Author Topic: Cass шар айраг - Пи Аар  (Read 24031 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline Eistee

  • Самбарын удирдагч
  • Ахмад гацуур
  • *****
  • Posts: 264
Cass шар айраг - Пи Аар
« on: 2010.05.25 03:35 »
http://news.gogo.mn/r/70740
Cass шар айраг “Монголын Мөрөөдлийн ой”-г бүтээх үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна /2010 оны 5-р сарын 24/

"КАСС ТАУН" компаний хамт олон "Грийн Ази" ТББ-тай хамтран Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт 116 га газарт 150 000 ширхэг мод тарьж ойжуулах төслийн ажлаа 2010 оны 5-р сарын 1ны өдөр албан ёсоор эхлүүлсэн билээ.

Үүнээс хойш даруй 21 хоногийн хугацаанд мод тарих үйл ажиллагаагаа стандартын дагуу тогтмол хийсээр өнөөг хүрсэн байна.

“КАСС ТАУН” компанитай хамтран “Монголын Мөрөөдлийн ой”-той болох асуудал тийм ч хэцүү биш.Учир нь Cass шар айрагны нэгж худалдан авалт тутмын 12 төгрөг нь таны төрөлх эх оронд мөрөөдлийн ногоон ой бий болгоход зориулагдаж байгаа билээ.

Мод тарих ажлыг буянтай, сайхан үйл хэмээн бэлэгшээж “Нэг мод тарих энэ насны буян, Хоёр мод тарих хойд насны буян” хэмээн өвөг дээдэс минь ярьцгаадаг.

Дуслаас далай болдгийн адил таны уусан шар айраг тутмын 12 төгрөг “Мөрөөдлийн ой”-г бүтээж байгаа болохоор та ч гэсэн энэ ариун үйлсийг дэмжин Cass шар айргийг сонгоорой.
...
Уучлаарай, энэ мэдээнд сэтгэгдэл бичих боломжгvй байна

:-X  :-\  8)

Offline uganG

  • Данхар гацуур
  • ***
  • Posts: 143
Re: Cass шар айраг - Пи Аар
« Reply #1 on: 2010.05.25 10:52 »
End yagaad MyClub-n talaar bicheegui bdag bnaa. Green Asia, Cass l bugdiin hiisen met.

Offline enhmandah

  • Самбарын дэд удирдагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 768
  • Мод тарих галт тэрэгний хөдөлгүүр бүү зогсог...
    • Ногоон блог
Re: Cass шар айраг - Пи Аар
« Reply #2 on: 2010.05.25 11:35 »
Харин ингээд байгаа юм. би ч энэ тухай жаал блог дээрээ нийтэлсэн. Миний Клубын нэрийг уг нь гаргамаар л байна тэ?
МОНГОЛ ҮСГЭЭРЭЭ ФОРУМ ДЭЭРЭЭ БИЧИЦГЭЭЕ.

Чихний чимэг болсон аялгуу сайхан Монгол хэл мину.

Offline serdaram

  • Загалмайлсан Эцэг
  • Ахмад зохицуулагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1167
  • Ойн савдаг шүү БИ
Re: Cass шар айраг - Пи Аар
« Reply #3 on: 2010.05.25 11:49 »
Та нар КАСС-руу албан ёсоор хандаарай. Би ярих гэхээр тэд нартай хэрэлдчих гээд байх юм. Ер нь ийм янзаараа байвал бид нар заавал Эрдэнэ явах ч албагүй ш дээ. Бид ямар тэднээс ажлын хөлс нэхэж энэ тэр болоод байгаа биш. Сонгино,Баяннуур, Багануур гээд явах газар, хийх ажил зөндөө байна.
Гэхдээ КАСС-тай ярихдаа учиргүй хар яр гээд байх хэрэггүй байхаа. Бид модоо тарьсан нь чухал шүү дээ.

Offline Zandra

  • Ахмад гацуур
  • ****
  • Posts: 280
    • http://www.giiraa.wordpress.com
Re: Cass шар айраг - Пи Аар
« Reply #4 on: 2010.05.25 18:17 »
aanha, gants gogo ch bish busad buh hewlel medeelel tgj bgaa.  :-[yariad boldog bol helii  l dee
with God all things are possible...

Offline dg

  • Овсгоотон
  • Ахмад гацуур
  • ****
  • Posts: 477
Re: Cass шар айраг - Пи Аар
« Reply #5 on: 2010.05.26 00:49 »
яг энэ хэвээр нь эхлээд и мэйл бичвэл ямар байна тэгээд тэд нарт нэг юм бодогдох байлгүйдээ :-\

Offline Dalai

  • Өсгөлүүн гацуур
  • **
  • Posts: 51
  • Everything is simple...
Re: Cass шар айраг - Пи Аар
« Reply #6 on: 2010.05.26 01:52 »
mini bodloor myclubiig xevlel medelel, saitudar damjulan surtalchlax taniulax uil ajilaga jaxan dutad bga bolov u. enig l ashiglad xen neg ni durara yum biched bna.
"My goal is simple. It is a complete understanding of the universe, why it is as it is and why it exists at all."
— Stephen W. Hawking

