Author Topic: GDP  (Read 13599 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline peacesteady

  • Данхар гацуур
  • ***
  • Posts: 80
GDP
« on: 2008.06.04 20:27 »
GDP Undesnii niit buteegdehuunii (GDP) eselteer 2007 ond doorhi ornuud terguuljee.Angola-21.1%, Azerbaijan-17.4%, Equatorial Guinea - 11.1%, China-10.1%, Qatar-9.5%, Kazakhstan-9.2%, United Arab Emirates- 8.6%, Georgia- 8.5%, Panama- 8.5%, Vietnam- 8.1%, Armenia- 8.0%, Sao Tome and Principe- 8.0%.

Offline peacesteady

  • Данхар гацуур
  • ***
  • Posts: 80
Saixan medee
« Reply #1 on: 2008.06.04 20:37 »
[b:eb0cb70b08]Монголын эдийн засаг 2010 онд 31.5 хувиар өснө[/b:eb0cb70b08] Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт гэрлийн хурдтай зуузай холбож яваа. ОУВС-гийн дүгнэлтээр Монголд инфляц 20 хувийн босгыг хэдийнэ давчихаад буй. Дэлхийн эдийн засгийг хамарсан үнийн өсөлт, хүнсний хомсдол ойрын хэдэн жил үргэлжлэх төлөвтэй, Олон улсын шинжээчид энэ талаар нэг байр суурьтай байгаа юм. Америкаас эхтэй муу үр дагавар Мексик хавиас Энэтхэг хүртэл даамжирна гэж Дэлхийн банкны төлөөлөгч бас хэлээд авсан. Бүх зүйл нь импортоос хамааралтай Монголын хувьд энэ бүхэн маш муу мэдээ. Сөрөг хүчний зарим улстөрч "муу ёр" зөгнөж байгааг эс тооцвол шүү дээ. УИХ-ын гишүүн Л.Гантөмөр энэ багт багтаж байгаа бололтой, Ирэх жил инфляцийг зургаан хувьд барихаар тооцсон Засгийн газрын бодлогыг тэрбээр "бодитой дүгнэлт" хийж чадсангүй хэмээн буруутгажээ. Өдгөө 20 гаруй хувьтай байгаа хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн өсөлтийн дээд түвшинг 2008 оны төгсгөлд найм хүртэл хувиар буулгахаар төсөөлсөнийг 20 хувиас доошлохгүй гэж Л.Гантөмөр шүүмжлэв. Тэрбээр АН-ын нэрээр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог даргалж байсан нэгэн. "Яггүй толгой" гэгддэг болохоор нь түүний байр суурийг тодруулсан юм. Тэгвэл манай Засгийн газар асуудалд өөдрөгөөр хандаж байна. Монгол Улсын 2009-2011 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн анхны хэлэлцүүлэгийг хийхэд бэлэн болжээ. Маргааш болох Төсвийн байнгын хорооны хуралдаанаар ярилцаж, энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар голыг нь нугалчих бололтой. Төслөөс үзвэл дэлхийн хямралаас холуур тойроод гарчих боломж харагдана. Харин хэр бодитой төсөөлөл мөн эсэхийг цаг хугацаа шүүх биз ээ. [b:eb0cb70b08]Нэг хүнд ногдох ДНБ 3441 ам.долларт хүрэх үү[/b:eb0cb70b08]Засгийн газраас 2008 оныг "Хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах" жил болгон зарласантай холбоотойгоор хүнсний аюулгүй байдлыг хангах, техник тоног төхөөрөмжийг шинэчлэх, лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр төсвийн хүрээний мэдэгдэлд тодорхой зорилт дэвшүүлжээ. Энэ оны сүүлчээр эдийн засгийн бодит өсөлтийг 10.5 хувьд хүрэхээр тооцсон аж. 2009 онд 11.1 хувиар өсөх манай эдийн засагт дараа /2010 он/ жил үсрэлт гарах нь ээ. Төсвийн хүрээний мэдэгдлийн төслөөр тэр үеийн өсөлт 31.5 хувьд хүрэх аж. Гэхдээ 2010 оны гайхамшигт үсрэлт төрийн бодлогоос нэг их хамааралгүй байх юм. Энэ үеэс Оюу толгойн зэс, алтны ордыг ашиглаж эхлэх учраас ийн гэрлийн хурдаар хэсэгтээ урагш явах юм байна. Харамсалтай нь сайн мэдээ цааш үргэлжлэх төлөвгүй. 