Author Topic: Түүх  (Read 11529 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline hemnel

  • Posts: 1
Түүх
« on: 2008.12.11 23:01 »
Бичсэн : Х.Эрдэнэтуяа РТ08D009 Би бичих зүйлээ эхлүүлэхийн өмнө өөрийн эгчдээ тохиолсон нэгэн зүйлээр эхлүүлье гэж бодлоо. Энэ зүйлийг уншаад намайг юуны тухай энд дурдахыг ойлгоно бизээ. Манай эгчийг Мандахай гэдэг. Тэр яюон руу нэг сарын хугацаатай сургалтанд явсан юм. Тэнд очоод нэгэн сургуулийн сурагчидтай хамт нэг өдрийг өнгөрөөх болж л дээ. Тэгсэн нэг сурагч Мандахайтай цуг явсан нэг найз охиноос : танай хэл чинь орос хэл юм уу? гэж асуухад нь - Үгүй ээ бид өөрсдийн монгол бичигтэй гэж хэлэхэд нь нөгөө сурагч:- Тэгвэл өөрийнхөө нэрийг монгол бичгээр бичээд өгөөч гэсэнд тэрхэн үедээ балмагдаад бичиж чадахгүй байсанд Мандахай өөрийнхөө нэрийг бичээд өгчихөж. Харин нөгөө сурагч харж харж зогссоноо:- Тэгвэл яагаад монгол бичгээ одоо хэрэглэдэггүй юм бэ? гэж асуухад нь...Тэр хоёр юу гэж хэлснийг бичихээ болъё, хэтэрхий их нуршчихлаа.Энэ бүхнийг уншаад сонсоод үзэхэд бидний овог дээдэс эртнээс бхархан дээдлэх юмтай улс билээ. Үүний нэгэн томоохон жишээ нь эх хэл монгол бичиг юм. Монгол бичиг эртнээс уламжлагдан ирэхдээ аялгуут сайхан зөөлөн эгшгээр дэлхийн талыг эзлэхэд том үүрэг гүйцэтгэсэн юм. Гэвч одоо монгол бичиг байтугай кирилл үсгээрээ ч зөв хэлж уншиж чадахгүй үе бия болчихоод байна. Бас хүн болгон англи хэлтэй болохыг хүсдэг болжээ. Хэлтэй байна гэдэг байх л хэрэг. Гэвч энэ зүйл нь эх хэлээ мартах бас нэгэн шалтгаан болж байгаа юм. Тиймээс бидний хойч үед багаас нь монгол бичгээ заавал ор үндэсгүй арчигдахгүй шүү дээ гэж...9 jiliin daraah Biэнэ эдвээр бичих гэсэн их утгагүй юм байна. Магадгүй миний мэдлэгийн хүрээ багатай холбоотой байж болох юм. Гэвч миний амьдрал дан надаас шалтгаалахгүй шүү дээ. Улс орны хөгжил, гадаад улсын харилцаа, хэрэв үнэн бол зөнч Вангагийн хэлсэн дэлхийн 3-р дайн зэргээс шалтгаалаад миний амьдрал салхинд хийсэх өд шиг өөр өөр байх болно. Ингэхээр би яаж бичвэл дээр вэ? Сайн сайхан аж байдлын үүднээс, бурхны аврлаар юу ч өөрчлөгдөөгүй яг л энэ хэвээрээ /орчин тойрон, нийгэм/ харин нас минь 9 жилийн дараахаар уу?Юу ч гэсэн 9 жилийн дараах би гэсний учгийг тайлъя.Учиг шалтгаан - 91. Би энэ тоонд дуртай, магадгүй дуртай болсон нь миний нэр 9 үсэгтэйд байх.2. Одоо би 18тай. Сургуулиа төгсөхөд 22той болно. Магадгүй 23, 24. Ингээд ажил хайнөө. Аль эсвэл шууд олдчихож ч магад. Юу ч гэсэн долоо хэмжиж нэг огтолъё тэ. За ингээд ажилдаа ороод дасна, сурна, дадлагашина гээд л олон олон адал явдал ундарсаар л.3. Ажиллаад амьдралд хөлөө олох хүртэл 2 - 3 жил.