Author Topic: Unexeer Sonirxoltoi Lektsuud..(LEkts 2)  (Read 22234 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline peacesteady

  • Данхар гацуур
  • ***
  • Posts: 80
Unexeer Sonirxoltoi Lektsuud..(LEkts 2)
« on: 2008.06.04 20:40 »
Дэлхийн эртний соёл иргэншил:
Эртний Грек-Ромын соёл иргэншил.Эртний Грек улс:
Грекийн С.И Ромын, Европын С.И-ийн эх сурвалж нь юм. Грекийн түүхийг 5 үе шатанд хувааж үздэг. 1. Эгейн болон Микен Критын үе МЭӨIII-II мянган.Балканы хойгт амьдарч байсан эртний овогийн байгуулал задарчбоол эзэмшлийн түрүү үеийн улсууд бий болсон. Дорий аймгууд Балканы хойгт нүүдэллэн орж ирсэн.
2. Гомерын үе МЭӨ 11-9 зуун. Дорийн довтолгооны дараа Балканы хойгт Полес буюу хот улсуудын үүсэл тавигдсан үе.
3. Хуучин үе МЭӨ 8-6 зуун. Грект Боолчлолын систем хөгжиж эхэлсэн.
4. Сонгодог үе. МЭӨ 5-4 зуун. Сонгодог боолчлолын үе хөгжиж Полесуудын нэгдлийн үе.
5. Эллинизмын үе. МЭӨ4-р зууны дунд үеэс МЭӨ1-р зууны үе. Балканы хойг нь өвс ургамал тачир, баруун талаар эгц хадан хясаатай, зүүн талаараа Боомт байгуулж болох авч газар хөдлөлийн идэвхитэй бүсэд хамрагддаг, арвай, Оливын тост мод, усан үзэм, Чидун жимсний тариалал эрхэлдэг. МАА-аас үхэр маш их элбэг, Төмөр, сайн чанарын шавар ихтэй тул гар урлал эрхэлж болох аятай таатай нөхцөлтэй. Уугуул оршин суугчид нь Пеласго, Долон гэдэг Грек бус угсаатан байсан ба МЭӨ 3-р мянганы Этруски зэрэг нүүдэлчин аймгууд орж ирээд Ахей, Ионн 2 аймаг үүссэн. Гэвч Дори, Эоли 2 аймаг Ахей аймгийг устгаж МЭӨ1200 оны үед Балканы хойгт ноёрхолоо тогтоосон. Дорий аймаг нь ПЕЛОПОННЕС, Бага азийн ихэнх хэсэгт, Ахей аймаг нь Аркадий, Ахей арлуудад, Ионн аймаг АТТИК, Бага азийн өмнөд хэсэг, Эгейн тэнгист, Эоли аймаг Грекийн төв, хойд хэсэгт тус тус нутаглаж байв. Крит Микены үеийн Грекийн түүх ихэнхдээ үлгэр домгийн шинжтэй. Энэ үеийн археологийн олдворуудын ихэнх нь Крит Микены шавар самбар бичигдүрс бичиг үсэг Энэ үед мөн ХНБ задарч Овгийн байгууллаас Төрт улсын үерүү шилжиж эхэлсэн. Янз бүрийн овгийн хүмүүс хоорондоо холилдон цусан төрлийн холбоо тасарч Газар зүйн бүсээрээ аймагт нэгдэж амьдрах болсон. Энэ бүс нутгаар амьдардаг ХҮЙ нь олон жижиг хот улсПОЛЕС-ууд үүссэн. Хот бүр засаглал, давхраажилт, эрхлэх аж ахуй зэргээрээ өөрсдийн гэсэн онцлогтой байсан.
Полесуудын хүчирхэгжин хүрээгээ тэлэхийн хамт Грект шинэ газар эзэмших Колоничлох хөдөлгөөн эхэлсэн.
1. Газрын төлөө тэмцэл газаргүй ХҮЙ, Хүмүүсийн дунд өрнөснөөс.
