Манай улс 2007-2008 онд авлигад хамгийн их идэгдсэн орны тоонд багтаж байсан. Харин “Транспэрэнси Интернэшнл" байгууллага энэ оны дэлхийн авлигын төвшний тайланг олонд дэлгэлээ.Уг тайлангаас үзэхэд[b:fd3792e721] манай улс авлигын төвшингөөр өнгөрсөн оноос дээрдээгүй бөгөөд 2.7 оноотой 116 дугаарт бичигджээ.[/b:fd3792e721]Дани, Шинэ Зеланд, Сингапур зэрэг орон 10 онооноос 9.3-ыг авч, авлига, хээл хахуульд өртөөгүй улсыг тэргүүлсэн байна. Харин Бирм, Сомали, Афганистан зэрэг орон 1.1-1.5 оноо авч авлигад идэгдсэн гэдгээ нотолсон аж.Авлигын индексийг гаргахын тулд 178 улс оронд судалгаа хийж, жагсаалт гаргасан байна. Судалгаагаар улс орнуудыг 0-10 хүртэлх оноогоор дүгнэсэн бөгөөд 0 оноо нь хамгийн их авлигад идэгдсэн, харин 10 оноо нь хамгийн бага авлигатай улс оронд тооцогджээ.