Харин энэ бүхний эцэст би 27той болно. Бас ч үгүй тийм ч залуу биш, бас хөгшиндөө орохгүй шүү дээ 27 нас. Тэгээд бас болоогүй ээ. 27-г задлавал яах аргагүй 9 шүү. /2+7=9/Харин энэ үед би амьдралд хөлөө олчихсон, амьдрах арга барилаа эзэмшчихсэн байна. Магадгүй гэр бүлтэй.Би өөрийгөө 9 жилийн дараах биш харин монголоо 9 жилийн дараа ийм байгаасай гэсэн үүднээс саналаа бичмээр санагдлаа.- Сайн бодлоготой хот өөрөө музье байдаг гэж сонсож /уншиж/ байсан юм байна. Энд тэндгүй, зай завсаргүй барилга бариад байх биш зохион байгуулалттай, ногоон байгууламжтай /Энэ бүгдийг дээрээс нь нисдэг тэрэгээр харахад өрөөд тависан тоглоом шиг цэгцтэй харагдах болно/- Ямар хучмал зам билээ тэр замыг муу материал, туршлагагүй ажилчнаар биш эсрэгээр нь дадлага туршлагатай ажилчин /бригад/, ашиглах хугацаа урттай сайн материалаар бүх аймаг сумтай холбох- Авлигагүй цэвэр орчныг бүрдүүлэх буюу одоо байгаа бүх гишүүдийг халах /Алтай гишүүнийг үлдээвэл дээр гэж бодож байна. Надад тэр хүн ард түмний амьдралд сайн үйл хийгээд байгаа юм шиг санагдаж байна/- Дотоодын үйлдвэрүүдийг сэргээх, дахин барьж байгуулах /ингэснээр ажлын байр олноор бий болох бөгөөд ядуурал, архидалт, өлсгөлөн бага ч гэсэн арилна/- Хог дахин боловсруулах үйлдвэрийг хамгийн эхэнд барих хэрэгтэй. Бас тэр үйлдвэр хог худалдаж авах ба хүмүүс хогоо энэ тэнд хаяхгүй болно- Хот тохижуулалт сайн хийх хэрэгтэй- Хогийн сав өнгө үзэмжтэйгээр аль болох ойрхон тавих- Аль болох орон сууц зөв зохион байгуулалттай барьж иргэдэд зээлээр байр олгож гэр хорооллоос ангижрах- Гэр хорооллоос ангижрахад тэнэмэл нохой багасна, хүн урж тасдах нь бас багасна. Нохойноос галзуугын вирус авах тохиолдол алга болно- Гэр хорооллоос салсанаар булан тохойд гэрэлгүй учир хулгай, дээрэм гардаг байсан нь багасна- Олон орон сууцыг халаах дулааны цахилгаан станц сайн байх хэрэгтэй ба ДЦС-ын хажууд утааг нь сорж авдаг үйлдвэр /японд байдаг гэсэн/ бас барих хэрэгтэй- Цэцэрлэгт хүрээлэн барих нь хүмүүсийн амралт чөлөөт цагаа зөв өнгөрөөх нэг нөхцөл болж болох юм- Гэрэл чийдэн зам дагуулан дуустал нь тавих /хулгай дээрэм, халтиргаа бага болно/- Иргэдээ эрүүл байлгах үүднээс "спорт амралтын газар" байгуулахДүүрэг болгонд нэг ч юм уу. Нэг давхарт нь сагс, гар бөмбөгийн заал, хөлбөмбөгийн заал, хоёр давхарт нь бассейн, ширээний теннис, хананы теннис, биллиярд харин гурван давхарт нь бовулинг, фитнесс, дөрвөн давхарт нь цайны газар, массажист, саун /энэ бүхэнд тамхи, архигүй орчинг бүрдүүлэх/- Эвдэрч хэмхэрч байгаа хэдэн автобусаа монголдоо үйлдвэрлэсэн "ягаан автобус"- аар солих- Бензиний үнийг эрх мэдэлдээ байлгадаг хэдхэн компаниудад эрх дарх тогтоох /мэдээж ард түмэнд ашигтайгаар/- Ашигт малтмалаа