Хятад, Төв Ази болон Европт хийсэн агуу аян дайнууд түүнд баларшгүй суу алдрыг авчирсан юм. Хар тэнгис орчмын хуй салхи мэт бүхнийг арчин гарсан аян, Киевийн Оросыг буулгаж авсан аян нь өнөөг хүртэл гайхагдсаар байгаа билээ. Сүбэдэй баатартай хамт Чингис хааны хийсэн бүхий л аян дайнд оролцсон бөгөөд хойд Иран, Кавказ, Кипчак, Крым, Булгар зэрэг улсуудаар хийсэн цэргийн аян дайн нь дэлхийн түүхэнд ихэд алдаршсан бөгөөд дэлхийн улс орнуудын Батлан хамгаалах-Цэргийн Академиуд, түүний дотор АНУ, НАТО-гийн цэргийн эрдэмтэдийн шимтэн судалдаг гол судлагдахуун болсон нь хамгийн бахархалтай юм.