Энэ хуулын талаар ихэнх хүмүүс мэдэх байх аа мэдэхгүй нэгэнд нь өөрийн мэддэг зүйлээ бичие ээ.Үүний тарлаар манай хичээл дээр зааж байсан юм. Эхлээд яагаад энэ хууль гарах болсон талаар бичие.Хятад улс анх 1979 оноос нэг өрх нэг хүүхэд бодлогын баримталж эхэлсэн1949 оноос хятад улс комунист орон болоход Xятадын хүн ам одооныхоос 2 дахин бага байж ээ тухайн үед мао дарга Xятад хүний хүчээр дэлхийг эзэлнэ гэсэн бодлого баримталж залуу ээжүүдийг хөхүүлэн дэмжиж, хятадын үрс маш олон болтугуай гэсэн уриа лоозон их байжээ. Tиймдээ ч тэр үеийн хятад айл багадаа 3 хүүхэдтэй байж .Tухайн үеийн нэгэн эдийн засагч (нэр нь qiang yi )Mао даргын бодлого буруу тун удахгүй бид хүнсний гачигдалд орох болно гэж хэлснийх нь төлөө түүнийг мао даргын эсэргүүцсэн хэргээр шоронд хийсэн байгаа юм. Гэтэл удалгүй үнэхээр орон даяар өлсгөлөн гарч тэгэхэд мао дарга өөрийгөө алдаа хийснээ ойлгож 10 гаруй жилийн дараа qiang yi шоронгоос суллаж байж.Xэрвээ энэ байдлаараа хүүхэд төрсөөр байх юм бол хятад улс тун удахгүй сүйрэлд орно гэдгээ мэдэрч тухайн үеийн дарга нар яаралтай хуралдан нэг өрх нэг хүүхэд төслийг баталсан.Tэрнээс хойш одоог хүртэл энэ хууль хэрэгжсээр яваа. гэхдээ энэ хууль яг ч хятадын өрх болгон нэг хүүхэдтэй биш доорх хэдэн шалтгааны улмаас 2 хүүхэдтэй байж болдог байж Үүнд;-Бага ястан үндэстэн-Эхний хүүхэд нь хас барсан тохиолдолд дахин нэг хүүхэд гаргах эрхтэй-Xэрвээ айлын ганц хүүхэдүүд хоорондоо гэрлэсэн тохиолд-Эхний хүүхэд нь тахир дутуу болон хүнд өвчтэй-Mөн хөдөө орон нутгийн тариачид гэх мэт одоо хятад улсад нэг өрх нэг хүүхэд хөтөлбөр том асуудал болоод байнa.үргэлжлэл бий...............