Author Topic: Ф.Хаек Боолчлогдох зам(сэтгэгдэл  (Read 13645 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline TuguldurJ

  • Гацуурхан
  • *
  • Posts: 11
Фридрих А.Хаек-н “Боолчлогдох зам” номыг уншаад би эрх чөлөө гэх энэ зүйл нийгэмд хийгээд нийгмийн сэтгэлгээнд ямар их чухал, ямар их үнэ цэнээр олдож болохыг ойлголоо. Харин өнөөгийн нийгмийн нөхцөл байдлаас хамааран миний зүгээс Эрх чөлөөг арай өнцгөөс харж дүгнэх байна. Ардчилал намайг өлгийдөж авсан. Гэхдээ тэр өлгий гагцхүү Социалист үзэл санааны үндсэн дээр бий болсон зүйл гэж би үздэг. Миний бага нас ОХУ-н Новосибирск, Иркутск хэмээх хотуудтай салшгүй холбоотой ээж аав хоёул тэнд төгссөн, багш таны хэлдгээр Монгол улсаас тусгайлан бэлдсэн 80000 оюутан гэж хэлж болох байх. Их зүйл сураад эх орондоо ирэхэд нь ардчилал хэмээх эрх чөлөөний үзэл санааны шинэ хэлбэршил Монголд аль хэдийнэ бий болчихсон байсан. Амьдралаа төлөвлөж байсан тэр бүх зүйл нуран алга болсон. Тэд юуны тулд багаасаа ийм их зүйл сурч манлайлагч байсан эсэх нь тодорхойгүй тэд юуны тулд.... Эрх чөлөөний төлөө юу? Төлөвлөгөөний дагуу юу? Гагцхүү энэ хоёр асуултын цаана бүх зүйлийн утга учир оршино.   Гэсэн хэдий ч амьдралын төлөө өөрсдийн төлөө бас эрх чөлөөний төлөө хүмүүс өдөр шөнөгүй тэмцсэн. Эрх чөлөө тэр үед ийм их үнэ цэнээр олдох байсныг хүмүүс төсөөлж ч байгаагүй. Эрх чөлөө хүмүүсээс өөрийн эрх чөлөөгөө олж авах зүтгэлийг шаарддаг.Энэ яг л төлөвлөгөөтэй байхыг сануулж байгаа мэт.Одоо харин асуулт яг юуг хэлээд байгааг сонирхоё. Социалист үзэл санааны онцлог нь хүн нийгмийн тэгш байдлыг эрхэмлэх тэр үзэл санааны тунхаг юм. Төлөвлөгөөт эдийн засгийн ачаар Монгол улс 50 жилийн хугацаанд маш их зүйлийг хийж бүтээсэн гэж би боддог. Гэхдээ одоо зохиолчийн зүгээс "Ф.Хаек-ийн” цаад санаа нь нийгмийн эрх тэгш байдал нь хэзээ ч хувирч мэдэх өнөөдөр эм болоод маргааш хор болох зүйл хэмээгээд төлөвлөгөөт эдийн засаг Марксын үзэл санааны цаад тусгал нь өнөөдрийг хийгээд маргаашийг умартах зүйл, харин Капитализм нь нийгмийн эрх тэгш байдлыг чухалчлахаас гадна хүний эрх чөлөөний асуудлыг нэгдүгээрт авч үздэгээс хамаарна гэдгийг чухам бидэнд өгүүлсэн байна.  20-р зууны сүүлийн хагас тэр чигтээ Хөдөлмөрчин эсвэл Хөрөнгөтний нийгэм хэмээх 2 зүйл дээр тодорхойлогдож байсан. Харин тухайн цаг үед Ф.Хаек Англи хэмээх жижиг хирнээ үе дамжсан жинхэнэ хөрөнгөтний нийгэмд байсан, тэрбээр нацист дэглэмээс зугтан Коммунизмыг цонхны цаанаас харж байхдаа уг номоо бичсэн. Хүн нийгмийн үзэл санаа нь тухайн хүний орчин, байдал, зүй номлол мэдээж ёс суртахууны үнэлэмж зэргээр хэмжигдэнэ. Ф.Хаек нийгмийн зүй тогтлыг олж харахдаа оршин байх шинж чанараас илүүтэйгээр тухайн зүйлийн нээлттэй байх чанарыг авч үзсэн гэж би бодож байна. Харин өнөөдөр....