Author Topic: "Apple" Стив Жобс Стэнфордыг т  (Read 13743 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
"Яг энэ мєчид дэлхийн хамгийн шилдэг их сургуулийн нэгд та бvхэнтэй хамт байгаадаа туйлын их баяртай байна. Чин vнэнээр хэлэхэд би амьдралдаа коллэж тєгсєж байсангvй Одоо энд зогсож байгаа маань коллэжийн амьдралтай хамгийн ойр байсан vе маань болж таарч байна. Би та бvхэнд амьдралынхаа 3 тvvхийг ярьж єгєхийг хvсэж байна. Илvv зvйл vгvй гуравхан тvvх

Эхний тvvх - Цэгvvдийг холбосон нь
Би "Рийд" коллэжийг элссэнийхээ 6 хан сарын дараа хаяж орхисон.. Тэгээд 18 сар буцаж орох гэж хvлээсэн. Гэвч ямар шалтгааны улмаас би коллэжээ орхив?Энэ бvхэн намайг тєрєхєєс ч ємнє эхэлсэн юм. Ээж маань намайг тєрvvлэхдээ энгийн нэг коллэж тєгссєн гэр бvлгvй бvсгvй байсан юм. Намайг энэ ертєнцєд мэндэлхээс ємнє миний хувь заяаг ээж маань єєр хvмvvсийн гарт єгєхєєр хатуу шийдсэн байж билээ. Тєрсєнийхєє дараа би хуульч залуу болон тvvний эхнэрт vрчлэгдсэн. Эцсийн мєчид эхийн хэвлийгээс намайг гарахаас ємнє vрчилж авсан эцэг эх маань охин хvсэж байсан гэдэг. Шєнє дунд гэнт утас дугарч намайг охин биш хvv гэдгийг тэдэнд хэлээд намайг vрчилж авах эсэхдээ итгэлтэй байгааг асуухад тэд:
"Тэгэлгvй яахав" гэж эргэлзэлгvй хариулсан. Тєрvvлсэн эх маань коллэж хэзээ ч тєгсєж байгаагvй бол тєрсєн эцэг маань дунд сургууль тєгсєж байгаагvй нь хожим нь тодорхой болсон юм. Ээж маань намайг vрчлэх сvvлийн гэрээнд гарын vсгээ зурахаас татгалзсан ч vрчилж авсан эцэг эх маань намайг коллэжид явуулна гэж амалсанаар эх маань гарын vсгээ зурсан.Ингэснээр би хувь заяаны эргvvлгээ даган 17 жилийн дараа коллэжид явсан. Юу ч бодолгvй би одоогийн Стэнфорд шиг єндєр тєлбєртэй коллэжийг сонгож орхилоо. Коллэжийн сургалтын тєлбєрийг тєлєх гэж эцэг эхийн маань бvх л цуглуулсан хуримтлал vрэгдэж байлаа. 6 сарын дараа би энд сурах нь ямар ч vнэ цэнэгvйг олж харсан. Би амьдралдаа юу хийх дуртайгаа болон коллэж vvнд минь яаж туслах талаар бодоод бодоод юу ч олж чадаагvй юм. Гэтэл би тэнд эцэг эхийнхээ бvх насаараа цуглуулсан мєнгийг vрсээр байлаа. Эцэст нь би бvх зvйл сайхан болно гэж найдаад коллэжийг орхих шийдвэрээ гаргасан. Тухайн vед энэ шийдвэр надад маш аймшигтай байсан ч эргээд харахад амьдралдаа хийсэн хамгийн сайн шийдвэр маань тэр байж билээ. Коллэжийн хаалгыг бvр мєсєн хаасны дараа би дургvй хичээлvvддээ суулгvй зєвхєн дуртай хичээлдээ шамдах боломж олдсон юм.