Author Topic: Batboldiin essaynyyd  (Read 12268 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Batboldiin essaynyyd
« on: 2008.12.15 11:43 »
КТМС д өнгөрүүлж буй 3н жил Саяхан л бодох санах зүйлгүй гүйж явсан жоохон хүүхэд нэгэл мэдхэд дунд сургуулиа төгсөөд их сургуулд ороод 3 жил болжээ. Амьдралд бэлдэгч энэхүү газар нь ухаан суугаагүй тэнэг бидэнд олон юмыг зааж ухааруулж өгдөг билээ. Ингээд өөрийн КТМСд өнгөрүүлж буй 3 нь жилээс сонирхуулья.Учраа олохгүй эхний улирал зөндөө төөрж явлаа. Хичээлийн хуваарь, хичээл сонголт, хичээл ном, анги танхим, багш нар гэх мэт олон зүйл шив шинэ байлаа. Эхний жил нилээн идэхтэй хичээл ном, тэмцээн, уралдаан, уулзалт зохион байгуулалтанд оролцож сургууль болон хүүхдүүдтэй танилцлаа. Ингэж явсаар байтал нэгэл мэдхэд хичээл дуусах дөхөж одооний бидний ярьдаг ухаарлын 7 хоног эхэллээ. Ихэнх оюутнууд нойрносоо сэрэж хичээл ном, бие даалтуудаа хийж тэрэндээ анхааралаа хандуулж дүнгээ гаргуулдаг 7 хоног билээ. Тэр оюутнуудын дунд би бас явж байлаа. Монголчуудын зан юм уу эсвэл мундагийх уу заавал юмаа тулгаж хийж байж илүү кайф авдаг юм шиг байгаан. Хормийн хугацаанд 1 дүгээр күрс дуусж нилээн гайгүү туршлага суулаа. Багш нарын хичээл орж байгаа байдал, оюутнуудын хичээлд хандах хандлага, хичээлийн систем эсвэл хувь хүн өөрөөс нь тэр үү 2 дугаар курст ороод идэвх буурлаа. Сургалтын системд хамгийн их сэтгэл дундуур байлаа. Хэт хуучин юм заах, туршлагтай сайн мэдлэгтэй багш хомс, оюутнуудын соел муу, эд зүйл хомс гэх зэрэг зүйлээс болж хичээл ном миний хувьд хэсэгтээ утгаа алдлаа. Энэ тэхдээ ядуу ороний зовлон юмуудаа бүх л юм дутмаг дулимаг. Багш нарын маань цалин бага, сургууль шинэ юм авах мөнгө хомс гээл бүх юм нөлөөлж байдаг байхалдаа. Хичээлээ үлэг ялиг хийж салхиний аясаар явсаар байгаад 2 оо төгслөө. Өнгөрсөн 2 жилийг бодоод үзхэд хугацаа маш хурдан өнгөрсөн байлаа, өөрийн сурсан мэдсэнээ дүгнэхэд баргал хийсэн юм байхгүй байв. Ингээд ерөн би өөрөөл юм хийж өөрийгөө хөгжүүлэхгүй бол болохгүй юм байна гэдэгийг бага багаар ойлгож эхэлсийн. Магадгүй маш сүүлд ухаан орсон байж магадгүйл юм. Тэхдээ одоо ингээд намрын улирал дуусах боллоо хэдий яг сансан хүссэндээ 100% хүрч чадаагүйч их сургууль гэдэг энэ газар маань маш их мэдлэг, туршлага, урам зориг, дурсамжийг надад өгсөн юм байна. Цаг хугацаа нисэн өнгөрхийг гайхан суухийхаа оронд хичээл номоо сайн хийж, өөрийн сонирхсон зүйлээ гүнзгийрүүлж, өөрийгөө хөгжүүлж, ирээдүйдээ зорилготой түүндээ хүрэхийн тулд тэмүүлж. Амьдрал гэдэг зүйлд гархад сэтгэл санаа, оюун ухаан болон биеээ бэлдэх хэрэгтэй юм байна. Буцах зам гэж байхгүй учраас байрандаа зогсоод байхуу, урагшаа явхуу гэдэг хувь хүний шийдвэр үлдээд байна.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: Batboldiin essaynyyd
