Author Topic: Lekts-1  (Read 12683 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Lekts-1
« on: 2008.07.09 19:10 »
[b:62f83b89cb]Хүн[/b:62f83b89cb] Хүн – Шинжлэх ухааны хэллэгээрээ бол Homo sapiens. Сээр нуруутны ангийн Хөхтөн амьтдын төрөл зүйлд багтах Hominidae бүлийн амьтан.Homo – Ижил ген бүхий хүн төрхт амьтад Homo sapiens Homo habilisHomo rudolfensisHomo ergasterHomo erectusHomo floresiensisHomo heidelbergensisHomo neanderthalensisHomo rhodesiensisHomo cepranensisHomo georgicus[b:62f83b89cb]Pan – Бүх төрлийн шимпанзеGorilla – Бүх төрлийн горилл Pongo – Бүх төрлийн орангутан[/b:62f83b89cb]Энэ бүлд шимпанзе, горилл, орангутан зэрэг мич төрхтөнүүд орно. Өөрөөр хэлбэл дэлхий дээр оршин буй бүх төрлийн амьтдаас онцлогтой нь бид нэг гэр бүлийн гишүүд аж. Эдгээрээс хүнтэй хамгийн ойрхон бүр ах дүүгийн барилдлагатай нь шимпанзе. Хүний ДНК-ийн 98.4% нь шимпанзегийнхтай таардаг бол хархны ДНК-ийн 2% тай нь таардаг. Энэ ижил 2% нь бүүр асар дээр үед ойролцоогоор 90 сая жилийн тэртээ хүний өвгийн өвгийн өвөг амьтан, хархны өвгийн өвгийн өвөг амьтан хоёр ашгүй нэг юм салаалан хоёр тийшээ хувьсаж ирсэнийг илтгэж байгаа гэх.Эрдэмтэд хүний өвөг болох амьтан нь шимпанзегийн өвөг болох амьтнаас ойролцоогоор 5 сая, харин гориллийн өвөг болох амьтнаас 8 сая жилийн тэртээгээс тусдаа салаалан хувьсаж ирсэн гэж үздэг.ДНК-ийн судалгаагаар Homo sapiens буюу оюун ухаант хүн нь 200 мянга гаруй жилийн тэртээ Африкийн зүүн хэсэгт үүсчээ. Африкийн зүүн хавьд хэвтэж байсан яснаас Y хромосом олдосноос үүдэн ийм дүгнэлтэнд хүрч л дээ. Homo sapiens нь дотроо хоёр хуваагдана. Эхнийх нь 160 мянгаас – 150 мянган жилийн өмнөх Homo sapiens idaltu буюу эртний оюун ухаант хүн, нөгөөх нь Homo sapiens sapiens буюу орчин цагийн оюун ухаант хүн гэж.Бүр удамшиж хувьсаж ирсэн өвөг амьтан хэн байв гэж яривал Australopithecus төрлийн Australopithecus afarense гэх 3.5 сая жилийн өмнө байсан сармагчин төрхтөнөөс эхтэй байж болзошгүй юм. Энэ үед мань эр модноосоо буугаад хоёр хөл дээрээ явдаг болчихсон байж. Үүнээс 1 сая гаруй жилийн дараагаар Homo habilis буюу “чадварлаг хүн” гарч ирэв. Чулуу, мод ашиглан зэвсэг хийж чаддаг байсан тул habilis буюу “чадварлаг” гэж нэрийджээ. Мөн л бидний өвөг амьтан гэж үздэг. Өмнөх Australopithecus afarense-ээсээ ялгаатай нь биеийн хувьд өндөр, тэв тэгшхэнээр босоогоороо явдаг хүн төрхтөн байжээ. Homo habilis-ээс 500 мянга гаруй жилийн дараагаар Homo ergaster (“ажилсаг хүн”) гарч ирэв. Мань ergaster бүр 190 см гаруй өндөр, тархины хэмжээ ч өмнөхөөс томорч ирсэн байна.1921 онд Хятадын Choukoutien агуйгаас нэг яс олдсон нь 500 мянга гаруй жилийн өмнө амьдарч байсан нь нотлогдож хожим “Бээжин хүн” гэж нэрлэгдсэн. Бүр оюун ухаант хүн үүсэхээс өмнө нөхөр тэнд Азид тууж явсан байгаа юм. Түүнийг Homo erectus (“босоо хүн”) гэж эрдэмтэд нотлов. Homo erectus нь хүний (оюун ухаант) өвөг биш боловч хүний өвөг болох амьтнаас салаалж хувьссан юм. Мөн түүнийг гал удирдаж чаддаг байсан анхны hominid ч гэж үздэг[b:62f83b89cb]Homo erectus[/b:62f83b89cb]Хүний өвөг биш боловч бас ойрын нэг төрөл болох ухаант хүн байсан нь Неандерталь хүмүүс (Homo neanderthalensis) юм. Анх Германы Неандерын хөндийгөөс гавлын яс нь олдсон учир ийн нэрийджээ. Тэд ойролцоогоор 200 мянган жилийн өмнөөс Европ болон Азийн баруун хэсэгт амьтарч байгаад сүүлчийн Их Мөстлөгийн үе буюу 30 мянган жилийн өмнө устаж үгүй болжээ. Тэдний өвөг байж болзошгүй амьтан нь Homo heidelbergensis-үүд. Homo heidelbergensis нь 650 мянгаас 250 мянган жилийн өмнөх хүртэл Африк, Европ болон Азид байсан байна[b:62f83b89cb]Мань Неандерталь[/b:62f83b89cb]Хүний үүсэл хөгжил нь мичнээс эхтэй бол мич төрхт нь 30 аад сая жилийн өмнөөс модон дээрх сүүлтэй сармагчин төрхтнөөс үүсэлтэй гэнэ. Сүүлтэй сармагчингууд нь Lemur төрлийн модны хэвлээр явагч хөхтөн амьтнаас. Хөхтөн амьтан нь дивангарын үед хөхтөн-төрлийн хэвлээр явагчид буюу Synopsid-н бүлгээс. Энэ Synopsid-н бүлэг нь Amniot-н бүлгээс. Amniot-н бүлэг нь Tetrapod гэх дөрвөн мөчитний бүлгээс. Tetrapod-н бүлэг нь Gnathostomata бүлгээс. Тэгээд цаашаа явсаар 500 сая жилийн тэртээх нэг далайн нялцгай төрөлтнөөс, мань нялцгай 3.5 тэрбум жилийн тэртээх бактери-төрлийн организмаас гээд бүх амьтад гаралтай болж таарч байгаа юм биздээ.Орчин цагын хүмүүс Африкаас гаран дэлхийгээр хэрхэн тархавhttp://www.bradshawfoundation.com/journey/