Дэлхийн улс орнуудын хүний хөгжлийг тодорхойлдог индекст гуч дөчин үзүүлэлт багтдаг бөгөөд энэ үзүүлэлтүүдийг гурав хуваан багцалдаг байна. Үүнд хүн амын орлогын түвшин, дундаж наслалт, боловсролын түвшин багтдаг бөгөөд үүгээрээ манайх 51 дүгээрт явж байсан бол өнөөдрийн байдлаар өмнөх үзүүлэлтээсээ тавь илүү хувиар буюу 120 дугаарт жагсчээ. Хүний хөгжлийн түвшин ингэж ихээр буурсан нь ямар шалтгаантайг мэргэжлийн хүмүүс тайлбарлах биз ээ.Монгол улс дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ 121-т жагсаж байнаАливаа улс орны хөгжлийн түвшинг шууд харуулж байдаг нэгэн шалгуур бол үндэсний нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий хэмжээ билээ. Манай орны хувьд нэг хүнд ноогдох ДНБ-ээрээ дэлхийн улс орнуудаас 1489 ам.доллараар буюу 121-р байранд жагсаж байгаа аж. Харин жагсаалтыг Люксембург улс 103125 ам.доллараар тэргүүлж байгаа аж.