2011 онд эдийн засгийн бодит өсөлт 13.2 хувь болж унахаар харагдав. Тухайн улсын эдийн засгийн өсөлт, бууралтаас хамаарч иргэн бүрийнх нь амьжиргааны өртгийг тодорхойлдог аргачлал бий. Түүгээр бол 2009-2011 онд Монголын нэг хүнд ногдох ДНБ 2107-3441 ам. долларт хүрэхээр байгаа юм. Хүн амд нь үржүүлбэл ДНБ 6643.7-11230.7 тэрбум ам. доллар болж, энэ оныхоос бараг хоёр дахин өсөх тооцоог санхүүчид гаргажээ. Энэ хугацаанд төсвийн алдагдал 0.0-ийг заах юм байна. Оюутолгой, Тавантолгойг ашиглаж эхлэх нь Монголын эдийн засгийг өөд нь татах зүтгүүр болох ч дэлхийн зах зээлд алт, зэсийн үнэ одоогийн хэмжээнд тогтвортой байх хандлага ажиглагдсан нь С.Баярын тэргүүлсэн Засгийн газарт баяр хөөр болж байх шиг. ОУВС, РВС Сарital Магкеts, LМЕ, Дэлхийн банк зэрэг эх сурвалжийн мэдээгээр 2009-2011 онд нэг унци алт 645-1005, нэг тонн зэсийг худалдаалах ханш 6800-5900 ам. доллар байхаар мэдэгдэлд дурджээ. Зэсийн томоохон үйлдвэрлэгч, хэрэглэгчдийн прогноз ч дээрх баримттай дүйж буй юм байна. Дээр нь 68 хувийн татварын тогтолцоо хэвээр үлдвэл монголчууд дэлхийг нөмөрсөн аюулыг захалж өнгөрөөх боломж бүрдэнэ гэсэн үг. Төслийн ерөнхий зураг бидэнд ийн ашигтай гарах төлөвтэй.Төсвийн хүрээний мэдэгдлийг зөвшөөрч УИХ-аас тогтоол батлах хуультай юм билээ. Монгол Улсын 2009-2011 оны төсвийн хүрээний мэдэгдлийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах үүргийг УИХ-ын Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны дарга нар хүлээдэг. Төслийн талаар ямар байр суурьтай байгааг нь сонирхож Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Ганхуягтай ярилцлаа. Тэрбээр төсвийн алдагдал 0.0 бус нэмэх үзүүлэлттэй гарах бололцоотой гэж үзэж байгаа аж. Д.Ганхуяг: [b:eb0cb70b08]Инфляцийг зургаан хувьд барьж чадахгүй[/b:eb0cb70b08]-ДНБ-ий өсөлтийг дунджаар 11 хувьтай байхаар төсөлд тусгасан. Инфляц ирэх онд зургаан хувиас хэтрэхгүй гэжээ. Эдийн засаг, төсөв, мөнгөний бодлогоос инфляцийн түвшин хамаардаг. Гэтэл өнөөдөр эрэлт нь нийлүүлэлтээсээ илүү гарснаас гол нэрийн бүтээгдэхүүний үнэ өссөөр байна. Нефтийн бүтээгдэхүүнээс хамааралтай үнийн өсөлт инфляцийн 40 хувьтай тэнцэж байгааг хэр тооцсон юм бол. 2008 онд гурил, улаан буудай, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх талаар Засгийн газар томоохон зорилт дэвшүүлсэн. Үүнийгээ биелүүлж чадвал инфляцийг нэг оронтой тоонд барьж болох юм. Гэхдээ хүндрэлтэй нөхцөл бий. Нефть, улаан буудайн татварт төрөөс зохицуулалт хийсэн тохиолдолд нөхцөл байдлыг зөөлрүүлж болох талтай. Төсөвт ч хөрөнгийн бололцоо бий. Нийгэмдээ хор хөнөөл багатайгаар асуудлыг шийдье гэвэл эрэлт, нийлүүлэлтийн харьцааг зохицуулах ёстой. -[b:eb0cb70b08]Төсвийн алдагдлын хэмжээг 0.0 байхаар Төсвийн хүрээний мэдэгдэлд тусгажээ. Та харин үүнийг чамлав бололтой. Нэмэх дүнгээр тооцох хэрэгтэй гэлээ. Боломж байна уу?