтэй. Хүнсний үнэ нэмэгдэж байгаа объектив шалтгааны хувьд жишээлбэл, хангалтгүй ургац, байгаль цаг агаарын өөрчлөлт, дэлхийн хүн амын өсөлт зэргийг дурьдаж болох. Италийн нийслэлд анхандаа олон улсын шинжээчдийн чуулган гэж төлөвлөж байснаа сүүлдээ дэлхийн 10 лидер орнуудын төлөөлөгчид /дийлэнх нь Африк болон Азийн орнуудых/ оролцсон зөвлөгөөн зохион байгуулагдсан байна. Чуулганд оролцогчид дэлхийн хүнсний зах зээлийн байдлыг талаар санаа бодлоо хуваалцжээ. Өнөөдрийн нефтийн огцом өсөлттэй тэмцэх биотүлшний эрс өөрчлөлтийн шалтгааныг экспертүүд, өнгөрсөн зууны 70-аад онд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Генри Киссенжерийн “[b:8ad4fe2aaf]Нефтийг хянана гэдэг бол улс орноо хянаж байна гэсэн үг. Харин хүнсийг хянаж байгаа бол хүн амыг нь хянана”[/b:8ad4fe2aaf] гэсэн үгийг эргэн санахад хүрч байна. Олон улсын байгууллагуудын тайлан мэдээлэлд хүнсний хямрал, өлсгөлөн, биотүлш гэм мэт сэдвээр хэвлэн гаргасан материалыг эргэцүүлэн үзвэл нэлээд сонирхол татах зураг гарч байна. Жишээ нь 2006 онд Билл болон Мелинда Гейтс нарын буяны сан Рокфеллерын сантай хамтран Африкт өлсгөлөнтэй тэмцэхэд 150 сая долларын тусламж үзүүлсэн тухай мэдээлэл бий. Хөрөнгө оруулалтын Ихэнх хэсэг нь хөдөө аж ахуйг хөгжүүлэх, жижиг фермерүүдийг дэмжихэд зориулагджээ. Гейтс Африкт үр тарианы ургац эрс муудсан гэж үздэг. Тиймээс хөрөнгө мөнгө нь ургамал үр тарианы элдэв өвчин болоод ган гачиг болоод хөдөө аж ахуйд зориулсан байдаг. Энэ оны эхэнд Билл Гейтс Давост зохион байгуулагдсан эдийн засгийн дэлхийн сүүлийн чуулган дээр Африк, Өмнөд Азийн орнуудад 306 сая долларын буцалтгүй тусламж үзүүлэхээ илэрхийлжээ. Тэрбээр фермерийн аж ахуйг хөгжүүлэхэд 165 саяын төсөвтэй тусгай төсөл боловсруулснаа мөн мэдэгджээ. Түүнээс гадна тус сан Америкийн Heifer International компанид Дорнод Африк болон Бангладеш улсад сүү, сүүн бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, улмаар олон улсын зах зээлд гаргахад нь туслах зорилгоор 48 сая доллар шилжүүлсэн аж. [b:8ad4fe2aaf]Өнгөрсөн 4 дүгээр сард Билл Гейтс Энэтхэг улсад ургамлын шавьжтай тэмцэхэд 26.8 сая долларын тусламж үзүүлжээ.[/b:8ad4fe2aaf] Тэрбээр үр тариа хадгалах тусгай зориулалтын бүсийг Шпицбергенээс холгүй Баренцын тэнгис орчим Свалбадед нээхээр болоод байна. Энэ бүсийг Билл Гейтс Рокфеллер, Монсанто корпораци, Сингентагийн сан болон Норвегийн Засгийн газартай хамтрах аж. Төслийн албан ёсны нэр нь Свалбардын глобал банк ба үр тарианы сан гэж. Тус бүсэд 3 сая гаруй төрөл бүрийн үр тариа хадгалагдах юм байна. Түүнчлэн төслийг Америкийн химийн салбарт үйл ажиллагаагаа явуулдаг DuPont