"Их далайд тогтсон жирийн нэгэн хөөс" далай аажмаар давалгаалахад хөөс үгүй болно.Зүрчидүүд олон зууны турш хятад газар өөрсдийн манж улсыг байгуулж тэднийг захирч бас болоогүй ойр орчныхоо улс гүрнүүдийг нэгтгэн захирахыг хүсч ёстой л нэг Хятад гэдэг их далайд тогтсон хөөс мэт цэмбэгнэж байлаа. Тэгтэл их далайн нэг л давалгаанд тэр хөөс алга болсноор барахгүй дахин сэхэхгүй болтлоо бүр мөсөн устсаныг та бид мэдэх билээ. Хятадууд тэднийг эрх мэдэл, эд баялаганд умбуулж тэднийг угаас өөрсдийн эзэд өөрсдөө боол нь мэт явсаар нэг л мэдэхэд хятад хүнгүй бол амьдарч чадахгүй болгоод эцэст нь өлсгөлөн араатан мэт тасар татаад хаяжээ. Энэ бол суурьшмал иргэншилтэй дундад газар нүүдэлчдийн байгуулсан бас нэгэн төрт улс байсан юм.Үүнээс даруй VII зууны өмнө Чингэс хааны ач Мөнх хааны дүү Хубилай их Монгол гүрний нийслэлийг бээжинд шилжүүлэн монгол, хятад, түвд зэрэг нэлээд хэдэн улс орныг нэгтгэсэн Их Юань улсыг байгуулсан юм. Миний бодлоор Юань гүрэн эзэн Чингэс хааны их байлдан дагууллын оргил байсан гэж боддог. Юань улсын үед тангудыг сөнөөж, гүйцэд эзлэгдээгүй байсан алтан улсыг эзэлж ,бас бус азийн улсуудыг эрхшээлдээ оруулсан байдаг. Мөн Хубилай хаан арлын Наран ургах Япон улс руу Хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн том усан флот болох 142000 хүнтэй 4400 хөлөг онгоцыг илгээж байсан удаатай. Зарим хүмүүс монголын нийслэлийг бээжинд шилжүүлж юань гүрнийг байгуулсан нь буруу ингэснээр тал нутаг эзгүйрч Хархорин хот хаягдсан гэдэг ч энэ нь бас өрөөсгөл талтай. Их хааны төрийн бодлогод "бүх дэлхийн улс гүрнийг нэгэн тугийн дор нэгтгэж гар газар хөл хөсөр амар амгалан байлгана" гэсэн байдаг нь юань гүрнийг байгуулах бас нэгэн шалтгаан яах аргагүй мөн. Тухайн үед монголчууд их гүрнийг төрийн чанд хатуу бодлогоор удирдаж байсан нь лавтай. Тухайлбал: Юань гүрний үед хятадууд зах зээлийн газар гурваас олуулаа уулзаж болохгүй, ар араасаа эгнэн явдаг, мөн биедээ зэвсэг авч явахыг хатуу хориглодог байсан гэх мэт хуулийг мөрддөг байжээ. Энэ нь бидэнд маш харгис хууль мэт санагдаж байгаа ч тухайн үед хятадууд бослого үймээн гаргах нь энгийн үзэгдэл болж улсын дотоодод хурц зөрчилтөй байсан зэрэг нь ийм хууль гаргахад хүргэжээ. Юань гүрэн 1368 онд Тогоонтөмөр хааныг төр барьж байх үед Хятадуудын бослогын улмаас мөхсөн. Мөхлийн гол шалтгаан нь Хятадуудын бослого үймээн дан ганц байгаагүй юм. Төрийн дотоод хэрэгт хятад түшмэлүүд хэт их оролцох болж төр барих монгол арга ухаан дутагдаж байсан, мөн хядатуудын өдөөн хатгалганд өртөж тэдний талд урвасан түшмэдийн болчимгүй үйлдэл зэргээс болж Юань гүрэн мөхжээ.Хятадууд Юань гүрнийг мөхөөснийхөө дараа өөрсдийн Минь улсыг байгуулж ар монгол руу цэрэглэн хөдөлж Хархорин хот хүртэл цөмрөн орж их хядлага хийсэн удаатай. Гэвч монгол үндэстэн мөхсөнгүй угаас эрэлхэг дайчин омог бардам цөс ихт тэд эх нутагтаа өөрсдийн төр улсыг дахин байгуулж Минь улсыг дарж их Юань гүрнийг дахин байгуулах санаа өвөртлөн таатай нөхцлийг хүлээж байжээ...Миний бодлоор Юань гүрэн их далайн Хөөс байнсангүй. Харин их далайн давалгааг сөрөн зогсох эргийн цавчим өндөр хадан хясаа байжээ.Харин өнөөгийн бидний монголчууд тэр их далайн давалгаанд аль хэдийн өртчихсөн Хөөсний үлгэрээр яваад байгаа юм бишүү.