Энэ мэргэжлийн хүн биш болохоор лекц унших хэмжээний бишээ. Ном уншаад, мэдээлэл цуглуулаад лекц уншина гэдэг ойлголт байдаггүй. Кунз "Надад хэлбэл би мартана, Надад харуулбал би тогтооно, Надаар хийлгүүлбэл би ойлгоно" гэдэг сайхан үг байдаг. Ярих юмаа ойлгосон, мэдэрсэн хүн л жинхэнэ сонирхолтой лекцийг уншиж чадна даа.