Харамсалтай нь энэ бvхэн миний тєсєєлсєн шиг тийм сайхан байсангvй. Надад унтлагын єрєє гэж байгаагvй учраас би найзуудынхаа єрєєний шалан дээр унтдаг байлаа. Єєрт байгаа 5 доллартаа зохицуулж шилтэй кола авчирч ууж, бvтэн сайн єдєр бvр 7 майл алхаж Харэ Кришна сvмд сайхан хооллодог байв. Єєрийнхєє хvсэл сонирхлыг даган амьдралын саад тотгорт бvдчин явсан маань сvvлд нь надад vнэлж баршгvй тус хvргэсэн юм. Нэг жишээ авъя л даа: Рийд Коллэж тухайн vедээ хамгийн цэвэр бичигтэйгээр орон даяаар гайхагдаж байсан. Кампус тэр чигээрээ уран гартнуудаар дvvрсэн мэт л байв. Би коллэжээс гарсан болохоор энгийн хичээлvvдэд суух шаардлагагvй болсон. Тийм учраас би цэвэр бичгийн ангид сууж яаж ингэж бичдэгийг сурахыг хvссэн. Би шэриф, тvvний тєрлvvд, ялгаатай vсгvvдийн нэгдэл зэрэг бичгийг яаж гоё болгох талаар бvх л зvйлийг сурсан. Хичээлvvд надад vнэхээр тvvхэн, бас гайхамшигтай байсан. Тийм ч учраас сонирхолтой яг л хvссэн зvйлээ олсон мэт байв.Гэвч энэ бvхэн сурсан зvйл маань надад амьдрал дээр ямар ч хэрэг болсонгvй. Гэхдээ 10 жилийн дараа бид анхны "Макинтош" компютэрийг бvтээж байхад надад сурсан зvйл маань vнэлж баршгvй тус боллоо. Рийд коллэжид миний сурсан зvйлийн ачаар компютерийн тvvхэнд урд хожид байгаагvй євєрмєц шийдэлтэй Макинтош компютер мэндэллээ.Хэрвээ би коллэжээс гараагvй бол Мак компютер хэзээ ч ийм vзэсгэлэнтй дvр тєрхтэй байхгvй байсан. Харин "Виндоус" vйлдлийн систэм макыг хуулбарлаж эхлэхэд л би vvнийг ойлгож билээ. Коллэжид байхад эдгээр цэгvvдийг хэрхэн холбох талаар ямар ч тєсєєлєл байхгvй байсан бол 10 жилийн дараа эргээд харахад энэ дэндvv, бvр дэндvv тод байжээ.Дахиад хэлэхэд чи урагшаа харж цэгvvдийг холбож чадахгvй харин эргээд нэг єнгєрсєн vе рvvгээ єнгийхдєє чиний амьдралд болоод єнгєрсєн зvйлvvд хоорондоо ямар нэг учир шалтгаантай байсаныг ойлгох болно. Тийм болохоор одоо хийж байгаа зvйлээрээ ирээдvйдээ итгэлтэй алхана гэдэгтээ итгэ. Чиний карма, хувь тєєрєг, амьдрал ямар ч байсан гэсэн ямар нэгэн юманд заавал итгэх хэрэгтэй. Итгэх нь чамайг амьдралд дунд хэзээ ч шалдаа буулгахгvй. Учир нь миний амьдралд "итгэл" маш том єєрчлєлт хийсэн юм.