Бид хаанаас ирээд хаана байгаад хаашаа явж буйгаа ухаарч үл чадна.  Миний үзэл санаа оршин байх нөхцөл, нээлттэй нийгмийн хүрээнд агуулагдах тэр үзэл санаа. Гэхдээ би нээлттэй нийгэм дотор бие хүн гэж яг ямар байхыг мэдэхгүй. Учир нь чөлөөт зах зээл нь бие хүний жинхэнэ төрхийг бус бусдаас хамаарч өөрчлөгдөх тэр төрхийг бий болгосон. Бид багны цаана байна. Хүн бүрийн баг хэн нэгнээс хамаарна.Өнөөдөр эрх чөлөөний орон болох өөрөөр дэлхий дахины эрх чөлөөний тунхаг болсон Америкийн нэгдсэн улсын нийт хүн амын 20% нь нийт баялгын 80%-ыг эзэмшдэг. Үүнд бусад орнуудын баялаг нэмэгдэх болно. Манай орны хувьд нийт баялгын 80%-ийг гадаадын чухалчилбал Канад, Америк зэрэг орнууд эзэмшиж 20%-н ашгийг бидэнд өгч байна. Энэ үнэхээр Эрх чөлөө юм гэж үү? Энэ үнэхээр Ардчилал юм гэж үү?Ф.Хаяк-н хэлснээр энэ магадгүй боолчлолд хүрэх хамгийн дөт зам байх. Бид үүний төлөө 1990 оны ардчилсан хувьсгал хийсэн юм гэж үү. Хэдий эрх чөлөө гэвч энэ бол эрх ашгийн төлөөх цэвэр тэмцэл. Ф.Хаек ийм нийгмийг хүсээгүй тэрбээр бүх зүйлийн эрх тэгш байдал нь хүн нийгмийн эрх чөлөөтэй байх суурь гэж үзсэн. Бид харин нийгмийн чухал зүйлээ алдсан байна. Энд манай орон ч гэлтгүй бүх Ардчиллаар өлгийдүүлсэн орнуудад бий болсон зүйл. Шинжлэх ухаан техник технологийн хөгжил ч уналтын байдалд байна. Яагаад гэвэл бүх зүйл эрх чөлөө бус эрх ашгийн төлөө байж. Эрх ашиг гэх зүйл хоёр талт баг адил. Нэг тал нь эрх чөлөө гэвч цаанаа эрх ашиг дагалдана. Энэ бол Ардчиллын бичигдээгүй хууль. Өнөөдөр Иран, Хойд Солонгос гэх зэрэг улсууд яагаад цөмийн зэвсэгтэй байж болохгүй гэж? Яагаад үзэл санаагаа чөлөөтэй илэрхийлж болохгүй гэж? Ийм зүйл заавал Америк, Англи, Франц шиг хөрөнгтний нийгэмд байх ёстой зүйл гэж үү? Афганистаны дайны гол буруутан нь Америк өөрөө түүнийг нь дэлхий дахин мэднэ. Үүний цаана өнөөх л эрх ашиг хөндөгдөнө. Харин бидэнд бидний үр хойчид шинэ нийгэм шинэ зүйл хэрэгтэй байна. Энэ маягаараа Эрх ашиг ч газар авна дэлхий ч дулаарсаар байх болно. Бидэнд Маркс Лениний онолоос хавьгүй инерцтэй онол хэрэгтэй байна. Дэлхийг өөр дэлхий болгож хувиргахаар тийм л зүйл. Хүмүүс ч хүлээж байгаа. Миний яг одоо бодож буй зүйл Ф.Хаякын хүсэж байсан өнөөдөр байх өнгөрсөнд ирээдүй байх тэр нийгэм.  Асуултын түлхүүр гэвэл энэ хоёр үзэл санааны аль аль нь байх ёсгүй зүйл.  Бидэнд яг одоо 80% 20%-ийн онол биш 50% 50%-ийн онол хэрэгтэй байна. Энэ бол тэнцвэр. Эрх чөлөө эрх ашгийг тэнцвэртэй байлгах нь шинэ нийгмийг бүтээн байгуулахад хангаллтай зүйл хэмээн өчүүхэн би үзэж байна. Ф.