Author Topic: АПЕК-ийн vvсэл гарал - 2008/02/12 13:53  (Read 14845 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
[b:90ce67d7fa]Vvсэл гарал: [/b:90ce67d7fa]АПЕК-нь Ази-Номхон далайн бvс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хvрээнд єрнєж буй интеграцын цогцолбор vйл явц юм. АПЕК-ийг бий болгох санаачлагыг Австрали улс анх 1989 оны эхээр дэвшvvлсэн. 1989 оны 11 дvгээр сард Австралийн нийслэл Канберрад энэ бvс нутгийн 12 орны гадаад хэргийн болон гадаад худалдаа, эдийн засгийн сайд нарын хуралдааныг зохион байгуулснаар АПЕК-ийн эхлэл тавигдсан. АПЕК-нь бодлого vйл ажиллагааныхаа хvрээг улам бvр тэлж, эдvгээ Ази-номхон далайн бvс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны нєлєє бvхий vйл явц болж хувираад байна. [b:90ce67d7fa]АПЕК-ийн зорилго, зорилт, vзэл баримтлал:[/b:90ce67d7fa]Зорилго: АПЕК нь бїс нутгийн орнуудын єсєн нэмэгдэж байгаа хамтын ажиллагаа, эдийн засгийн тvргэн єсєлтийг худалдаа, хєрєнгє оруулалтын либералчлалын аргаар баталгаажуулах зорилготой vйл явц юм. Ингэхдээ Дэлхийн Худалдааны Байгууллагын худалдааны олон талт тогтолцоог бэхжvvлэх, тvvнийг дэмжих асуудлыг эн тэргvvнд vзэж, гишvvн эдийн засгуудын єєрийн vйл ажиллагааны тєлєвлєгєєг хєхиvлэн дэмжихийг зорьдог. Зарчим: Харилцан бие биенээ хvндэтгэж, эрх тэгш байдлыг хангах, харилцан ашигтай байх, харилцан туслах, бvтээлч, шудрага тvншлэлийг эрхэмлэх, консенсусын зарчмыг баримтлах. Зорилт: Бvс нутагт худалдаа, хєрєнгє оруулалтын чєлєєт тогтолцоог vvсгэх. Гол баримтлал: Нээлттэй бvс нутагчлал нь АПЕК-ийн гол баримтлал бєгєєд АПЕК дахь либералчлал vл ялгаварлах зарчмыг баримтлана гэсэн агуулгатай. АПЕК-т їл ялгаварлах гэдгээр нєхцєл болзолгїйгээр нэн тааламжтай нєхцєл олгохыг ойлгодог. Зах зээлд гарах гарц гишvvн болон гишїїн бус оронд аль алинд нь нээлттэй байна гэсэн vг. Vндэсний хэмжээнд хэрэгжvvлэх либералчлал: Энэ нь АПЕК-ийн либералчлалын vйл явц заавал биелvvлэх шинжтэй амлалт, дvрмэнд захирагдах бус / ДХБ-аас ялгагдах гол ялгаа/, харилцан зєвшєєрсєн зарчмууд дээр тулгуурласан сайн дурын амлалтанд захирагдана гэсэн ойлголт юм. [b:90ce67d7fa]АПЕК-ийн vйл ажиллагааны vндсэн гурван тулгуур:[/b:90ce67d7fa] Либералчлал: Энд тариф, тарифын бус арга хэмжээ, vйлчилгээ, оюуны ємчийн эрх зэрэг чиглэлээр ДХБ-тай нийцсэн либералчлалын бодлого хамаарна. Бизнесийн орчны хєнгєвчлєл: Энэ нь либералчлалыг хєнгєвчлєх зорилготой байх бєгєєд бизнес хийх єртгийг багасгахад чиглэгдсэн байна: стандартуудыг нийцїїлэх, гаалийн горим, журмыг сайжруулах, мэдээллийг ил тод хvртээлтэй болгох, бизнес аялалыг хялбаршуулах, бїс нутгийн мэдээллийн сангууд байгуулах г.