Би ? Би бол өнгөрсөнд төрж ирээдүйг төсөөлж мөрөөддөг, одоо цагийн хүн төрөлхтний нэг.Жирийн монгол гэр бүлийн тасалж болшгүй нэг хэсэг.Тиймээ би бол хүн.20 жилийн дараа ч бай 60 жилийн бай би хүн байхыг л хүсдэг.Чухам хүн гэж юу юм бэ? Хүнийг хайрлах энэрэх сэтгэлтэй,хүсэл мөрөөдөлтэй ,эрдэм мэдлэгтэй ,бүхнийг хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй хамаг л сайн сайхан чанаруудыг өөртөө агуулсан адгуусыг хүн гэдэггүй гэж үү? Хүн, хүн шиг л амьдарч байвал аливаа биет болон биет бус зүйлүүд өөрсдөө л танийг зүглэн ирэх болно.Нэр алдар ,эд хөрөнгө хүн бүр л энэ зүйлийг хүсдэг би ч мөн адил.20 жилийн дараа энэ харин хүсэл биш бодит зүйл болсон байна гэж итгэж байна.Би шуналтай хүн энэ бүхэн надад хангалттай биш .Миний эцсийн зорилго ч энэ биш .Хүн бүр л цаг минут тутам илүү ихийг хүсэж байдаг шүү дээ.18+20=38 Хүний амьдралын хувьд энэ тоо тийм ч бага тоо бишээ.Гэхдээ тийм ч их тоо биш .Миний бодлоор нийгэмд өөрийн гэсэн байр суурь ,ажил амьдралтай болчихсон хамгийн сайхан нас гэж бодож байна.Цаг хугацаа гэдэг хүнийг яаж ч өөрчилж чадна гагцхүү амьдралын ямар ч хүнд хэцүү гуниг зовлонтой үеийг давах сэтгэлийн тэнхээ л залуус та бидэнд үнэхээр чухал . Би мөрөөдлөө ,зорилгоо зүрхэндээ нууж тархиндаа боловсруулж амьдралд хэрэгжүүлэхийг хичээдэг.Саяхан л миний зорилго Сайн сургуульд орж сайн боловсрол эзэмших байсан .Би хичээсэн сайн сургуульд ч орж чадсан .Энэ бол миний зорилгын нэгээхэн хэсэг ,биелэлээ олж эхэлсний илрэл.Олон сайхан найз ,жаргалтай гэр бүлийн дунд би сэтгэл хангалуун байна.Тэднийхээ итгэл найдварыг хэзээ ч гонсойлгохгүй ээ .Хэн нэгний хувьд би хэн ч биш ч гэсэн өөр хэн нэгний хувьд би бүх зүйл нь болохоор надад алдах эрх байхгүй.Би хичээх болно оо. Би бол өнгөрсөнд төрж ирээдүйг төсөөлж мөрөөддөг, одоо цагийн хүн төрөлхтний нэг.Жирийн монгол гэр бүлийн тасалж болшгүй нэг хэсэг.Тиймээ би бол хүн.20 жилийн дараа ч би хүн хэвээрээ байх болно.