Багшаа энэ сэдвийг наалттай болгосонд баярлалаа. Ингэхэд танай клуб ямар төрлийн мод ихэвчлэн тарьдаг вэ? Би нэг сайхан сурталчилгаа хийх гэсэн юм л даа. Энэхүү модыг манайх 3 жилийн өмнөөс тарьсан бөгөөд анх манай гэр бүл 5 ширхэгийг 2000 билүү 5000 мянгаар авч байсан юм л даа. Тэр үедээ 3 нь л ургасан. Тэгээд мөчирийг нь тайраад, мөчирийг тариад байсан чинь хашаагаа тойруулаад 20 орчимийг тарьцан байна лээ. Манай хамаатнууд дараа жилээс мөчирийг нь тарьж ихлэнэ гэж байна лээ. Мэдээлэл нь цаасан дээр байсан нь алга болцон байна лээ. Тэгээд доорхи мэдээллийг gogo.mn-ээс авлаа. Зураг нь:
http://haa.dayar.mn/uploads/image.php/f29a737ac13b5b54176f092fe63dffe5.png?width=250&height=250&image=/uploads/product/f29a737ac13b5b54176f092fe63dffe5.pngУг мод нь шинээр бий болоод арав орчим жил болж байгаа бєгєєд 2006 онд Монголд анх удаа оруулж ирэн, Монголын хєрс, цаг агаарт тусгай технологиор Улаанбаатар хот болон Дорнод аймгийн Халхын гол зэрэг нийт зургаан газарт тарьж нутагшуулсан.Саваа хэлбэрт модны нэг тайрдас эхний жилдээ 3-15 ширхэг салаалан 2-3 метр ургадаг.Дараагийн жилд модны єндєр 4-6 метр болж ирэх ба 50 хvртэл салаалж нягт ширэнгэ vvсгэх бєгєєд 25-30 жил наслах чадвартай. Энэ мод нь урт ногоон навчтай тул хот суурин газарт гоёл чимэглэлийн зориулалтаар тарихад тохиромжтой. Улиас мод агаарын тоосжилтын 22 хувийг шингээж авдаг бол саваа хэлбэрт мод нь 38 хувийг шингээн авдаг давуу таптай.Энэхvv модыг элсний нvvдэл, голын эргийн нуралтыг зогсоох, агаарын бохирдлыг багасгах, шахмал тvлш, эм бэлтгэх, нєхєн сэргээлт, модон эдлэлийн болон ариун цэврийн цаасны vйлдвэрлэлд тvvхий эд болгон ашигладаг. Тариалангийн талбайг хамгаалах зорилгоор ойн зурвас vvсгэн тариалахад хоёр жилийн дараа ширэнгэн ой болон ургадаг.Төгсгөлд нь гэж хэлэхэд жинхэнэ ногоон хэмийг бид л цогцлоож чадна гэж итгэж байнаа. Би энэхүү сэдвийг байнга хөтөлж байх болно.