Миний карьерын дээд хязгаар
Үнэндээ хэлэхэд карьер гэдэг үгийг тийм ч сайн мэдэхгүй байлаа зөвхөн нэр хүндтэй болох, нэр төртэй хүн гэдэг төдий л нэг бүдэг бадаг мэддэг төдий л байлаа тиймээс ч өөрийн карьерын тухай бодож үзээчгүй байсан гэхэд бараг хилэсдэхгүй бол уу. Харин карьер гэдэг утгаар биш зөвхөн тийм мэргэжилтэй болох, тийм нэр хүндтэй эх орондоо хэрэгтэй хүн болно гэсэн мөрөөдөлтэй л байдаг байлаа. Харин энэ хүний нөөц хичээлийг үзэж энэ эссэ-г бичих даалгавар авсанаас хойш миний карьерын дээд хязгаар хаана очих боломжтой вэ? Гэдэг талаар бодож үзэхэд өмнө нь энэ талаар бодож байгаагүй болхоор одоохондоо яг би хэдэн жилийн дараа ийм карьерын хязгаарт очих боломжтой гэсэн тоочны нэг тодорхой дүр төрх сайн буухгүй л байна. Карьерын тухай бодож үзхийн өмнө өөрийн мэргэжилийн талаар бодож үзэх нь арай илүү зөв байх бол уу гэж бодсон. Ингэээд өөрийн мэргэжил нийгмийн ажлын талаар бодож үзэхэд би анх энэ мэргэжлийн талаар тийм ч сайн мэдлэггүй зөвхөн суманд ажиллдаг нийгмийн бодлогын түшмэл, хүүхдийн мөнгө, халамжийн мөнгө өгдөг даргын өрөөнд сууж байдаг хүн гэдэг л өчүүхэн төдий л мэддэг байлаа энэ мэргэжлээр сурах талаар бараг бодож ч байгаагүй тохиолдлоор л орж ирээд сурч байх явцадаа энэ мэргэжлийн үнэ цэнэ, давуу талыг нь мэдэж, хүмүүсийн төлөө сайн сайхан үйл ажиллагаа явуулж хүний төлөө бүх боломжийг эрж хйж, хэрэгжүүлж чаддаг гэдэг утгаар нь цаашид суралцах болсон билээ. Тэгээд ч манай сургуулийн Блок 403д хананд бичээстэй байдаг нийгмийн ажил мэргэжлийн тодорхойлтыг уншаад хэнд ч гэсэн хүнийг хайрлах, аливаа нийгмийн бүлгийг идэвжүүлэх, чадваржуулах гэсэн утгыг олж харах нь гарцаагүй бизээ.
Гэхдээ энэ мэргэжлээр ажиллаад шууд л дарга удирдах албан тушаалд очино гэж байхгүй билээ тийм ч утгаараа аль болох мэргэжилдээ үнэн ч шударгаар ажиллаж өөрийн гэсэн арга барил, туршлага хуримтлуулаад цаашдаа би хаана очих вэ гэдэг өөрийн гэсэн карьерыг төлөвлөх нь арай илүү үр дүнтэй байх гэж би хувьдаа бодож байна.
Гэхдээ энэ карьер гэд үгийн талаар арай эрт 10н жилдээ ч юмуу мэддэг байсан бол миний одоо бодож байгаа бодол арай өөр газар, өөр зүйлийг төлөвлөж, өөөрийнхөө карьерын хязгаарыг тодорхойлчихсон байсан байх. Гэхдээ одоохондоо би тэнд очих ёстой шүү гэсэн өөрийн гэсэн бодож, төлөвлөсөн бас нэг карьерын хязгаар байгаа гэхдээ тэрнийг хэлэх арай л болоогүй байна гэж бодож байнаа…