Author Topic: Avilgal=Corrution  (Read 12122 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline peacesteady

  • Данхар гацуур
  • ***
  • Posts: 80
Avilgal=Corrution
« on: 2008.06.04 20:32 »
Хэдхэн хоногийн ємнє Олон улсын валютын сангаас зохиосон семинар дээр Вашингтоноос ирсэн Мартин гуай vг хэллээ. Тэрээр хэлсэн vгээ зангидаж:-Танай оронд эдийн засгийн єсєлт vнэхээр ажиглагдлаа. 10,6 хувийн бодит єсєлт гарсан байна. Гэвч энэ єсєлтєєс шинээр ажлын байр буй болсонгvй. Ажлын байр буй болоогvй гэдэг маань ядуурал буураагvй гэсэн vг. Тэгэхээр нийгэмд буй болсон энэ єсєлт ард тvмэнд очоогvй гэсэн vг. Энэ нь нэг л vгэндээ танай оронд шудрага хуваарилалт алга гэдгийг л хэлж байна.Энэ бол Монгол орныг аль зэрэг авилгад идэгдэж, энэ нь эргээд нийгмээ аль хэр хоосруулж хойш чангааж байгааг дээрээс нь харж дvгнэсэн зэрвэс шинжилгээ юм. Авилга гэдэг бол хэн нэг нь нєгєєдєє мєнгє єгєєд байгаадаа ч асуудал нь биш юм. Авилгын мєнгийг хахуульдагч тєлдєг юм биш, ядуу хоосон ардууд сvvлчийн таваг шєлєєрєє тєлдєгт хамаг учир бий. Авилга ихсэх тутам энгийн ардын амьдрал тэр хэрээр доройтдог гэдэг бол нотлогдсон энгийн vнэн. Энэ дэлхийн олон улс vндэстэн гуйлгын тулам болж, ядуурал гэмт хэрэгт дарлуулж, хєгжих биш ухарсаар буйн гол шалтгааныг мэргэжилтнvvд нэгэн дуугаар “авилга” гэж тайлбарладаг.2004 онд Монголын эдийн засгийн єсєлт 10,6 хувь гарлаа гэдэг маань манай нийгэмд єнгєрсєн жилээ бодвол 130 сая доллар буюу 160 тэрбум тєгрєг шинээр буй болголоо гэсэн vг. Хvндээ хуваавал хvvхэд хєгшингvй толгой дараалан 70 мянган тєгрєгєєр амьдрал нь дээшлэх ёстой. Мэдээж энд тэгш хуваарилалт яриагvй учир энэ баялагийг буй болгоход оролцсон хvмvvст илvv хамаатай. Гэхдээ шудрага хуваарилалт ёсоор нийгмийн гишvvн болгон их бага ямар нэг хэмжээгээр хvртэх ёстой. Vгvйдээ л тэтгэвэр тэтгэмжээр дамжаад шvv дээ.Гэтэл энэ их мєнгє хаачив? Єнгєрсєн жилvvдийн энэнээс арай бага мєнгєнvvд хаачив? Єнгєрсєн хугацаанд гаднаас зээлж авсан тэрбум доллар, буцалтгvй тусламжаар авсан мєн тэрбум доллар хаашаа орчив?