Миний хоёрдахь тvvх бол : Хайр ба Хагацал
Залуу насандаа юу хийх дуртайгаа олсон би бол азтай хvн. Воз бид хоёр анх "Алим" брэндийг манай эцэг эхийн гаражид эхлvvлж байсан. Гражид тарьж эхлvvлсэн "Алим" маань бидний шаргуу хєдєлмєрийн ачаар 10 хан жилийн дараа гэхэд 2 биллион америк долларын хєрєнгєтэй 4000 ажилчинтай том мод болон єргєжсєн юм. Бидний хийсэн хамгийн шилдэг бvтээл Макинтош компютерээ гаргахад би 31 настай байлаа. Vvний дараа би халагдсан.Яаж vvсгэсэн компаниасаа халагдсан юм бэ гэж гайхаж байна уу? Алим маань єргєжин дэвжих хэрээр би мэдлэг, чадалтай гэх хvмvvсийг єєртэйгээ хамт ажиллуулхаар урин авчирч байлаа. Эхний нэг жил бvх зvйл хэвийн байлаа. Гэтэл удаачгvй бидний санаа бодол нийлхээ больж санал зєрєлдєж эхэлсэн. Тэгтэл манай ерєнхий захирлууд тvvнтэй хамт гэдгээ надад илэрхийлсэн юм. Ингээд би 30 тай байхдаа Алим компанийхаа vvдийг татан гарлаа. Амьдралаа зориулж хийсэн зvйл маань ингээд алга болчихсонд би итгэж ч чадахгvй хэдэн сар болж билээ. Сvvлд нь би компютерийн ємнєх эрин vеийг бvр мєсєн халж орхисон гэдгээ ойлгосон юм. Би Давид Пакард (HP ийн vндэслэгч) болон Боб Нойс (Зєвлєгч, зохион бvтээгч) нартай уулзаж бvх юмыг баллаж орхисондоо уучлалт гуйсан. Миний ажлаас халагдсан маань тухайн vедээ бvх нийтийн анхаарлын тєвд байсан. Гэсэн ч цаг хугацаа єнгєрєх тусам би єєрийнхєє хийж байсан зvйлдээ дуртай гэдгийг улам хvчтэй мэдэрч байлаа. Алим-аас халагдах нь миний дуртай зvйлийг єєрчлєєгvй юм. Тийм учраас би дахиад эхлэхээр шийдсэн.Удаагvй Алимаас халагдсан маань миний амьдралд тохиолдож болох хамгийн сайн зvйл болсон билээ. Толгой эргэм амжилтаас уруудаж дахиад шинэ суралцагчаас эхлэхэд бvх л зvйл бас эргэлзээтэй санагдаж байсан ч энэ vйл явдал намайг амьдралын маань хамгийн бvтээлч vерvv хєтєлсєн юм. Дараагийн 5 жилд нь би "NeXT" хэмээх компань байгуулсан. харин vvний дараа "Пиксар" компаниа байгуулж зvрх сэтгэлийг минь булаасан гайхамшигтай бvсгvйтэй учирсан. Анхны компютерийн тусламжтай бvтээсэн "Тоглоомын тvvх -1" гэсэн хvvхэлдэйн киног бvтээснээр "Пиксар" дэлхийн хамгийн амжилттай анимэйшн студь болж хувирлаа. Удаачгvй Алим компань миний "NeXT" компанийг худалдаж авсанаар би буцаад Алимд ажиллах болов. Бидний "NeXT" компань дээр хийж байсан технологиуд Алимны дараагын амжилтын vед нь хєтлєх хєшvvрэг болсон юм. Энэ зуур Лаурэнэ бид хоёр аз жаргалтай гэр бvлийг бvтээж чадсан юм. Энэ бvхэн болж єнгєрсний дараа би ганц зvйлд л итгэлтэй байсан нь "Хэрвээ би алимаас халагдаагvй бол дээр дурдсан бvх зvйлvvд болохгvй байсан юм". Халагдахад надад хэзээ ч сайхан байгаагvй ч зарим нэг зvйлд тэвчээр хэрэгтэй гэдгийг ойлгосон юм. Амьдрал чамайг заримдаа тоосгоор толгой руу чинь цохиж орхино. Гэвч зорьсон газраа хvртлээ бvv шантраарай. Бvх зvйл эсрэг харчихсан мэт vед дуртай зvйлээ гэсэн сэтгэл маань л намайг авч гарсан. Та ч гэсэн єєрийн хайртаа хvмvvсдээ vнэнч байдаг шиг vнэнч байх дуртай ажилаа олж авах хэрэгтэй. Таний ажил таний амьдралд маш том байр суурь эзэлдэг. Харин ажилаас сэтгэл ханамж авах ганцхан зам нь дуртай зvйлээ л хийх юм. Хэрвээ дуртай зvйлээ олоогvй байгаа бол бууж єгєлгvй хайгаарай. Сэтгэл зvрхээрээ та тvvнийг олно гэдгээ мэдэж байгаа. Олсоны дараа хором мєч єнгєрєх тусам та єєрийгєє аз жаргалтайгаар мэдрэх болно. Олоогvй бол дахиад хэлье олох хvртлээ бvv бууж єгєєрэй.

