Author Topic: Даам хүүхдүүд  (Read 17054 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline serdaram

  • Загалмайлсан Эцэг
  • Ахмад зохицуулагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1167
  • Ойн савдаг шүү БИ
Даам хүүхдүүд
« on: 2013.06.14 18:51 »
“Би шөнөжингөө сууж бэлдчихээд чамд хуулуулмааргүй байна. Чи юу ч бэлдээгүй, шөнө унтаж байсан юм байж яагаад надтай адилхан дүн авах гээд байгаа юм бэ” гэж найз маань хэлж байсан юм. Бусдын хувьд тэр бол найздаа тусладаггүй, амиа бодсон өөдгүй нэгэн. Гэвч түүний үзэл бодол хэдий цөөнх ч гэсэн түүний зөв, бусдын буруу байсан юм. Гэхдээ л нэг хэсэг нь хичээж, чармайж чадлаараа үнэлүүлж дүнгээ авч байхад нөгөө хэсэг нь аргалж, хуурч, “найрах” аргаар адилхан, бараг илүү үнэлүүлчихдэг нь байдаг л зүйл. Гэвч хэн ямар юм бэ гэдгийг бүгд л мэддэг.

Ингээд л тэд худалдаж авсан дипломоо аваад өөрсдийг нь хэн байсан бэ гэдгийг мэддэггүй газарт шинэ хүн болоод л явцгаана. Даргын дүү, гишүүний хамаатан, сайдын хүргэн гээд “хүүхдүүд”-ийг улс төрийн тохиролцооны суудлууд руугаа чиглүүлээд л тавьчихна.

Өмнө нь гадаад, дотоодоор зугаацаж, аав ээжийн гар дээр эрхэлж ирсэн улс, асуудал эрхлэх газруудад дарга болонгуутаа буурьтай харагдах гэж, юм мэддэг царайлаад байхаас аргагүй.

Ингээд ажил, амьдрал дээр гараад ч шударга бусаар үнэлүүлэх нь үргэлжилдэг. Чадварлаг, боловсролтой, олон шөнө нойроо дийлж, өөртэйгээ тэмцэж байсны хэрэг үнэндээ байхгүй. Оюутны ширээн дээр хуулж, хуурч, хаалгадаж явсан нөхөд гэрлийн хурдаар ажил албанд орж, албан тушаал өгсдөг бол тэр ажлыг хийсэн шиг хийчих чадвартай залуус нь хар ажлыг нь хийхээс хэтэрдэггүй нь олон.

Ах дүү хамаатан садны бүлэглэлд хамаарч чадахгүй бол амбийцтангуудын хэсэгт багтсан нь холхон явна. Даргын эхнэрт нь зарагдаж, хүүхдүүдийг нь цэцэрлэгээс авч, улс төрч ах нарынхаа зохион байгуулж буй жагсаалд оюутны байрныхнаа цуглуулж, сургуулийнхнаа хамруулан үнэнчээ илтгэн байж хүрээнд нь ойртдог. Улс төрийн намуудын дотор болон хооронд өрнөдөг хорыг оюутны холбоонд байхаасаа л суралцдаг. Залуу насныхаа эрч хүчийг намдаа ашиглуулсныхаа төлөө олж авах зүйл нь албан тушаал. Мэдлэг чадваргүй байсан ч намдаа, даргадаа үнэнч байсан хүн хичнээн өндөрт гарч болохыг ах эгч нар нь үлгэрлэн харуулж, дүү нар нь дагадаг. Оюутны холбоодод үргэлжлэлээ одоо ч бэлдсээр. Тэд хор найруулж, олон нийтийн мөнгийг яаж идэж ууж сурах вэ гэдэгт гарамгай суралцдаг. Ах нарыгаа дуурайн гельдсэн үс, улаан зангиа, хар хослол, гялтгар цүнх барьсан, гол нь чухал царайлан хурдан алхсан залуус. Мэргэжилдээ суралцах цагийг нь олон нийтийн гэж боддог ажил нь хулгайлдаг тул мөн л хөндийхөн толгойтнууд болцгоох нь олон.

