[b:425ed0963e]Цалин гэж юу вэ? [/b:425ed0963e]Миний бодлоор Аливаа хөдөлмөрийг цэнзүүрдэж түүнд нь тохирсон цалин хөлс олгох нь зайлшгүй үзэгдэл. Харин хүн хийсэн зүйлээсээ доогуур хөдөлмөрийн хөлс авах нь шудрага бус зүйл. Нөгөөтэйгүүр компани хүний хөдөлмөрөөр өөрийн үйл ажиллагааг явуулж шууд ба шууд бус замаар ашиг олсон бол эргээд тэр хүний хөдөлмөрийг шударгаар үнэлж шагнал олгохыг хэлнэ Өнөөдөр монгол хүн гадаадад гарахаараа хэнээс ч дутахгүй ажиллаж, бас ч гайгүй цалин авч болоод байдаг хирнээ эх орондоо болохоор нэг бол ажлын байр олдохгүй, олдлоо гэхэд ихэнх тохиолдолд үхэж ч болохгүй, амьдарч ч болохгүй өчүүхэн бага цалингаар голоо зогооход хүрдгээс манай хөдөлмөрийн насныхны хамгийн шилдэг хэсэг нь болох эрчтэй хүчтэй залуучууд маань эх орноосоо бөөнөөрөө дайжиж, оронд нь ихэнхдээ хятадуудаас бүрдэх гадаадынхан ажлын байрыг нь эзлэж, улс орны өнцөг булан бүрээр хяналтгүй тарж, үндэсний аюулгүй байдалд ч заналхийлэх хэмжээнд хүрч очиж байж ч болзошгүй болж байна. Монгол хүн эх орондоо хангалттай цалин авч болохгүй байгаа нь эдийн засгийн хөгжлийн төвшинтэй холбоотой тал бий хэдий ч, төрийн бодлогын дутагдал, эсвэл чадваргүй алба залгуулагчдын балгаас болж байгаа гэж бодхийм... Тухайлбал, монгол хүн эх орондоо ажиллаад гадаадад ажиллаж байгаагаасаа огт дутахгүй, жишээ нь сард 1000 ам. доллар, түүнээс дээш ч цалин авах эдийн засгийн үндэс, бодит боломж манайд бий болж эхлээсээ гэж би бараг мөрөөдхийм..Ажилгvйчvvдийн тоо єдрєєс єдєрт нэмэгдэж, их, дээд сургуульд суралцаж байгаа оюутнуудын багагvй хэсэг нь хvний нутагт очиж, их мєнгє олохыг мєрєєдєж сууна. Эх нутгийнхаа дассан хєрсєн дээр хvний дайтай амьдаръя гэхээр авч байгаа цалин нь хаанаа ч хvрэлцэхгvй. Иймд тэднийг буруутгах аргагvй. єнгєрсєн жил Тєв цэнгэлдэх хvрээлэнд БНСУ-д ажиллахаар бvртгvvлэх гэсэндээ олон зуун залуу хэдэн єдєр дараалан зогссоныг санаж байна. Харин БНСУ-ын талаас vvнийгээ эмх журамтай байлгах арга хэмжээ хэмээн тайлбарласан бол Монголын Нийгмийн хамгаалал, хєдєлмєрийн яам тус улсад ажилтан гаргахаар хєєцєлдєж байж бvтээсэн гавъяа мэтээр ярьж байсан. Жил бvр Монголоос багцаагаар 15 мянган залуу БНСУ-ыг зорьж, эх орондоо насаараа ажиллаад ч олохооргvй байр, машины мєнгє хийхээр явах гэж байна. Тэд элгэн садан, хань ижил, vр хvvхдээ орхиод шvv дээ. Yvний уршгаар олон мянган залуу гэр бvл салж, олонхийнх нь хvvхэд “тавиул” гэх нэртэй болсон юм. Үүний хажуугаар манай мэргэжлийн карьер өсөж болох талтай...Яагаад гэвэл энэ үлдэж байгаа эсвэл явж байгаа хүмүүст чинь нийгмийн ажилтан маш их хэрэгтэй. Яахав зарим нэг хүмүүс нь одоохондоо ойлгохгүйл байгаа байх ирээдүйд юу болохыг харж л байя... Хvний нутагт хєдєлмєр эрхэлж буй монгол иргэдэд ганцхан хvсэл бий. Энэ бол эх орондоо хангалттай хэмжээний цалин авах. Гэвч Монгол Улсад тийм боломж хараахан бvрдээгvй байна. ЦАЛИНГИЙН ЗЄВ ТОГТОЛЦОО АЛГА Хєдєлмєр эрхэлж буй хvний цалин амьдралд хангалттай байвал цалингийн зєв тогтолцоо байна гэж олон оронд vздэг. Харин єнєєдєр манай улсад юун цалингаараа амьдрах, машин авч унах вэ. Харин ч хоосон хонохгvй байвал их юм болчихоод байна. Цалингаас гадуурхи орлогогvй бол амь зуухгvй. Цалингийн нэгдмэл ойлголт тєлєвшєєгvй, зах зээлийн єсєлтийн хурдыг цалин гvйцдэггvй. Энэ бол Монголын эдийн засагт нvvрлэсэн том гамшиг. Цалин нэмэгдээд ч иргэдийн амьдралд нємєр нєєлгєє vзvvлэхгvй байна. Эндээс манай цалингийн тогтолцоо эхнээсээ зєв байсан уу гэдэг асуулт гарч ирж байна. Монголын цалингийн тогтолцоо эхнээсээ л буруу байсан гэж олон эдийн засагч хэлдэг. Хєдєлмєрийн vнэлэмж цалингийн хангалттай хэмжээ гэсэн ойлголт огт тєлєвшєєгvй. Засгийн газраас цалин нэмлээ гэхийг дуулаад л vнийн хєєрєгдєл vvсдэг гажиг хэлбэрт шилжсэн. єнєєдєр жирийн иргэдийн дундаж цалин тєсвийн, хувийн гэлтгvй 500 мянган тєгрєгєєс давдаг болчихвол амьдрал єєдєлнє