« Reply #1 on: 2008.12.15 11:44 »
[b:9db14b619d]20 жилийн дараах би[/b:9db14b619d]Хүний амьдрал цаг хугацаа гэдэг маш сонин зүйл юм. Хүн төрлөхтөн олон зуун мянган жилийн тэртээ үүсэж одоог хүртэл хэрхэн оршин тогтнож байгаан гайхалтай юм. Тэртээ олон жилийн өмнө миний өвөг дээдэс хэрхэн яаж амьдарч одоо би болон миний хойч үе яаж амьдрахыг таахын аргагуй. Гэхдээ би сайхан ирээдүүд итэгдэг тэрэндээч хүрхийн төлөө цэмцэнэ. Миний бие одоо 19 настай Монгол залуу хүн энэ дэлхийд төрөөд хориод жил боллоо. Энэхүү хугацаанд юу хийж бүтээв мөн дараагийн 20 жил гэхэд юу хийж бүтээсэн байх гэдэг тухай өгүүлмүн.Хорин жил гэдэг багагүй хугацаа билээ тиймээс энэ хугацаанд юу өөрчлөгдөж шинчлэгдэх нь таамаглахын аргагүй. Ирэх хорин жилд би өөрийн хүсэл мөрөөдөл болон зорилгодоо хүрэхийн төлөө тэмүүлэх болно. Ингээд дараагийн 20 жилийн дотор юунд хүрж юу өөрчлөгдөж би ямар хүн болсон байх бол. Энэ нь магадгүй миний хийхийг болон хүрхийг хүрсэн зорилгууд болох байх. “Бие ээ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” энэ яах араггүй маш үнэн үг билээ. Хүн өөрийхөө төлөө, гэр бүл үр хүүхдүүд хойч үеийнхээ төлөө, улс орныхоо төлөө амьдардаг билээ. Тиймээс амьдрал хэмээх энэ их далаад хөл тавьхийн тулд эхлээд өөрийгөө бэлдэх хэрэгтэй. Үүний дараагаар ажил хийж амьдралаа авж явах хэрэгтэй. Энэ үүргээ биелүүлж чадаж байвал амьдралын хамгийн чухал нэг зүйл яах аргагүй гэр бүл хүүхэд билээ. Хэрэв энэ бүхнийг хийж чадаж байвал улс орондоо зүтгэж эх орондоо өөрийн өчүүхэнч болтугай хувь нэмэрээ оруулах хэрэгтэй. 20 жилийн дараах би аль алиндан хүрсэн байх боловуу гэж бодож байна. Өөрийн гэр бүлийн хамт аз жаргалтай эрүүл мэнд, орох оронтой унах тээврийн хэрэгсэлтэй хийх ажилтай эх орондоо нэр хүндтэй тийм л хүн болсон байх боловуу. Яг л ийм ирээдүйн төлөө тэнцэж зориж явна миний бие. Энэ зам маань тиймч амар байхгүй гэдгийг мэдэж байна. Маш олон бэрхшээл туулж зовлон жаргал амсаж байж аливаа юманд хүрнэ. Гэхдээ би гэрэлт ирээдүүд итгэж унсанч шантрахгүйгээр босож ирж өөрийн мөрөөдлөө биелүүлж, сайхан ирээдүйгээ бие болгохын төлөө зүтгэнэ.Хорин жилийн дараах би гэдэг нилээн сонирхолтай таамаглал юм. Одоо байгаа би тэр үеийн би гэдэг хэр өөр хүн ямар орчинд хэрхэн яаж амьдрах бол. Тэгхээр 20 жилийн дараах би сайн сайхан амьдралынхаа төлөө явж буй нэгэн Монгол эр байх боловуу.