Даргын дүү, гишүүний хамаатан, сайдын хүргэнүүдийн маань толгой нь жаахан дундуурхан болоод өнгөрсөн бол дүүрч, хэзээ нэгэн цагт дээшлэх байлгүй гэж найдахсан. Гэтэл ядаж тэдэнд сэтгэл гэж зүйл байгаа нь даанч харагдаж мэдрэгдсэнгүй. Аргагүй дээ, аав, ээж нь амьдралаас тасалж, тэнгэрт нисгэж нисгэж байгаад газрын амьдралыг мэдэхгүй болсных нь дараа хүмүүжүүлэх зорилгоор л албан тушаал дээр суулгасан юм чинь. Зүүдэлсэн зүйлээ санаачилж, файсбүүкээр харсандаа итгэж, зөвлөхийнхөө хэлснээр шийдэж, бараг “сарыг хулгайлах төлөвлөгөө” мэтийн үр дүнгүй төслүүдийг нухсаар. Ажил хийх нь гол биш, хийж байгаа мэт харагдахыг хичээсээр. 

“Чадаж байхад аргагүй, битгий атаарх тамын тогооны амьтан минь” гээд л цэцэрхэн шүүмжлэх нь гарах л байх. Гэхдээ л ганц шөнийн нойроо ч ном харахад зориулан хугаслаж үзээгүй “даам хүүхдүүд” эрх мэдэлтэй болчихсон, бидний өмнөөс шийд гаргаж, бидний хүүхдүүдийн амьдралын дүрмийг зохиож сууна гэж бодохоор харамсалтай. 

Найзын маань хэлсэн нэг үг яг тэдэнд зориулагдаж. “Амбицтай нь тэнцэх өндрөөс ай кү-тэй нь адил өндөр рүү унагавал яах бол доо”...

Б.МАНДАХ     http://www.news.mn/content/147862.shtml 

Offline Narantuya

  • Өсгөлүүн гацуур
  • **
  • Posts: 40
Re: Даам хүүхдүүд
« Reply #1 on: 2013.11.11 01:08 »
''Хэцүүдэх л байхдаа'' амьдрал дээр байдаг л зүйлүүдийн нэг байна тиймүү багшаа

Offline B.Khongorzul

  • Гацуурхан
  • *
  • Posts: 20
Re: Даам хүүхдүүд
« Reply #2 on: 2013.11.26 22:47 »
tiim bolohoor l surguulid amidalin uhaanig zaah heregtei yum shu dee.
ghdee huuhduud ooroo sergelen bh heregtei l deee

Offline Nandin-Erdene

  • Гацуурхан
  • *
  • Posts: 9
Re: Даам хүүхдүүд
« Reply #3 on: 2013.12.03 20:44 »
яг л үнэн дээ  :(


Offline Болороо

  • Гацуурхан
  • *
  • Posts: 11
Re: Даам хүүхдүүд
« Reply #4 on: 2013.12.04 23:46 »
er ni oonoo ued niigmiin ajild idevhtei oroltsoh gdeg asuudal ajil amidral der garaad ih heregtei gj uzdeg bolchihson, ghdee ter niigmiin ajil gd odor shonogui hudlaa unen
hural hiiigeed hudlaaa yariad suuhiig hldegui gj bodj bn. Haalttai haalganii tsaana huraldah bish, jinhene niigmiin amidrald oroh iluu chuhal.
 

Offline tumenulzii

  • Данхар гацуур
  • ***
  • Posts: 102
  • Маргааш юу болох нь хамаа алга гол нь яг одоо
Re: Даам хүүхдүүд
« Reply #5 on: 2013.12.05 00:06 »
Тэгээд Үнэнчээр явсан нэг нь алгуурхан өсдөг бол хуурч мэхэлж явсан нэг нь огцом огцом дээшилдэг нь худал биш. Гэвч энэ хоёр эрсдлээрээ л ялгаатай. Нэг нь байр суурин дээрээ бат зогсдог бол нөгөө нь хэзээ хальтрахаа мэдэхгүй л байж байдаг.
Хүүхнүүд Энхбаярын Түмэн-Өлзий