м. Эдийн засаг, техникийн хамтын ажиллагаа: Энэ нь худалдаа, хєрєнгє оруулалтыг сайжруулах vндэсний чадавхийг сайжруулах зорилготой. Энэ хамтын ажиллагаа салбарын ажлын хэсгїїдээр дамжин явагддаг. [b:90ce67d7fa]АПЕ[/b:90ce67d7fa][b:90ce67d7fa]К-ийн бvтэц, зохион байгуулалт:[/b:90ce67d7fa] АПЕК-ийн Байнгын ажиллагаатай нарийн бичгийн дарга нарын газар Сингапурт байрладаг бєгєєд АПЕК-ийн єдєр тутмын vйл ажиллагааг явуулдаг. АПЕК-ийн нэг онцлог нь гишvvн эдийн засгуудаас бvрдэнэ гэхээс биш гишvvн орнуудаас бvрддэггvй. Энэ нь Гонконг, Тайвань хоёр АПЕК-ийн гишvvн байгаатай холбоотой юм. Єнєєдєр АПЕК –нь «байгууллага» гэхээсээ илїї тодорхой зорилт дээр нэгдсэн бїсийн эдийн засгуудын хамтын ажиллагааны «vйл явц» гэж vздэг юм байна. АПЕК-ийн Сайд нарын бага хурал жилд нэг удаа болдог бєгєєд бага хурлыг зохион явуулах гишvvн эдийн засаг нь АПЕК-ийн даргын vvргийг гїйцэтгэдэг. Vvний зэрэгцээ хороод, ажлын хэсгvvд, экспертvvдийн хэсгийг нийтэд нь АПЕК-ийн чуулга /APEC fora/ нэрлэдэг. [b:90ce67d7fa]Эдийн засгийн удирдагчдын уулзалт:[/b:90ce67d7fa] 1993 онд АНУ-ын Сиетлд АПЕК-ийн «Эдийн засгийн удирдагчдын уулзалт» анх удаа болсон. 1996 оны 11 дїгээр сард Филлипины Сvбик хэмээх газар АПЕК-ийн удирдагчдын уулзалтын гол vр дvн нь АПЕК-ийн vйл ажиллагааны Манилагийн тєлєвлєгєєг баталсан явдал юм. Энэ тєлєвлєгєєг баталсан нь АПЕК тунхаглалын чанартай vйл явцаас тодорхой vйл ажиллагаанд шилжиж байгаагаар онцлог юм. АПЕК-ийн нэг том зорилт нь тус бvс нутгийн хєгжингvй орнуудыг 2010 он гэхэд, хєгжиж буй орнуудыг 2020 он гэхэд чєлєєт болон нээлттэй худалдаа, хєрєнгє оруулалтын тогтолцоонд тус тус шилжїїлэх явдал юм. АПЕК-ийн vйл ажиллагааны Манилагийн тєлєвлєгєє нь энэ зорилтыг ажил болгох эхлэл тавьсан баримт болсон бєгєєд гол зорилго нь бїс нутгийн эдийн засгийн хєгжилд дорвитой хувь нэмэр оруулах, худалдаа, vйлчилгээ, хєрєнгє оруулалтын чєлєєтэй урсгал, нєхцєл бий болгоход оршино. Тухайлбал, зах зээлийг аль болох нээлттэй болгох зорилгоор татвар болон татварын бус хориг саад vл хэрэглэх, зах зээлд нэвтрэхэд тус дєхєм vзvvлэх vйлчилгээг сайжруулах, хєрєнгє оруулалтын чєлєєт горимын тогтолцоог бvрдvvлэх, зах зээлийн нєхцєлд явуулах аливаа vйл ажиллагааны vнэ, єртгийг хямдруулах, чєлєєт болон vр ашигтай дэд бїтцийн салбарыг бий болгох болон эдийн засаг, техникийн хамтын ажиллагааг бэхжїїлэх зорилт дэвшvvлсэн. [b:90ce67d7fa]АПЕК-ийн гишvvн эдийн засгууд/ шинэ гишvvнчлэлийн шалгуур:[/b:90ce67d7fa] Єнєєгийн байдлаар Австрали, Бруней, Канад, Чили, БНХАУ, ГонКонг, Индонез, Япон, БНСУ, Малайз, Мексик, Шинэ Зеланд, Папуа Шинэ Гвиней, Филлипин, Сингапур, Хятадын Тайпей /Тайвань/, Тайланд, АНУ, ОХУ, Перу, Вьетнам зэрэг эдийн засгууд АПЕК-ийн гишvvнээр элсээд байна. Шинэ гишvvдийн шалгуурын тухай: 1997 оны 11 дvгээр сард Канадын Ванкуверт болсон АПЕК-ийн сайд нар болон удирдагчдын уулзалтаар шинэ гишvvн элсvvлэх шалгуурыг тогтоосон.[b:90ce67d7fa]Vvнд[/b:90ce67d7fa]: Ази-номхон далайн бvс нутагт байрласан байх, Бvс нутагтай єргєн хэмжээний худалдаа-эдийн засгийн харилцаатай байх, Зах зээлийн эдийн засгийг эрхэмлэдэг байх, АПЕК-ийн зорилго, зарчмыг хvлээн зєвшєєрсєн худалдаа, хєрєнгє оруулалтын либералчлалын чиглэлээр орон тус бvр єєрийн vйл ажиллагааныхаа тєлєвлєгєє гаргасан байх.