зөв хуваарилах- Сонгуульд нэр дэвшиж буй гишүүдийн шоуг улсын биш хувийн хөрөнгөөр нь оролцуулах- Мал биш хүнээ эхлээд анхаарах /хүн нь дараа малаа харж хандчихна/- Газар тариалан буюу жижиг дунд бизнес эрхэлж байгаа ард иргэдийг дэмжих /тэдэнд өөрсдийн зах зээлийг бий болгоход туслах/- Энэ нь хятадаас бараа таваараа багасгаад үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гэсэн үгЗа нэг ийм хэдэн санал бодол дотроо бодож байна даа.Бичсэн : М.Баясгалан PT08D060Oyutaan gejАнх оюутан болоход "оюутан" гэдэг нэр дэндүү хүнд санагдлаа. Ээж аавын асрамжинд байсан хүн гэнэт л биеэ даана гэхэд хорвоо ямар хатуу юм бэ гэж бодогдлоо. 10-н жилд гоё байж дээ, яагаад энэ цаг хугацаа хэний ч дураар биш өөрийнхөөрөө урсан өнгөрч, намайг оюутан болох насанд хүргэсэнд дургүй ч хүрэх шиг. Шулуухан хэлэхэд том болохыг үзэн ядсан минь энэ.Хичээлийн анхны өдөр ямар ч байсныг мартчихаж. Ийм л байх ёстой байх гэж бодлоо: "Нэгдүгээр курсынхан гэж сургуулийнхаа хаана юу байгааг ч мэдэхгүй хар зах дээр байгаа юм шиг төөрөөд л, таньдаг хүүхэдтэйгээ нэг сургуульд орсон нь азны юм ханьтай боллоо гээд л, хуваариа зохиох гэж ном бичих гэж байгаатай адил бичиг цаастай ноцолдоод, бөөн гайхацгаасан нүд.." . Аашийг нь мэдэхгүй олон багш нараар хичээл заалгаад ярьж болохгүй гэсэн шиг бүгд чив чимээгүй агаад зовхио нээж хаах нь сонсогдмоор../за арай ч хэтрүүлчвүү/ .Бие биенээсээ бишүүрхсэн, сонжсон харц энэ тэрүүгээр нисэлдээд л.За ингээд цаг хугацаа өнгөрсөөр нэг л мэдэхэд амрах хугацаа бараг хаалга тогшиж байна. Амрана гэж баярлатал шалгалт гэж даваа байгаа аж. Шалгалт гэж ер нь үзсэн юмаа буцаагаад асуудаг их сонин юм шүү дээ. Гэвч энэ сонин зүйлээс оюутан болгон л айна. За тэгээд шалгалтын өмнөх өдөр нойроо хүргэн уншсаар өглөө нь, нүд нь би унтаагүй шалгалтандаа бэлдсэн гэсэн шиг бүлцийсэн нүдтэнгүүд нэг ангид цугларч, зарим нь хичээлдээ сайн оюутныг байр эзлүүлэн дотроо бодож алтан медаль өгсөн оюутныхаа хажууд сэнтийгээ тавьчихвал хэрэг бүтлээ гэсэн шиг санаа нь амрана. Гэтэл бас өөр хэн нэгэнд алтан медаль өгч байхаар өөрөө алтан медаль авахгүй яав даа гэх бодрол төрөх нь хяслантай..Том хүн болох тутам цаг хугацаа "харвасан сум шиг хурдан" гэдэг үгийг ойлгож мэдэрч байна. Бас амьдрал гэгчийг ухаарах юм.Мөнх бус хүний амьдрал, харвасан сум шиг цаг хугацаа - амьдралын дарамт ч юм шиг..Гэхдээ л би боловсорч гүйцээгүй улаахан алим. Надад залуу нас, цог золбоо, хайр дурлал, итгэл мөрөөдөл бүгд байгаа учраас би амьдралыг эрүүл талаас нь харж, амьдралд илүү олон зүйл хийж үлдээмээр байна. Ингэхийн тулд өөрийгөө дайчлан оюутны амьдралыг туулах л үлдлээ.Бичсэн : М.Баясгалан /PT08D060/