Миний гуравдахь тvvх бол: Vхэл
17 той байхдаа би: "Єдєр бvр амьдралынхаа сvvлийн єдєр мэт амьдар, нэг л єдєр чиний гарцаагvй зєв байх болно" гэж уншиж билээ. Энэ vг надад сvvлийн 33 жил амьдрах эрч хvчийг єгсєн. Єдєр бvр би єєрийгєє толинд хараад "Хэрвээ энэ єдєр миний амьдралын хамгийн сvvлчийн єдєр юм бол би єєрийнхєє хvссэн зvйлvvдийг хийх болов уу?" гэж асуудаг."Vгvй" гэж маш олон єдєр би єєртєє хариулж байсан. Ямар нэг зvйлийг єєрчлєх хэрэгтэй гэдгийг би мэдэрч байлаа.Єєрийгєє удахгvй энэ хорвоогоос явна гэдгийг анхааруулах нь намайг урагш тvлхэх маш их хvч болж байлаа. Нэр хvнд, айдас, ичгэвтэр байдал, уналт доройтол бvх зvйлийн vхлийн ємнє дэндvv єчvvхэн зvйл билээ. Vхэхдээ ирсэн шигээ л нvцгэн буцах учираас зvрх сэтгэлээ сонсох нь алдах зvйл vгvй.Жил орчмын ємнє би хорт хавдартай гэдгээ мэдсэн. Надад нарийн шинжилгээ хийсэний дараа ходоодонд маань ур байгааг харуулсан. Миний хувьд ходоодны булчирхай ч гэж мэддэгvй байлаа тэр vед. Эмч маань энэ хавдартай хvмvvсийн ихэнх нь эмчилгээгvй ба 6 сараас илvv амьдрах боломжгvй гэдгийг хэлсэн. Гэртээ хариад ажил тєрлєє зохицуулахыг зєвлєсєн. Ажил тєрлєє зохицуул гэдэг нь хvvхдvvддээ ирээдvйн 10 жилд хэлэх зvйлсээ хэдхээн сард багтааж хэл гэсэн vг байлаа. Гэр бvлийнхээ гишvvдэд ингэж эрт хэлэх нь тэдэнд амар байх болно гэсэн байна. Нэг vгээр бол vvрд баяртай гэж хэл гэсэн vг юм. Энэ єдрєєс хойш єдєр бvр би эмчийн хяналтан доор байлаа. Биопси шинжилгээ нэг орой єгсєн юм. Шинжилгээний хариу гарахад би маш тайван байсан. Тэр vед гэргий маань над дээр ирээд миний хавдараас авсан эснvvдийг микроскопоор ажиглаад эмч маань нулимс унаган: "Энэ булчирхайн хавдар мэс заслын тусламжтай эмчлэгдэж болно" гэж хэлсэн юм. Би мэс засалд орсон. Одоо бvх зvйл сайн байна.Дээр ярьсан тvvх маань миний vхэлтэй хамгийн ойр байсан vе юм. Ирээдvйд ч гэсэн тийм байгаасай гэж найдаж байна. Харин vvнийг туулж гарсаны дараа та бvхэнд хэлэх зvйл бол vхэл бол маш хvчтэй, оюун санааны ухагдхуун юм.