Author Topic: Би яагаад хоцордоггүй вэ  (Read 13664 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline k.ss06d021

  • Гацуурхан
  • *
  • Posts: 4
Багш таныг энэ эссэний сэдвийг өгөхөд олон зүйлийн талаар бичихийг хүссэн. Урьд нь бичсэн хүүхдүүдийг эссэг уншихад ихэвчлэн муу зуршилуудынхаа тухай бичсэн байсан учраас өөрийнхөө тоо тоошгүй муу зуршлынхаа талаар бичихээр шийдсэн. Гэвч өөрийнхөө муу зуршлынхаа оронд өөрийнхөө хувь хүнийхээ сайн сайхан чанарынхаа тухай бичихээр шийдлээ. Бүх насаараа баримталж ирсэн зүйл минь болох өөрийнхөө цаг барьдаг зангийнхаа талаар бичих хэрэгтэй болов уу гэж бодсон юм. Би арван жилд суралцдаг байхдаа хичээлээсээ гуравхан удаа хоцорч байсан бөгөөд энэ бол миний хувьд бахархал  минь гэж хэлж болох юм. Цаг барина гэдэг бол миний хувьд  чухал бөгөөд энэ ч утгаараа би хоцрох дургүй билээ. Цаг барих занг эцэг эхээсээ өвлөн авсан бөгөөд эцэг эх минь өөр өөр байдлаар цаг барьдаг хүмүүс билээ. Өөр өөр байдлаар цаг барина гэдэг сонин санагдаж болох юм. Учир нь аав маань замын инженер мөн жолооч хүн учир цагийг ажил дээр ч амьдрал дээр ч цагийг ягштал нь барьдаг хүн юм.  Ээж маань нягтлан бодогч хүн учраас цагийг ажил дээр ягштал барьдаг боловч хувийн амьдралдаа цагийг төдийлөн сайн барьдаггүй аливаа юманд явбал ёс юм шиг хоцордог хүн юм. Ийм л гэр бүлд өссөн би аливаа зүйлд хоцрохгүй цаг барьдаг болсон юм. Мөн цаг барьдаг болсон  минь нөлөөлсөн явдал 7-р ангид минь болсон бөгөөд энэ явдлаас хойш хүнтэй цаг тохирч уулзсанаасаа хоцорч үзээгүй билээ. Би нэг найзтайгаа уулзахаар тохирсон бөгөөд уулзах цагаасаа 5 минут хоцроход минь найз минь "хоцорсон чинь бүдүүлэг байна" гэсэн бөгөөд энэ үг нь надад маш ихээр нөлөөлсөн юм. Үүнээс хойш хоцрохгүй байхыг хичээдэг болсон бөгөөд хүнтэй уулзах цагаасаа таван минутаас илүү хоцорч үзээгүй билээ. Харин их сургуульд ороод арав орчим удаа хичээлээсээ хоцроод байгаа нь жаахан базаахгүй хэрэг болоод байгаа. Гэхдээ хоцрох бүрдээ дараагийн удаа хоцрохгүй гэж боддог. Харин таны хичээлээс ганц ч удаа хоцроогүй бөгөөд харин ганцхан удаа л тасалчихсан.

Offline zolkoo

  • Гацуурхан
  • *
  • Posts: 11
NA-3 Zolkoo
« Reply #1 on: 2009.05.12 15:07 »
nz mine chi manai angiin Delgrbayar monuu? bodood bhad chinii hotsorch bsniig sain sanahgui bn uu ene bol chinii hamgiin tomoos tom dabuu tal yumaa mongolchuud tsag sain baridaggui shdee mongolchuud bugd cham shig boloosoi okey
z.zoljargal

Offline Selenge

  • Өсгөлүүн гацуур
  • **
  • Posts: 41
(No subject)
« Reply #2 on: 2009.05.12 21:28 »
Hi chi neeree tsag yagshtal baridag shuu kkkk erteediin sudalgaagaar yavhad chini medsen shuu. Sain bn mgld iim hun bgaad bayartai bnaa.

Offline sosko

  • Posts: 44
Re:
« Reply #3 on: 2009.11.03 19:45 »
надтай адил хүн байна шүү...............монголчууд дандаа л цагаа барьдаггүй болохоор хэцүү байдаг шүү дандаал хүлээх болчино....... :D тийм болоодч тэр үү цаг болзохоос зугатаамаар болдог шүү( хааяа :(  )

Offline sain_udur

  • Данхар гацуур
  • ***
  • Posts: 78
Re: Би яагаад хоцордоггүй вэ
« Reply #4 on: 2011.10.11 13:17 »
zorigtoi jinken and bnada. ene nz chin uuruu hotsordog uu .
« Last Edit: 2012.08.10 12:51 by serdaram »