Offline uganG

  • Данхар гацуур
  • ***
  • Posts: 143
Re: Cass шар айраг - Пи Аар
« Reply #7 on: 2010.05.26 11:52 »
Cass-d alban bichig hurguulj bgaa teren deer enehuu olon niitiin medeelliin heregsleer yavuulj bgaa medee buyu reklamdaa manai My Club--n neriig gargaj bhiig shaardsan huselt tavisan bgaa. Mandy odoo Cass-tai uulzaj nehii deelee zulgaaltsah bh

Offline InVokeR

  • Өсгөлүүн гацуур
  • **
  • Posts: 34
  • Бороо бороо ороосой бор тал минь модоор дүүрээсэй
Re: Cass шар айраг - Пи Аар
« Reply #8 on: 2010.05.26 13:28 »
кассийхан одооо дэндүү байхын тэхдээ эх орондоо мод тарьж байгаа болохоор тэсээд баймаар. тэхдээ удахгүй манайхан минийклуб ээ танилцуулах олон нийтэд мэдүүлэх нэг өдөр гаргамаар байна. энэ санал хүсэл шүү ??? ??? ???
өнө мөнхөд зун л байсан юм шиг бидний мод ногооноор туяарна

Offline dg

  • Овсгоотон
  • Ахмад гацуур
  • ****
  • Posts: 477
Re: Cass шар айраг - Пи Аар
« Reply #9 on: 2010.05.26 14:54 »
Cass-d alban bichig hurguulj bgaa teren deer enehuu olon niitiin medeelliin heregsleer yavuulj bgaa medee buyu reklamdaa manai My Club--n neriig gargaj bhiig shaardsan huselt tavisan bgaa. Mandy odoo Cass-tai uulzaj nehii deelee zulgaaltsah bh
Уган их зөв юм хийжээ. Олон нийтэд таниулах асуудал дээр түрүү зунжингаа ярьсандаа. Хэрвээ хэвлэл мэдээлэл нтр ашиглана гэвэл заавал анхаарах ёстой асуудлууд байсан. Энэ дээр Зоригт голчилж ажиллавал ;D

Offline enhmandah

  • Самбарын дэд удирдагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 768
  • Мод тарих галт тэрэгний хөдөлгүүр бүү зогсог...
    • Ногоон блог
Re: Cass шар айраг - Пи Аар
« Reply #10 on: 2010.05.26 16:11 »
Сая Касс-ынхантай уулзлаа. Орсон чинь ер нь л завгүй хүмүүс сууж байна. Хариуцаж байсан хүнтэй ярилцаж байсан чинь утас нь дугараад надад яръя гэсэн хариу өгөв. Тэгээд одоо ярихыг нь хүлээж байна. Гэхдээ албан бичгийг уншаад ойлголоо гэж хэлсэн. Касс-д бид нар доорхи албан бичгийг хүргүүлсэн

Quote
[Касс Тауны хамт олонд]



[Хүсэлт гаргах нь]


Миний Клуб нь анх 2007 онд байгуулагдсан ба байгаль орчныг хамгаалах, цөлжилтийн аюулаас Монгол орноо аврах зорилготойгоор сайн дурын үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулдаг. Миний Клуб Монгол улсын эх болсон унаган байгалийг хамгаалж, Монгол улсыг ойжуулах, байгалиа нөхөн сэргээх, иргэн бүрийн байгалиа хамгаалах, хайрлах сэтгэлгээг төлөвшүүлж мод тарих хүсэл эрмэлзэлтэй болгох, иргэдийг мод тарих үйл ажиллагаанд татан оролцуулах, тэдний экологийн боловсролыг дэмжихэд чиглэн үйл ажиллагаагаа явуулдаг клуб юм.
 Бид 2007 оноос Ногоон Ази ТББ – тай хамтран ажилласаар ирсэн. 2010 оноос Касс Таун, Ногоон Ази ТББ-ын хамтарсан гэрээн дээр үндэслэн Төв аймгийн Эрдэнэ суманд Миний Клубээс ажиллах хүч аван ажиллаж 4000 гаруй модыг тарьсан. Энэ хугацаанд хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим мэдээ баримтанд Касс Таун, Ногоон Ази ТББ гэсэн 2 нэр гарсан бөгөөд “Миний Клуб” – ын нэрийг мэдээлэл болон нийтлэл дээр нэг ч удаа гаргаагүй билээ.
Иймд цаашид гаргах мэдээ, мэдээлэл, нийтлэл дээрээ “Миний Клуб”-ын нэрийг гаргаж байхыг хүсэж байна.



Хүндэтгэсэн,

“Миний Клуб”-ын хамт олон
« Last Edit: 2010.05.26 16:14 by enhmandah »
МОНГОЛ ҮСГЭЭРЭЭ ФОРУМ ДЭЭРЭЭ БИЧИЦГЭЭЕ.

Чихний чимэг болсон аялгуу сайхан Монгол хэл мину.

Offline Zandra

  • Ахмад гацуур
  • ****
  • Posts: 280
    • http://www.giiraa.wordpress.com
Re: Cass шар айраг - Пи Аар
« Reply #11 on: 2010.05.26 19:15 »
 ;) zow :D
with God all things are possible...