компани, Швейцарийн үр тарианы Syngenta, Ногоон хувьсгал хөтөлбөрийг санаачлагч Рокфеллерын сан хамтран ивээн тэтгэх гэнэ. 70-аад оны дундуур Ногоон хувьсгал хөтөлбөрийн зохион байгуулагчид Рокфеллерийн ажиллаж байсан. Мексик, Энэтхэг болон бусад оронд өлсгөлөнгийн асуудлыг шийдэж байсан гэж нотолж байгаа нь сонин. Тус сангийн агрономч нь хүртэл Нобелийн шагнал хүртэж байжээ. Харин үнэн хэрэгтээ Рокфеллер дэлхийн агробизнесийг өөрт ашигтайгаар эргүүлж чадсан юм. Түүнийг урьд нь нефтийн салбарт огцом ашиг унагааж байсныг бид мэднэ. Тэгвэл одоо Рокфеллер Гейтстэй хамтран Африкт энэ төслөө хэрэгжүүлж, ногоон хувьсгалын тусламжаар Африкийн орнуудад гэсэн уриан доор/ AGRA/ бизнесээ явуулах гэж байна. Төслийн гол ерөнхийлөгчөөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннан ажиллах аж. Шинжээчдийн үзэж буйгаар Agra-гийн үндсэн үйл ажиллагаа нь Африкт генетикийн болон хувилгах хүнснийг дэлгэрүүлэх явдал гэнэ. Энэ төслийг АНУ-ын Засгийн газар дэмжлэг үзүүлж, Африкийн генетикийн инженерүүдийг Америкт сургах, USAID сан болон олон улсын банк санхүүжүүлэлтийн асуудлыг шийдвэрлэхээс гадна африкийн угийн тариа ургамалд генетикийн өөрчлөн хувиргах эрдэм шинжилгээний ажилд шинэ судалгаа туршилт явуулах юм байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ судалгаа шинжилгээний нэг хэсэг нь 2007 оны эхэнд патентаа авсан, АНУ-ын Засгийн газартай хамтран Monsanto компанийн Терминатор эсвэл Genetic Use Restriction Technology технологийн төслийг тэмдэглэжээ. Энэ технологи нь зөвхөн нэг удаа ургацаа өгөх бөгөөд харин тус үрийг дахин ашиглавал бүр мөсөн үхэх онцлогтой аж. Бие даасан экспертүүд энэ технологи нь аливаа ургамлыг аюултай хортон шавьжнаас сэргийлэх, ингэснээр шинэ ургац авах боломжоороо газар тариаланд нэлээд тохиромжтой гэж үздэг юм байна. Энэ бүхнзэс дүгнэлт хийхэд дэлхийн нийтэд өлсгөлөнгийн аюул нүүрлэх гэх хоосон үг олон улсын нөхцөл байдлыг улам хурц болгож, хямруулж байна. Дэлхийн санхүүгийн хямралаас хараахан гарж чадаагүй байхад, хүнсний шинд хямралыг тулган хүлээлгэх гээд байна уу даа. Нарийн төвөгтэй энэ арга нь асуудлыг дахин товойлгож харагдах нь. Өнөөдөр хүнсний дэлхийн хямралыг бодит үнэн үү, эсвэл ээлжит дамын наймаа юу гэдгийг хэн ч баталж чадахгүй байна. Дэлхийн зарим элитүүд биотүлшийг маш хурдан хөгжүүлэх хэрэгтэй гэх. Харин нөгөө хэсэг нь “өлсгөлөнгийн дайн”-ны бооцоо тавьж байна. Ноёрхолын төлөө дэлхийн элитүүдын хоорон дахь тэмцэл нь ямар ч гэсэн алтан тэрбумтны тоонд багтдаггүй ихэнх хүн төрөлхтөн глобалчлалын ертөнцөд ялалт байгуулах нь дамжиггүй.С.Гриняев, техникийн ухааны доктор ТПП Ведомости сонин