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Ази Номхон далайн орны эдийн засгийн хамтын ажил­лагааны байгууллага буюу АРЕС-ийн дээд хэмжээний уулзалт өчигдөр Перугийн нийслэл Лимад өндөрлөлөө. Энэ удаагийн уулзалтаар эдийн засгийн хямралаас хэрхэн гарах асуудалд ан­хаарлаа хандуулсан байна. АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Буш төлөөлөгчдөд хандан чөлөөт эдийн засагт итгэж найдахыг уриалаад албан ажлаа хүлээлгэн өгөх хүртлээ олон улсын худалдааг либе­ралчлах тухай хэлэлцээг сэргээхийн тулд чадах бүхнээ хийнэ гэдгээ онцлон дурдав. Тэрбээр Ази Номхон далайн бүс нутагт чөлөөт худалдаа, чөлөөт эдийн засгийн, хүний эрх чөлөөг дээдлэх ёстойг онцолжээ. Дээд хэмжээний уул­зал­тын төгсгөлд төлөө­лөг­чид тунхаг бичиг баталж түүндээ улс орнууд макро эдийн зас­гийн салбарт нягт хамтран ажиллах хэрэгтэйг онцлон дурдсан байна. [b:09dac493b6]Перуд болж байгаа Ази, Номхон далайн бүсийн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын саммитад оролцож байгаа АНУ ба Хятадын лидерүүд хэлэлцээр хийв. Жорж Буш, Ху Жиньтао хоёр Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр ба даяарчлалын эдийн засгийн хямралын талаар санал солилцлоо гэж Цагаан ордоны төлөөлөгч мэдэгджээ.Ази, Номхон далайн бүсийн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын жил тутмын дээд хэмжээний уулзалт энэ удаа Перу улсад болж, энэ бүс нутгийн лидерүүд хүрэлцэн иржээ. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаар даяарчлалын эдийн засгийн хямралыг хэрхэн давах талаар ярилцах юм.Жорж Бушийн хувьд энэ нь ерөнхийлөгчийн үүргийн хугацааны хамгийн сүүлчийн төлөвлөсөн гадаад айлчлалт болов. Тэгэхдээ энэхүү айлчлалын гол зорилго нь бүс нутгийн 20 орны лидерүүдийг дэлхийн хямралыг даван туулахад тохиролцоонд хүргэх явдал байв. Үүний зэрэгцээ тэрбээр Хойд Солонгосын цөмийн асуудлыг шийдэх ажиллагааг урагшлуулах зорилготой. Ерөнхийлөгч Бээжинд зургаан талт хэлэлцээрийн ээлжит уулзалтыг хурдасгахыг хүсч байна. Лима хотод хийж буй айлчлалынхаа хүрээнд тэр Орос, Япон, Өмнөд Солонгосын лидерүүдтэй энэ талаар ярилцах юм. Ази, Номхон далайн бүсийн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын орнуудын лидерүүдийг "Их 20" G20-ийн тунхаг бичигт гарын үсэг зурахыг Буш ятгана. Өнгөрсөн долоо хоногт болсон Вашингтоны уулзалтаар G20-ийн сайд нар дэлхийн эдийн засгийг уналтад оруулахгүй байх арга хэмжээгээ хэрэгжүүлэхээр тохиролцжээ. Тэд чөлөөт худалдааны хэлэлцээрийг амилуулж, Дэлхийн банк, Олон улсын валютын сан зэрэг санхүүгийн байгууллагуудад шинэчлэл хийхээр тохиролцсон байна. Жорж Буш Ху Жиньтао хоёр нэгэн улсын дээрэнгүйллээс татгалзан худалдааны хэлэлцээрийн хурлыг жилээс өмнө амжуулан хийлгэх ёстой гэв. Уулзалт дээр Хятадын лидер байдлыг "бүрхэг" гэж нэрлээд Хятадын эдийн засгийн тогтвортой өсөлт нь дэлхийн санхүүгийн системд тогтвортой байдлыг гаргахад өөрийн эерэг нөлөөг үзүүлнэ гэсэн байна. [/b:09dac493b6]