Энэхүү форумыг ашигладаг нийт гишүүддээ хандаж хэлэх нэгэн санал байна, хичээн сонсоно уу.
Хамгийн анх минийклуб.ком ажилд ороход нэгэн форум байгаад нилээн овоо ажиллаж байснаа анзааргагүй админ миний буруугаас болж эвдрээд, одооны энэ форумыг ашиглаж эхэлсэн билээ. Тэрхэн үедээ одооны форумын систем (програм, вэб апликэшн) хурдан, хөнгөн, мөн блогтой нэгдмэл гэдгээрээ шилэгдсэн юм. Гэвч өнөөг хүртэл хэрэглэж, зохируулж ирэхэд жинхэнэ бүрэн хэмжээний форум програм болж чадсан уу гэвэл үгүй, болтлоо ч удах бололтой. Нилээн залуу систем ажгуу.
Иймээс одооны системээс өөр, бүрэн хэмжээний систем рүү шилжье гэсэн саналыг дэвшүүлж байна. Тэрхүү системийг олсон бөгөөд одооны форумын хэрэглэгчид, тэдний нууц үг, сэдэв, бичлэг гээд бараг ихэнхи гол чухал мэдээллүүд алдагдалгүй хамт нүүх юм. Энэ нь ч олзуурхууштай. Мөн шилжих системд олон давуу талууд бий. Жишээ нь файл хавсаргах, гишүүдийг бүлгэмүүдэд хуваах, форум тус бүрээр зохицуулагчдыг томилох боломж, үйл явдлын цаглабар гэх мэт. ^_^
Шилжүүлгийг туршиж үзсэний дараахь зургийг хавсаргав.


Дөлүгэн миний зүгээс админы энэхүү саналыг хөхиүлэн дэмжиж байна :p Та бүхний саналыг сонсъё.