Хаек тухайн үеийн Фашизм, Коммунизмыг хэрцгийлэл хийгээд дарангуйллын засаглал нэг зүйл хэмээн тодорхойлсноор энэ хоёр ижил зүйл хэмээн илэрхийлсэн байна. Дайны улбаагаар шинжлэх ухаан нэг алхмаар урагшилсан гэж хэлж болно. Энэ нь нийгмийн сэтгэхүй бүхэлдээ цочролд орж оюун санаагаа илүү дайчлах цаг үе байсан. Тиймдээ ч өнөөдөр бид сансарт нисч сансар огторгуйн уудмыг судалж байна. Энэ бол 20-р зууны маш том тэсрэлт болж чадсан зүйл. Коммунизм нийгмийн оюун санааг илүү бодитой хандахад чиглэсэн бол Фашизм харин бодит зүйлийг хэрхэн бий болгож аль эсвэл алга болгодогыг харуулсан. Энэ бол дарангуйлал, хэрцгийлэл мэт харагдавч үнэн хэрэгтээ нийгмийн цэвэрлэгээ цоо шинэ сэтгэлгээний үндэс болж чадсан зүйл.   Ф.Хаек уг номондоо “Бид хол харайхын тулд ухарч байгаад эрч авах ёстой” хэмээн хэлсэн байдаг. Тэр үеийн XIX зууны либеритари үзэл санааны туйлын чин хүслийг дараагийн шинэ нийгэм бүтээн байгуулах ёстой өөрөөр хэлбэл хуучин нийгмийн үзэл санааг хүндэтгэн үзэх ёстой гэсэн байна. Энэ нэг бодлыг төрүүлэх аж.  Харин одоо 21-р зуун бид мэдээллийн эрин зуунд байна. Бид хойдхоо харж шинийг эрэлхийлэх хэрэгтэй. Бид урагшаа тэмүүлэх эрчээ өмнөх үеээсээ шаардах хэрэгтэй. Харин бидэнд урьдын адил сул гишгэх зай хэрэггүй! Бидэнд баттай тулгуур хэрэгтэй! Үүнд дүгнэж үзвэл Чин хүсэл чин эрмэлзэл хоёр хамт байж гэмээн цаашид хөгжих хөгжлийн тулгуур болох юм. Ухаантай хүн бүр тэнэг байдаг учир нь хүн бүр тэнэг байдлаа ил гаргадгүйгээс хойш. Харин тэнэглэл хийх нь хүмүүний ёсонд туйлын тэнэг зүйл юм. Үзэл санаа ч үүний адил. Бид хорвоог нэг зүйлээс нөгөөд шилжих лугаа шинжиж хардаг. Үнэн хэрэгтээ хорвоо нэг л зүйл дээр оршин байна, байсан, байх ч болно. Бид хорвоог тэнэг байлгах авч тэнэглэлыг олонтаа байлгах нь ирээдүйгээ үгүйрүүлэх туйлын тэнэглэл болно. Бид хөгжих тулгуураа олж авах хэрэгтэй, бид урагшаа тэмүүлэх эрч хүчээ мэдрэх хэрэгтэй хамгийн гол нь бид эрх чөлөөний төлөөх тэнэглэлгүй байх ёстой бид гагцхүү тэмцэлтэй л байх хэрэгтэй. Эцэст нь хэлэхэд Ф.Хаек бол шинэ нийгмийг бүтээн байгуулах чин эрмэлзлийг хүмүүний оюун санаанд бий болгосон гэрэл гэгээ, түүнээс цацрах эрч хүч, итгэл, оршин байх туйлын үнэн зүйл юм. Ном гэдэг нь хүнийг өөрийгөө илэрхийлэх дээд зэргийн боломж гэж би үздэг. Түмэнд амттай ном болгохын түмэнд гагцхүү үнэн зүйлийг өгүүлсэн байх хэрэгтэй. “Боолчлогдох зам” хэмээх нэрний цаад санаа нь боолын нийгэм ч биш, либеритари үзэл санаа биш, Коммунизм, Фашизм, Капитализмийн алины талаар ч биш энэ бол зүгээр л ирээдүйг хардаг Вангатай адил зөн билгийн тэр л зам. Замын цаадахыг бид харахгүй зам харин биднийг гийгүүлэх ёстой.  Боол гэх тодотгол нь бидний урсан өнгөрөх цаг хугацаа үүгээрээ тэрбээр бидэнд хугацаа бүү алдаасай гэдгийг сануулсан. Хугацаа алдах тусам тэнэглэл бий болно. Хугацаа алдах тусам бид замаасаа хазайх болно. Харин бидний зам ганц л байх ёстой. Үнэнд хүрэх зам. Үнэнгээс бусад зүйл бүгд худал хуурмаг, тэнэглэлээр дүүрэн байна. Бид хугацаа алдалгүй эрчээ олж урагш улам тэмүүлэх хэрэгтэй бидэнд гэрэл байна бидэнд ирээдүй байна.[/quote]