Author Topic: миний анхны эссэ  (Read 13398 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline munkh-od

  • Гацуурхан
  • *
  • Posts: 13
  • Бурханлага нэгэн
миний анхны эссэ
« on: 2014.12.09 18:39 »
би хаанаас хаашаа явж байна вэ?
Магадгүй би урдаас хойшоо, хойноош урагшаа, аль эсвэл юм бичээд сууж байгаа учраас хөдөлгөөнгүй байж болох юм. Гэхдээ би физикийн ч юмуу математик хөдөлгөөний талаар яриагүй зүгээр л өнгөрсөн, одоо, ирээдүйн минь хаашаа явсан, явж байгаа, явна гэдгийг бодон дүгнэлт хийхийг хичээж өөрийнхөө бөөрөнхий толгойг хавтгай болтол нь бодож байна.
         “Хүн ургашлахгүй бол ухарч байдаг” гэдэг үг сонсож байсан юм байна. Энэ үгнээс үзхэд хүн бүрт урагшлах аль эсвэл ухрах гэсэн хоёр сонголт байна. Гэхдээ хүн бүр урагшлахыг хүсдэг хэрнээ ихэнх нь ухарч байдаг бөгөөд зарим нь хүчээр өөрөсдийгөө урагшилж байна гэж итгүүлдэг. магадгүй энэ хүмүүсийн дунд миний бие явж байгаа ч юм билүү. Үүнийг шийдэх маш амархан юм шиг санагддаг. Зүгээр л мөрөөдлийнхөн талаар, түүний төлөө юу хийж байгаа талаар асуухад болно гэж боддог. Гэхдээ дан ганц мөрөөдлөөс гадна түүний зорилго, мөрөөдөлдөө хүрэх хүсэл эрмэлзэлийг нь тодорхойлож чадвал түүнийг хаанаас хаашаа явж байгааг хэлж чадах юм. Амьдарлыг өөрөөр хэлбэл ачааны машин уулын голоос өөдөө мацаж байгаагаар зүйрлэж болно. Мотор, дугуй нь мөрөөдөл, Ачаа нь зорилго, түлш нь хүсэл эрмэлзэлээр төсөөлж болон юм. Хэрвээ ачаа байхгүй бол уул дээш гарах ямар ч хэрэггүй бөгөөд уул дээр гарсан ч ямар ч ашиггүй. Түлш, мотор байхгүй бол юу болхыг хэлсэний хэрэггүй байх. Тэгхээр уулын голд байгаа машин хаачих уу? Мэдээж доошлоно гэхдээ хэзээ ч бэлд нь хүрэхгүй нь амьдарлын хууль гэлтээ. Үүнийг юу ч хэзээ ч өөрчилж чадахгүй. Орчин үед техник технологи өндөр хөгжсөн ч түлшгүй, моторгүй машин зохион бүтээж чадаагүй нь үүний тод илрэл юмаа.
 Би хаанаас хаашаа явж байна вэ?
          Сайн эцэг сайн аав болхыг хүсдэг бас мөрөөддөг. Сайн эцэг болхын тулд мэдлэгэ боловсрол эзэмших хэрэгтэй. Учир нь тэр хэмжээгээр хүүхдээ ойлгоно гэж боддог. Тиймээс өөрийгөө чадхаараа хөгжүүлэж байгаа. Жишээ нь: Ном унших, интернетээс янз бүрийн мэдээлэл цуглуулах, кино үзэх, дасгал хөдөлгөөн гээд олон зүйл хийж байгаа юм шиг боловч төдийлөн их биш бөгөөд үүнээс илүү хичээх хэрэгтэй байгаа. Тэгээд гэрийг минь гийгүүлэх нэгэн хоорхон монгол бүсгүй юм. Нүднээс нь хайр цацарсан, намайг хайралдаг, дэмждэг, тусалдаг тийм бүсгүйтэй гэр бүл болно. Хүний хорвоо гэдэг чинь хослон жаргахын илрэл юм. Миний гурав дахь зорилго бол надад таашаал, аз жаргал мэдрүүлдэг хэрнээ хэрэгцээгээр хангадаг зүйл болох мэрэгжил юм. Миний мөрөөдөл, зорлиго маань бага юм шиг бодогдож магадгүй ч хүн үүнээс илүүг хүсэн гэдэг тэнэглэл гэж хувьдаа боддог.  Тэгхээр хүн мөрөөдөл, зорилго, хүсэл тэмүүлэлтэй байж үргэлж урагшилхын тулд амьдрах хэрэгтэй.
Тэгхээр би одооноос ирээдүй рүү, өнөөдрөөс маргааш руу явж байна уу?
Би яг хаанаас хаашаа явж байна вэ?
Мэргэн найз минь бодоод нэг үзээрэй!
Эцэст нь “Чи хаанаас хаашаа явж байна вэ? ”

Анхаарал тавьсанд баярлалаа...
« Last Edit: 2014.12.11 20:19 by munkh-od »