Миний хөлөөвийн андууд сайн уу?
09-09-26 Бямба гаригт бидний хэсэг нөхөд Багануурт очиж мод тарьчихаад дөнгөж орж ирчихээд байж байна. Уул нь 40-лээ явна гэсэн ч 20-хон хүн ирж
хоёр багшийг шарай болгов. Үүнд нэгдүгээрт зохион байгуулагчид, хоёрдугаарт худлаа сайхан ярьсан идэвхигүй гишүүд(Баяраа, Баатараа ... гэх мэт хүмүүсээ. Та нар нэг их сайхан ярих юмаа. Тэгсэн атлаа.... Ажилтай гэвэл бүгд л ажилтай. Зохицуулаад явж болно ш дээ. ) буруутай гэж бодож байна. Үүнээсээ болж ирсэн хоёр автобусны нэг нь больж мөнгө төгрөг нэхэж, Багануурт захиалсан хоол илүүдэх гэх мэт зарим нэгэн асуудлууд гарч хоёр багшийг нилээн эвгүй байдалд оруулав. Цаашид эртнээс маш сайн ярилцаж, зохион байгуулахгүй бол ... энэ мэтээр өөрсдийгөө эвгүй байдалд оруулаад л ... Үүнд бага зэрэг бухимдсаныг нуух юун...
За за одоо, харин гоё юм яринаа. Үхрийн баас шиг цувсаар 10 өнгөрөөж "Мишээсэн дагина"-с гарч 13 цагийн үед Багануур хэмээх Монголын томоохон нүүрсний уурхайтай нийслэлийн алслагдсан дүүрэгт ирлээ.
Ингээд шууд ажилдаа оров. Миний бие илүү хоолыг болиулах тал дээр бөөн юм болов. Ажилласаар ажилласаар ... Хоол ... Ажилласаар ....Ундаа ... Ажилласаар ...Цай ...
Зарим сониноос . . .*Миний клубынхны мод намар тарьж буй анхны тохиолдол
*Багануурын Алтанцэцэг багштай 8-17 ангийнхан ирж бас мод тарилцаж услалцав.
*Энэ хүмүүс ямар нэрэлхүү юм бэ?
Тарваганы мах идэхгүй гээд л ...
*Нээрээ манай энэ форумд ордог.
Suvd ирсэн нь сонин байна лээ. Бас 1-р курсын нэг хөөрхөн дүү, миний нэг ах оюутан гэх мэт шинэ хүмүүс . 2 жил сураггүй байсан цагаан хоолтон Төгөлдөр
*Хоёр Дөлгөөнтэй болов. Нэг нь Солонгос. Хөөрхөн Монголоор ярьчихдаг.
Ирэх замдаа харин хөгжилтэй байлаа.
Мишээсэн дагина шиг
Миний Улаанбаатар - гэсэн зурагдсан пянз.
Миний клубын албан бус сүлд дуу мэндэллээ. "Мишээсэн дагинууд" хамтлагийнхан болох Содоо/уулын машин-3/, Учка/учкагийн эхнэр-Геологи С-Хайгуул/, Batman/ESG junior, КТМС-КУДС-2/ нар болон хамтлагийн менежер Энгхэбату нар зохиолцов.
Хэний төлөө юуны тулд
Хүрз барьсан хэдэн оюутнууд
Бүхээгтэй шар "Asia"-гаараа
Бүрэнхий шөнөөр хаачих нь вэ хөө.
Даяар орныгоо цөлжилтөөс аварч
Дархан орондоо мод тарьж
Аймшигт түйрэнг хомроглон дарсан
Агуу ТИС-н оюутнууд алхаж байнаа
Нэг, нэг ...
Нэг хоёр гурав...
Нэг, нэг ...
Нэг хоёр гурав...
Нэгэн зэрэг хүрзээ бариад
Ногоон Монголыг байгуулахаар явнааСодоо шүлэглэсэн нь:
Цэл залуу насныхаа гал дөлөөр бадарч
Сэтгэл зүрхэндээ шаналж явахдаа
Чин үнэнч амрагтаа хэлж үзээгүй мөртлөө
Чамайг цөлжилтөөс гаргая гэж
Эх орондоо би хэлсээн

Уншиж байгаа байдал нь үнэн марзан ...
Багануурын мод тарилт нэг иймэрхүү байлаа. Бусад нь өөр зүйлсийг хуваалцах байх.