Хэн ч vхэхийг урьтал болгодоггvй. Диваажин гэж байдаг гэж боддог хvмvvс хvртэл vхээд хурдхан тvvндээ очихыг боддоггvй шvv дээ. Vхэл ч гэсэн бидний хvсэн хvлээсэн тєгсгєл биш ч хэн ч vvнээс зугтаж чадаагvй. Vхэл бол амьдралын хамгийн энгийн бєгєєд шилдэг нээлт. Ужирч хєгширсєнг нь алга болгож шинэ сайхныг урин дууддаг. Харин яг энэ мєчид шинэ зvйл бол чи. Энэ мєчєєс гэвч тийм ч удалгvй чи шинэ байхаа болж арчигдаж алга болно. Сэтгэл хєдлєлєєр их ярьж байгаа бол уучлаарай гэхдээ энэ vнэн юм. Танд олдсон цаг хугацаа хэмжээтэй. Тийм учир єєр хэн нэгний амьдралаар амьдарч цагаа бvv vрээрэй. Єєр хэн нэгний бодсон бодлоор амьдарч хэрхэвч болохгvй. Таний дотор буй дуу хоолойг бусдын дуу хойлоогоор сольж болохгvй. Хамгийн чухал нь зvрх сэтгэлээ сонсох тvvнийг дагах зориг хэрэгтэй. Зvрх сэтгэл танийг чухам яг юу болох гэж байгааг аль хэдийнээ мэдчихсэн байгаа. Харин бусад зvйлvvд бол дараа нь яригдана.Намайг бага байхад "Цагаан Дэлхий Каталог" гэсэн гайхамшигтай гоё сэтгvvл хэвлэгддэг байлаа. Тэр vеийн залуусыг байлдан дагуулж байсан уг сэтгvvлийг Стиварт Брэнд гэж хvн vvнийг хэвлvvлдэг байсаныг хожим нь мэдсэн юм. Компютер єргєн хэрэглээнд нэвтэрхээс ємнє буюу 1960 -аад оны сvvл vе байлаа. Энэ vед Гvvглэ корпарацийн агуу санаа дєнгєж цаасан дээр явж байсан vе. Стиварт болон тэдний багийнхан 1970 оны дундуур сvvлийнхээ хэлэлцvvлэгийг гаргаж байх vед би чиний насан дээр байлаа. Сvvлийн хэлэлцvvлэгийн ард талын хавтсан дээр: "Тэнэг хэвээрээ, єлсгєлєн хэвээрээ бай" гэж бичээд єглєє мандаж буй наран доор тосгоны замыг дvрслэн vзvvлсэн байсан юм. Би ч гэсэн vvнийг та бvхэнд хvсэж байна. Энэ мєчєєс эхлэн би ч гэсэн шинэ зvйлийг эхлэх болно."Тэнэг хэвээрээ, єлсгєлєн хэвээрээ бай"Та бvхэнд баярлаллаа.
Зургадугаар сарын 12, 2005 он Мэдээллийг орчуулсан. Пvрэвбазар. purevbazar.blogspot.com
« Last Edit: 2012.08.10 15:40 by serdaram »

Offline Suhuushkihan

  • Posts: 4
Steve
« Reply #1 on: 2011.11.18 01:50 »
Eniig umnu ni unshij bsiin bnaa. Odoo ooroo bidniig orhison ch gsn hiisen ehluulsen buhen ni bidentei tsug bga hun bolohoor aguu hun ymdaaa

Offline munkh-od

  • Гацуурхан
  • *
  • Posts: 13
  • Бурханлага нэгэн
Re: "Apple" Стив Жобс Стэнфордыг т
« Reply #2 on: 2014.11.02 16:39 »
Би үүнийг уншсан дараа нь сонссон маш сайхан илтгэл байсан."өлсөглөн бай,тэнэг бай" ???