Газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд 109 дугаарт бичигддэг жижиг улс бол Өмнөд Солонгос. Гэхдээ энэ улс зарим зүйлсээрээ дэлхийд нэгд бичигддэг. Хэдийгээр өөр улсуудад байдаг зүйл ч гэсэн тэд хэзээ ч Солонгосыг гүйцэхгүй хэмээн CNN онцолсон байна.
Ухаалаг утасны эх оронТехнологийн өндөр хөгжил бүхий энэ улсын иргэдийн 97 хувь нь хамгийн сүүлийн үеийн ухаалаг гар утас хэрэглэж байна. Тус улсын 82 хувь нь вайр лэсс интернэтэд холбогдсон бөгөөд вайр лэссгүй газар гэж бараг үгүй болсон нь томоохон дэвшлүүдийнх нь нэг юм. Ухаалаг утас хэрэглэгчдийн дийлэнх нь 18-24 насныхан байдаг гэнэ. Дэлхий дахинаа гар утасны зах зээлд хаанчлал тогтоогоод байгаа “Samsung” брэнд ч энэ улсынх. Ухаалаг технологийг нэмэгдүүлэхийг эрмэлзэгч энэ улс 2015 онд ухаалаг машинхудалдаанд гаргахаар ажиллаж байна. Тэрхүү машиныг “Hyundai” моторс компани үйлдвэрлэх юм байна.
Зээлийн картны хамгийн өргөн хэрэглээСүүлийн хоёр жилийн хугацаанд Өмнөд Солонгосын иргэд хамгийн ихээр зээлийн карт ашигладаг нь тогтоогджээ. Зээлийн картны хэрэглээгээрээ Өмнөд Солонгосулс нэгд бичигддэг бол АНУ хоёрт харин Канад улс гуравдугаарч бичигдэж байна. Дэлхийн улсуудаад шоппинг хийхэд хамгийн тохиромжтой улсуудын дотор нэлээд дээгүүрт бичигддэг.
Иргэд нь өндөр боловсролтой орон
Дэлхийн улс орнуудаас хамгийн сайн боловсролтой гэгддэг энэ улсын хүн амын 98 хувь нь боловсрол эзэмшсэн. Боловсролын чанараараа ч дээгүүрт бичигддэг энэ улсад суралцах гадаад оюутнуудын тоо ч өндөр. Түүнчлэн хүмүүс нь хамгийн олон цагаар ажилладаг гэсэн судалгаа гарсан байна.
Бизнессийн таатай орчинӨмнөд Солонгос улс үйлвэржилтийн үсрэнгүй хөгжилд хүрч яваа улс. Энэ ч утгаараа тус улсад бизнес уулзалтууд хамгийн ихээр зохиогддог болоод байгаа. Ийм төрлийн уулзалтууд хоёр тал бие биенээ дайлж цайлахаас эхлээд бүх зүйл маш өндөр төвшинд зохион байгууллагддаг. Эдгээр бүх шаардлагыг тус улс хангахуйц улс болж чаддаг.
Гоо сайхны бүтээгдэхүүний шинэ үеЯмагт эмэгтэйчүүдийн анхаарлын төвд байдаг гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг хамгийн чанартай, олон сонголттойгоор үйлдвэрлэж байгаа. Зөвхөн нүүрний будаг гэлтгүй бүх төрлийн үс арчилгаа, гоо сайхны бүтээгдэхүүнийг хамгийн чанартайгаар үйлдвэрлэгч улсуудын тоонд Өмнөд Солонгос улс зүй ёсоор багтаж байна.
Хамгийн шилдэг эмэгтэй гольфчидГольф бол тоглоомоос гадна сонгодог спорт. Тэгвэл дэлхийд данстай хамгийн шилдэг эмэгтэй гольфчид Өмнөд Солонгосынх байгаа нь мөн л тус улсын чансааг харуулж буй хэрэг. Дэлхийн топ 100 гольфчдын 38 ньӨмнөд Солонгосын тамирчид юм байна.Тэдгээрээс шилдэг арвын дөрөв нь мөн тус улсын гольфчин.
Старкравтчид буюу хууль ёсны тоглоомчидКомьпютер тоглоомоор тоглож их хэмжээний ашиг олж болох боломжтой газар Өмнөд Солонгост бий. Тэдний бүх зүйл хуулийн дагуу бөгөөд энэ нь мөрийтэй тоглоомоос өөр хэмээн үздэг. Автомат тоглоомын газар хэмээн 1998 оноос ажиллаж эхэлсэн энэ газрууд өнөөдөр дээд хэмжээний зугаацлын газруудын нэг болсон юм.
Онгоцны номер нэг үйлчилгээИнчеоны олон улсын нисэх онгоцны буудал дэлхийн хамгийн сайн үйлчилгээтэйонгоцны буудлаар хэдэн жил дарааллан нэрлэгдэж байгаа. Үүнтэй нэгэн адил тус улсынонгоцны үйлчилгээ хамгийн сайн нь юм. Хэрэглэгчид Солонгосын нислэгийн үйлчилгээг хамгийн найдвартай басхүү цагаа барьдаг хэмээнам сайтай байдаг ажээ.
Сохор болзооСохор болзоонд хамгийн их очдог хүмүүс тус улсад амьдардаг. Эцэг эх, найз нөхдийнхөө санал болгосноор ердөө ч танихгүй хүнтэй болздог. Энэ нь тэдний хувьд энгийн үзэгдэл бөгөөд иймэрхүү болзоогоор дамжуулан гэрлэсэн хүмүүс маш олон байдаг. Зөвхөн гэрийнхэн нь танилцуулахаас гадна 2500 гаруй зуучлалын компани тус улсад хүмүүсийг сохор болзоонд зуучилдаг ажээ.
Хамгийн сайн гоо сайхны мэс заслыг Өмнөд Солонгост хийлгэж болноХэрэв та хүсэх л юм бол таныг хэн ч танихын аргагүй болгон өөрчилж болох юм. Гэхдээ илүү төгс төгөлдөр болгоно. Нүдний давхраа, хамар өндөрлөх, уруулын силкон хийхээс эхлээд нүүрний элдэв гажгийг ч мөн засна. Солонгосталдартай бүсгүйчүүдийн дийлэнх нь гоо сайхны мэс заслын аргаар ийм хөөрхөн болдог.
http://www.bataar.mn/10016944