Уламжлал болж зохион байгуулагдаж байгаа 16-р долоо хоног ПАРТИ 12 сарын 10-ны 17,30-д КМТС-ийн 130-д болно. Дахин сануулахад бид яг цагтаа эхлэнэ.
Зорилго: Хичээлийн семинарын уриа аль семинарын групп-т биелэгдснийг шалгаруулах, Оюутнуудын 16-р долоо хоногийн "асар их ачаалал, стрессийг" түр ч атугай тайлах.
Үзэгчид: Хэн ч орж ирж болно. ТАХ 50 ₮ байна.
ХЭН Оролцох: Мягмар гараг - 5, 6-гийнхан, Лхагва гараг - 7, Баасан гараг - 6-гийннхан гэсэн семинарын групп.
Партийн үйл явц:
1. Семинарын ангиудын бие биендээ амжилт хүсэж мэндчилгээ дэвшүүлэх. Төлөөлөл оролцохгүй. Семинарын ангиараа нийтээрээ оролцоно. 1 - 5 оноо.
1а. Семинарын ангийнхны ирц 1 - 5 оноо. 3-ны 1 нь ирсэн бол хасах оноо өгнө.
2. Семинарын ангиас ямар нэг авъяаслаг, ямар нэг сонирхолтой зүйлийг үзүүлэх, харуулах. Энэ нь юу ч байж болно. Олуулаа үүнд оролцох тусмаа өндөр оноо авна. 1 - 5 оноо
3. Хөтлөгчийн зүгээс зохион байгуулах 3 тэмцээн. Энэ тэмцээн ямар ч тэмцээн байж магадгүй. Хэн ч ПАРТИ эхлэхээс өмнө ийм тэмцээний санаа надад хэлж болно. Хамгийн сонирхолтой, хамгийн өвөрмөц, инээд хөгжөөнтэй атлаа оролцогчдод төвөг бага учруулах тэмцээн байх ёстой.
Партины шагнал: Олуулаа хол явж чадсан семинарын ангийнханд ангиар нь авсан оноон дээр нь 10 оноо нэмэх болно.
Шилдэг оролцогч нарт зохион байгуулагчийн гарын бэлэг.
ХАР ХАЙРЦАГАА ЗАДЛАНА
Үргэлжлэх хугацаа: Яг 30 минут