[/b:eb0cb70b08]-2.5 хувийн ашигтай гарах бололцоотой. Мөнгөний нийлүүлэлт өндөр байна. Дээр нь 540-өөд тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр энэ онд төсөвлөсөн. Энэ нь эдийн засгийг "улайлгах", инфляцийг өсгөх нэг хүчин зүйл болж байгаа. Гэтэл хөрөнгө оруулалтын хэрэгжилт 70-80 хувьтай гарсан. Энэ чинь эдийн засагт шингээх чадвар дутаж байгааг харуулсан үзүүлэлт. Гэтэл материаллаг баялаг бий болгох буюу үйлдвэрлэлийг хөгжүүлэх талд дэвшил гарсангүй. Зээлийн хүү хэтэрхий өндөр, мөнгөний бодлого зохистой биш харьцаанд орсон. Тийм учраас үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлогыг зөв, тууштай хэрэгжүүлж чадвал төсөв 0.0 бус ашигтай гарах бүрэн бололцоотой. -[b:eb0cb70b08]Инфляцийг зургаан хувьд барина гэдэгт та найдаж байна уу. Одоо 20 хувь гарчихаад байгаа?[/b:eb0cb70b08]-Бүхний хэрэгцээг хангасан үйлдвэрлэлийг төр онцгойлон дэмжих хэрэгтэй. Ийм хэрэгцээт үйлдвэрлэлийг бий болгохын тулд технологийн дэвшил ашиглах ёстой. Бизнесийн салбарын хөгжил технологиос шууд хамааралтай учраас төсвийн хүрээний мэдэгдэл, үндсэн чиглэлд энэ тухай тусгайлан зааж өгөх хэрэгтэй. Ингэж нийлүүлэлтийг эрэлтээс нь илүү гаргаж чадвал том амжилтад хүргэх бололцоотой. Инфляцийг 2009 онд зургаан хувьд барина гэдэгт итгэхгүй байна. 10 хувийн дотор гэвэл болох байх. Ингэхийн тулд Засгийн газраас боломжтой бүх арга хэмжээг авах ёстой.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: Saixan medee
« Reply #2 on: 2009.01.16 16:43 »
Үндэсний статистикийн хорооноос мэдээлж байгаагаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийн байдал өнгөрсөн онд таатай байсангүй. Өнгөрсөн оны жилийн эцэст эдийн засгийн бодит өсөлт 10.1, инфляци зургаан хувь, албан ёсны валютын нөөц 37.8 долоо хоногийн импортын бүтээгдэхүүнийг төлөх 1.7 тэрбум ам.долларт барина хэмээн зорьсон. Мөн төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хувийг 2.5, гадаад худалдааны алдагдлыг бууруулах ёстой байв. Харамсалтай нь энэ зорилтоо биелүүлж чадсангүй. Өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар эдийн засгийн өсөлт 8.9, инфляци 22.1 хувь, валютын нөөц 600 сая ам.доллар, төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хувь тав, гадаад худалдаа 1076.5 сая ам.долларт хүрээд байна. Өнгөрсөн онд 43.3 сая толгой мал тоолуулж, малын тоо толгой гурван саяар нэмэгджээ.[b:eade184fbc]Инфляци дөрөвдүгээр сард "тэнгэрт" тулжээ[/b:eade184fbc]Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын дүнгээр өнгөрсөн оны жилийн эцэст өмнөх арваннэгдүгээр сарынхтай харьцуулахад 0.04 хувь, 2007 оны жилийн эцсийнхээс 22.1 хувиар өслөө. Энэ өсөлт нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийг энэ онд хөгжүүлэх үндсэн чиглэлд дэвшүүлсэн хэрэглээний үнийн индексийг зургаан хувьд байлгахаар тавьсан зорилтоос 3.7 дахин өндөр байна. Түүнчлэн хэрэглээний үнийн улсын индексийн жилийн дундаж түвшин энэ онд 28 хувь байгаа нь сүүлийн 10 жилд гараагүй өндөр үзүүлэлт юм. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын дүнгээр өнгөрсөн оны аравдугаар сард өмнөх сарынхаас 1.1, арваннэгдүгээр сард нэг хувиар буурсан нь 2007 оноос хойш анх удаа үнэ буурсан тохиолдол байв.