Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг би үүнийг хийж чадна”
онлайн дижитал бүтээлийн уралдааны удирдамж
Зохион байгуулагч: Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар, BizNetwork.mn олон нийтийн сүлжээ сайт
Хугацаа: 2010 оны 1 сарын 11 - 3 сарын 16
Сэдэв: Уур амьсгалын өөрчлөлтийг зогсоох, бууруулах арга замууд
Зорилго: Уур амьсгалын өөрчлөлтийг хүний буруутай үйл ажиллагаа бий болгож байгаа бөгөөд үүний хариуцлага хувь хүн бүхэнд хамаатай гэсэн ойлголтыг олон нийтийн дунд төлөвшүүлэхэд түлхэц үзүүлэх
Бүтээлийн хэлбэр:
Онлайн хэлбэрээр нийтэлж болох бичвэр болон видео эвлүүлэг, хөдөлгөөнт дүрслэл (animation)-ийн аль нэг байж болно.
• Бичвэрийн үг 600-аас дээшгүй (Хэрэв нийтлэл бол)
• Видео эвлүүлэг болон хөдөлгөөнт дүрслэлийн урт 5 минутаас дээшгүй байна
Шалгуур:
Дараах ойлголтуудын дор хаяж тал хувь нь багтсан байна. Үүнд:
• Уур амьсгалын өөрчлөлтийг бий болгож буй шалтгаануудын талаарх суурь ойлголт
• Монгол орны хэмжээнд бид хэрхэн нөлөөлөл үзүүлж буй талаар /хөдөө, эсвэл хотын аль нэгний онцлогийг тусгаж болно/
• Байж болох арга замууд, шийдлүүд
• Амьдрал дээр хэрэгжиж болохоор зарим нэг гарцуудыг илэрхийлэх
• Бусдыг уриалан ямар нэг үйл ажиллагаанд оролцох сэдлийг бий болгохоор агуулга орсон эсэх
• Бусад орнуудад авч хэрэгжүүлж буй / төлөвшиж буй арга замуудаас манай оронд тохирохыг үлгэрлэсэн эсэх
• Тогтвортой хөгжлийн асуудлууд – Уур амьсгалын өөрчлөлт – Зөв амьдралын хэвшил хоорондын уялдааг илэрхийлсэн эсэх
Оноо
Дээрх ойлголтуудыг нэгтгэн дараах байдлаар оноо цуглуулна (нийт 20 оноо)
• Агуулга - 6
• Хэлбэрийн шинэлэг байдал - 4
• Анхаарал татах, сонирхолтой байх - 6
• Бүтээлийн нэр буюу гарчиг - 4
Албан ёсоор уралдаанд ирүүлсэн бүтээлийг олны хүртээл болгох арга зам:
• Бизнетвөрк вэб портал
• Тухайн оролцогч хувийн болон бусад вэб сайтад нийтэлсэн тохиолдолд тус уралдааны бүтээл болохыг дурьдсан байна.
Шалгаруулах коммисийн бүрэлдэхүүн:
• Байгаль орчны чиглэлээр мэргэшсэн сэтгүүлч – 1
• Уур амьсгалын мэргэжилтэн, зөвлөх – 1
• “Синглтон” ХХК-ий төлөөлөгч – 2
• Дэлхийн байгаль хамгаалах сан(WWF)-гийн төлөөлөгч – 2
Хугацаа
Уралдааны материалыг хүлээн авах хугацаа: 2010 оны 01-р сарын 11- 02-р сарын 11
Уралдааны материалыг нийтлэх хугацаа: 2010 оны 02-р сарын 11- 02-р сарын 15
Олон нийтийн санал асуулга авах хугацаа: 2010 оны 02-р сарын 15- 03-р сарын 10
Комиссын шалгаруулалт: 2010 оны 03-р сарын 10- 03-р сарын 15
Эцсийн дүнг танилцуулах: 2010 оны 03-р сарын 16
Шагналын сан: 2 250 000 төг
1-р байр: 1 000 000 төг (нэг бүтээл)
2-р байр: 750 000 төг(нэг бүтээл)
3-р байр: 500 000 төг(нэг бүтээл)
Уралдааны материал хүлээн авах хаяг:
-
enkhtuya@singleton.mn мэйл хаягаар болон
- “Синглтон” ХХК-н төв оффис (Мэдээллийн Технологийн Үндэсний Парк – 211 тоот)
Шалгаруулалтын дүнг Бизнетвөрк сүлжээний "NameCard Day-2" өдөрлөгийн үеэр зарлаж, шилдэг 3 бүтээлийн шагналыг гардуулна.
Жич:
• Уралдааны дүнд олон нийтийн санал өгсөн байдал болон коммисын өгсөн оноо тэнцүү байдлаар (50:50) үйлчилнэ.
• Өмнө нь уралдаан тэмцээн оролцуулж байгаагүй байх
• Уг бүтээл нь өөр вэбсайт болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаахгүй байх
http://biznetwork.mn/topic/show/10322/1