Нийгмийн технологын сургуульд сурсан гурван жилд миний олж авсан үнэт зүйлүүд
Анх нэгдүгээр курст орж суралцаж эхлэхэд энэ сургууль ямар тэнэг санагдаж байсан гэж санан. Аргагүй дэ би өөрөө бүрэг ноймоо , хэр барагтаа хүнтэй дугардаггүй байсан болохоор тогтсон найз гэж байдаггүй байсан . Гэхдээ ийм байдалд хэн бүхэнд л ингэж санагддаг байх. Хаан ч байсан хүнд найз гэдэг итгэсэн хүн байхгүй тохиолдолд алива зүйлийг хийхийг, явхыг ч хүсдэггүй байх . Яагаад гэвэл дэлхий дээрх бүхий л амьтан хосоор амьдрах тавилантай байдагтай нэгэн адил юм. Арван жилийн балчирхан охин их сургууль гэдэг завин дээр хөл тавин суугаад , завиа хөмрүүлэхгүй тулд тэнцвэрээ олох гэж их л хичээдэг байлаа ингэж хичээсэний үр дүнд би өөрийгөө сайн сурсан гэж хэлэхгүй ч гэсэн , энэ мэргэжилдээ өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй болсоноос гадна маш олон сайн хүмүүстэй учирсан минь миний хувьд аз юм.
Одоо миний эргэн тойронд байгаа найз нар бол миний энэ насандаа олж авсан гавьяа шагнал юм. Бид хэдийгээр нэгдүгээр курсээсээ үерхэж, нөхөрлөж эхлээгүй ч гэсэн одоо бол бид уй зайгүй найзууд. Зовох цагт нөхөрийн чанар танигдан гэдэг шиг саяхан би машинд шүргүүлсэнийг мэдсэн даруйдаа миний найзууд бүгд л ээлж дараагаараа утасдан, яасан миний найз зүгээр үү, юу нь өвдөж байна гээл, зарим нь бүр чамд хэлдэг биз дэ гэж загниж байсан хэ хэ хэ би чинь энэ сургуульд ороод ийм сайнхан найзуудтай болсон хүн дэ. Одоо бол би найзууддаа итгэсэн шиг итгэж, итгэлийн даасан шиг дааж явыг л хичээж явна. Манай найзууд анх намайг ямар охин орж ирж байсаныг сайн санаж байгаа байх.
Анх самбарын урд гарч семнараа тавих гэж сандар чичрээд, гар хуруу салгалаал, хоолой зангираал бөөн юм болж байж нэг юм тавидаг байсан. Одоо бол өөрийнхөө хэлэх гэсэн бүхнээ чөлөөтэй илэрхийлээд хэлчиж чаддаг болсон гэж өөрийгөө бодож байна. Энэ сургуульд орсоноороо нийгмийн амьдрал идвэх оролцоотой оролцдог төдийгүй хүнтэй харицаж , ярилцаж сурсан гадна өөрийгөө бусдад илэрхийлэх чадварт суралцадаг.
Манай мэргэжлийн гол онцлого бол энэ юм. Нэдүгээр курсд Миний үзэж байгаа хичээлүүдийн багш нар хүртэл надад таалагддаггүй байлаа. Их сургуулий багш нарыг хувиа хичээсэн муухай хүмүүс байдаг юм байна гэж бодож байсан миний алдаа байж яагаад гэвэл манай сургуулийн багш нар хичээл орох болсоноор энэ бодол минь өөрчлөгдөх болсон .Учир нь манай сургуулийн бүх багш нар үнэн ч, шудрага, өөрийнхөө эзэмшсэн мэргэжилдээ үнэхээр сайн мэргэшисэн, өөрийнхөө хэлэх гэсэн үгээ шулуухан хэлчдэг байдал нь надаа маш их таалагддаг. Би ийм л хүн болно гэж боддог. Дээрх бичсэн зүйлийг хүн бүхэн уншаад өөрийнхөөрөө ойлгож хүлээж аваарай. энд элдэв янзын зүйл бодсонгүй зөвхөн миний чин сэтгэл юм.