Инфляци өнгөрсөн оны дөрөвдүгээр сард өмнөх сарынхаас 5.7 хувиар өссөн нь энэ оны хамгийн өндөр өсөлт байжээ. Хэрэглээний үнийн сарын дундаж өсөлт оны эхний хагас жилд гурван хувь байсан бол сүүлийн хагаст 0.4 болж өсөлтийн хурдац саарсан байна. Үйлдвэрлэлийн аргаар тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүний өнгөрсөн оны урьдчилсан гүйцэтгэлээр оны үнээр 6130.3, 2005 оны зэрэгцүүлэх үнээр 3620.5 тэрбум төгрөгт хүрч, 2007 оныхтой харьцуулахад 33.3 хувь хүрч 8.9 хувиар өсөхөөр (эдийн засгийн өсөлт) байна. [b:eade184fbc]Валютын хадгаламж 77 тэрбум төгрөгөөр нэмэгдэв[/b:eade184fbc]Валютын ханш нэмэгдсэн нь нийлүүлэлтээс давсан эрэлт үүсч баланс алдагдсанаас үүдэлтэй. Мөн төгрөгийн ханш сулрах шалтгаан нь иргэдийн валютын хадгаламж нэмэгдсэнтэй холбоотой. Тухайлбал, өнгөрсөн онд төгрөгийн хадгаламж 170 тэрбумаар буурч, 77 тэрбум төгрөгтэй тэнцэх валютын хадгаламж нэмэгджээ.Мөн манай улсад орон сууц, авто машин зэрэг бизнест гүйлгээг валютаар хийж байгаатай холбоотой юм. Монгол банкны мэдээгээр мөнгөний нийлүүлэлт (М2) өнгөрсөн оны эцэст 2341.4 тэрбум төгрөгт хүрч өмнөх сарынхаас 99.6 тэрбум төгрөгөөр өссөн боловч 2007 оны арванхоёрдугаар сарынхтай харьцуулахад 59.9 тэрбум төгрөгөөр багасчээ. Харин аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 2635.6 тэрбум төгрөгт хүрч буурлаа. Гадаад валютын цэвэр албан нөөц өмнөх сарынхаас 129.2,2007 оны мөн үеийнхээс 400.9 сая ам.доллар буурав.[b:eade184fbc]Төсвийн орлого 351.5 тэрбум төгрөгөөр тасарчээ[/b:eade184fbc]Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн дүн өнгөрсөн оны урьдчилсан гүйцэтгэлээр 2156.4, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн дүн 2462.0 тэрбум төгрөг болж, тэнцэл 305.7 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Улсын нэгдсэн төсөвт 2156.4 тэрбум төгрөгийн орлого орсон нь 2007 оныхоос 275.9 тэрбум төгрөгөөр өссөн боловч, төсвийн орлогын төлөвлөгөө 351.5 тэрбум төгрөгөөр тассан аж.Харин улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ өнгөрсөн онд 2529.2 тэрбум төгрөгөөр төлөвлөгдсөн боловч урьдчилсан гүйцэтгэлээр 2462.0 тэрбум төгрөг болж, 67.1 тэрбум төгрөгөөр дутуу санхүүжигдсэн байна. Зарлагын санхүүжилтийн төлөвлөгөөний биелэлт 2007 онд 96.0 хувьтай байсан бол өнгөрсөн онд 97.3 хувь болж 1.3 пунктээр нэмэгдсэн юм. [b:eade184fbc]Эдийн засгийн өсөлт саарлаа[/b:eade184fbc] Монгол Улс өнгөрсөн онд дэлхийн 110 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны бараа эргэлт 6155.1 сая ам.доллар, үүнээс экспорт 2539.3, импорт 3615.8 сая ам.доллар болжээ. Бараа эргэлтийн хэмжээ 2007 оныхоос 2035.8, экспортын хэмжээ 590.1, импортын хэмжээ 1445.7 сая ам.доллараар өсөв. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг өнгөрсөн онд хөгжүүлэх үндсэн чиглэлд гадаад худалдааны тэнцлийг сайжруулж, гадаад валютын цэвэр албан нөөцийг өсгөх зорилт тавьсан боловч гадаад худалдааны тэнцэл 1076.5 сая ам.долларын алдагдалтай гарлаа.Цөөн тооны экспортын бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр буурснаар экспортын орлого буурч гадаад худалдаа алдагдал үүсэхэд хүрсэн. Энэ нь төсвийн орлогыг тасалдуулж эдийн засгийн өсөлтийг сааруулах шалтгаан болжээ. Манай орны эдийн засагт томоохон байр суурь эзэлдэг аж үйлдвэрийн салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 30 гаруй хувийг үйлдвэрлэсэн байна. Тухайлбал, зэсийн баяжмалын үйлдвэрлэл 2006 онд 537.7, 2007 онд 543.1 мянган тонн болж өсч байсан бол өнгөрсөн онд 525.3 мянган тонн болж бууржээ.