Author Topic: Хүн  (Read 9929 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline Batpurev

  • Posts: 11
Хүн
« on: 2009.11.24 03:13 »
20 жилийн дараа эх орон минь уулых нь оройд модод найгаад л усных нь тунгалаг нь бориглон урсаад л хавар болоход шувууд жиргэдэгээрээ жиргэн цэлмэг хөх тэнгэрт минь бараан сүүдрийн үүл арилж алтан нар өглөө болгон гайхамшигтайгаар мандана. Энэ бол ирээдүйг төсөөлөх миний төсөөлөл. Эргэх 4-н улирал хорвоогийн жамаар солигдож энгүй тансаг байгаль эх мишээхээрээ мишээнэ. Тэр хаврын сайхан өглөө сэрээд эх орныгоо хараад эгнэгт сэтгэл зүрх минь баясана. Эргээд эдгээр он жилүүдэд бидний хийх томоос том үүрэг даалгаварууд байна. Үүнийг бид хийх ёстой. Жаргаж буй нар шиг сүүмийж буй энэ зааг дээр бид мандах ёстой. Хорвоо хөвөрдөгөөрөө хөвөрнө. Бид хийдэгээрээ хийнэ. Бид чадна. Энэ зөвхөн биднээс, өөр хэнээс ч үл шалтгаална. Бараан үүл тэнгэрт тунарч түнэр харанхуй ирсэн ч хүний сэтгэл зүрхэнд хэзээд итгэл найдварын гал байдаг. Өлгийтэй бяцхан үр, Өтөл настай ахмадуудад ч мөн бий. Бид хэл соёл , арьс өнгө, удам угсаа ялгаатай боловч энэ гал бидний сэтгэл зүрхэнд ассаар л байна. Үүрд асах болно.
I Love Mongolia