Үндэсний статистикийн хорооноос мэдээлж байгаагаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийн байдал өнгөрсөн онд таатай байсангүй. Өнгөрсөн оны жилийн эцэст эдийн засгийн бодит өсөлт 10.1, инфляци зургаан хувь, албан ёсны валютын нөөц 37.8 долоо хоногийн импортын бүтээгдэхүүнийг төлөх 1.7 тэрбум ам.долларт барина хэмээн зорьсон. Мөн төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хувийг 2.5, гадаад худалдааны алдагдлыг бууруулах ёстой байв. Харамсалтай нь энэ зорилтоо биелүүлж чадсангүй. Өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар эдийн засгийн өсөлт 8.9, инфляци 22.1 хувь, валютын нөөц 600 сая ам.доллар, төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хувь тав, гадаад худалдаа 1076.5 сая ам.долларт хүрээд байна. Өнгөрсөн онд 43.3 сая толгой мал тоолуулж, малын тоо толгой гурван саяар нэмэгджээ.[b:eade184fbc]Инфляци дөрөвдүгээр сард "тэнгэрт" тулжээ[/b:eade184fbc]Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын дүнгээр өнгөрсөн оны жилийн эцэст өмнөх арваннэгдүгээр сарынхтай харьцуулахад 0.04 хувь, 2007 оны жилийн эцсийнхээс 22.1 хувиар өслөө. Энэ өсөлт нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийг энэ онд хөгжүүлэх үндсэн чиглэлд дэвшүүлсэн хэрэглээний үнийн индексийг зургаан хувьд байлгахаар тавьсан зорилтоос 3.7 дахин өндөр байна. Түүнчлэн хэрэглээний үнийн улсын индексийн жилийн дундаж түвшин энэ онд 28 хувь байгаа нь сүүлийн 10 жилд гараагүй өндөр үзүүлэлт юм. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын дүнгээр өнгөрсөн оны аравдугаар сард өмнөх сарынхаас 1.1, арваннэгдүгээр сард нэг хувиар буурсан нь 2007 оноос хойш анх удаа үнэ буурсан тохиолдол байв.Инфляци өнгөрсөн оны дөрөвдүгээр сард өмнөх сарынхаас 5.7 хувиар өссөн нь энэ оны хамгийн өндөр өсөлт байжээ. Хэрэглээний үнийн сарын дундаж өсөлт оны эхний хагас жилд гурван хувь байсан бол сүүлийн хагаст 0.4 болж өсөлтийн хурдац саарсан байна. Үйлдвэрлэлийн аргаар тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүний өнгөрсөн оны урьдчилсан гүйцэтгэлээр оны үнээр 6130.3, 2005 оны зэрэгцүүлэх үнээр 3620.5 тэрбум төгрөгт хүрч, 2007 оныхтой харьцуулахад 33.3 хувь хүрч 8.9 хувиар өсөхөөр (эдийн засгийн өсөлт) байна. [b:eade184fbc]Валютын хадгаламж 77 тэрбум төгрөгөөр нэмэгдэв[/b:eade184fbc]Валютын ханш нэмэгдсэн нь нийлүүлэлтээс давсан эрэлт үүсч баланс алдагдсанаас үүдэлтэй. Мөн төгрөгийн ханш сулрах шалтгаан нь иргэдийн валютын хадгаламж нэмэгдсэнтэй холбоотой. Тухайлбал, өнгөрсөн онд төгрөгийн хадгаламж 170 тэрбумаар буурч, 77 тэрбум төгрөгтэй тэнцэх валютын хадгаламж нэмэгджээ.Мөн манай улсад орон сууц, авто машин зэрэг бизнест гүйлгээг валютаар хийж байгаатай холбоотой юм. Монгол банкны мэдээгээр мөнгөний нийлүүлэлт (М2) өнгөрсөн оны эцэст 2341.4 тэрбум төгрөгт хүрч өмнөх сарынхаас 99.6 тэрбум төгрөгөөр өссөн боловч 2007 оны арванхоёрдугаар сарынхтай харьцуулахад 59.9 тэрбум төгрөгөөр багасчээ. Харин аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 2635.6 тэрбум төгрөгт хүрч буурлаа. Гадаад валютын цэвэр албан нөөц өмнөх сарынхаас 129.2,2007 оны мөн үеийнхээс 400.9 сая ам.доллар буурав.[b:eade184fbc]Төсвийн орлого 351.5 тэрбум төгрөгөөр тасарчээ[/b:eade184fbc]Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн дүн өнгөрсөн оны урьдчилсан гүйцэтгэлээр 2156.4, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн дүн 2462.0 тэрбум төгрөг болж, тэнцэл 305.7 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Улсын нэгдсэн төсөвт 2156.4 тэрбум төгрөгийн орлого орсон нь 2007 оныхоос 275.9 тэрбум төгрөгөөр өссөн боловч, төсвийн орлогын төлөвлөгөө 351.5 тэрбум төгрөгөөр тассан аж.Харин улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ өнгөрсөн онд 2529.2 тэрбум төгрөгөөр төлөвлөгдсөн боловч урьдчилсан гүйцэтгэлээр 2462.0 тэрбум төгрөг болж, 67.1 тэрбум төгрөгөөр дутуу санхүүжигдсэн байна. Зарлагын санхүүжилтийн төлөвлөгөөний биелэлт 2007 онд 96.0 хувьтай байсан бол өнгөрсөн онд 97.3 хувь болж 1.3 пунктээр нэмэгдсэн юм. [b:eade184fbc]Эдийн засгийн өсөлт саарлаа[/b:eade184fbc] Монгол Улс өнгөрсөн онд дэлхийн 110 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны бараа эргэлт 6155.1 сая ам.доллар, үүнээс экспорт 2539.3, импорт 3615.8 сая ам.доллар болжээ. Бараа эргэлтийн хэмжээ 2007 оныхоос 2035.8, экспортын хэмжээ 590.1, импортын хэмжээ 1445.7 сая ам.доллараар өсөв. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг өнгөрсөн онд хөгжүүлэх үндсэн чиглэлд гадаад худалдааны тэнцлийг сайжруулж, гадаад валютын цэвэр албан нөөцийг өсгөх зорилт тавьсан боловч гадаад худалдааны тэнцэл 1076.5 сая ам.долларын алдагдалтай гарлаа.Цөөн тооны экспортын бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр буурснаар экспортын орлого буурч гадаад худалдаа алдагдал үүсэхэд хүрсэн. Энэ нь төсвийн орлогыг тасалдуулж эдийн засгийн өсөлтийг сааруулах шалтгаан болжээ. Манай орны эдийн засагт томоохон байр суурь эзэлдэг аж үйлдвэрийн салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 30 гаруй хувийг үйлдвэрлэсэн байна. Тухайлбал, зэсийн баяжмалын үйлдвэрлэл 2006 онд 537.7, 2007 онд 543.1 мянган тонн болж өсч байсан бол өнгөрсөн онд 525.3 мянган тонн болж бууржээ.