 2. Гар урлал, Худалдаа, Далайн тээвэр Балканы хойг даяар хөгжиж шинэ газар, шинэ зах зээл хэрэгтэй болсон шалтгаан болсон. Өмнөд Итали, Сицили, Марсель, Корсик, Босфорын хоолой, Хар тэнгисийн өмнөд хэсэг, Ливи, Нил мөрний адаг зэрэг олон газар ПОЛЕСууд нэмэгдсэн. СПАРТ: Грекийн Лаконий муж улсад МЭӨ2000 оны үед ДОРИЙ аймгууд нүүдэллэн ирж өөрсдийгөө нийслэл хот СПАРТ-ын нэрээр нэрлэсэн. Тэд хүн амаа: 1. Дорий удмын хүмүүс. Тэд өөрсдийгөө Тэгшчүүдийн хүй нэгдэл гэж нэрлэдэг бөгөөд газрыг нийтээрээ өмчилдөг, цэргийн байдлаар хуарагнан сууж бэлтгэл сууриулалтаас өөр зүйл хийдэггүй хатуу чанд сахилга баттай бүлэг. 2. Гарал үүсэл өөр, шилжин ирсэн Чөлөөт иргэд. Тэд улс төрийн эрх мэдэлгүй, улсад алба татвар төлж, цэргийн алба хаадаг хүмүүс. 3. Илотууд буюу хөлсний хөдөлмөр эрхэлдэг хүмүүс. Төрийн эрх мэдлийг АПЕЛЛА буюу Ардын хурал барьдаг. Энд 30 хүрсэн Спартчууд тэгш эрхтэй оролцдог ч шийдвэрийг ОЛИГАРХИууд гаргадаг. Тэд хурлаараа БАССИЛЕЙ, АРХАГЕТ гэдэг 2 хааныг сонгодог бөгөөд тэд дайны үед цэрэг армиа командалдаг бөгөөд бүх асуудлуудыг Хааны дэргэдэх зөвлөл ГРУСС гаргадаг. ГРУССын гишүүдийг ГЕРОНТ гэдэг. Мөн хаадын маргааныг тасалдаг, ГРУССыг хуралдуулах товыг гардаг онцгой эрх мэдэлтэй 5 ЭФОРЫН КОЛЛЕГИ гэж байсан. 20-60 насны спарт эрчүүд цэргийн хуарангаар амьдардаг бөгөөд түүнийг нь СИСЕНТ гэдэг. Түүнээс өмнө 7-20 насны хөвгүүдийг тусгайд бас бэлтгэдэг. Эмэгтэйчүүдийг маш их хүндэлдэг. Тэд шинжлэх ухаан, бичиг, соёл боловсролыг төдий л ойшоодоггүй дан ганц цэрэг дайн, баатарлаг гавъяаг илүү их мөрөөдөж түүнд анхаарлаа хандуулж байлаа. Гэвч “бие баатар болбоос 1 үе, билиг баатар болбоос 1000 үеийнх” гэдэг лугаа адил Грек-Персийн дайныМЭӨ 490-460 дараа Спартын байр суурь Полесуудын Пелопоннесийн холбоонд ихэд суларч Афинд байр сууриа алдсан байна.
 АТТИК: Эгейн тэнгисийн дагуух газрыг АТТИК гэдэг. Грек Ионн аймгуудын хүй Афиныг тойрон нягтарсаар ПОЛЕС болсон. Хүн амын давхраа нь: 1. Еврпатрид буюу язгууртнууд. 2. Демос буюу чөлөөт иргэд. Афин хотыг Еврпатридаас сонгогдсон АРХОНТЫН ЗӨВЛӨЛ. Тэднийг ардын хурал буюу АРЕОПАГ-аас сонгодог. Афин хотод Еврпатрид-Демосуудын эрх мэдлийн тэмцэл их байсан тул МЭӨ7-р зуунд Солон, МЭӨ5-4р зууны Гипарх, Писистрат, Перикли, Фукидид нарын шинэчлэл улс төрийн онол, хөгжлийн эхийг тавьсан. Грекийн хамгийн анхны бичигдмэл хууль МЭӨ 621 онд гарсан бөгөөд Ареопагт аливаа асуудлыг санал хурааж шийдвэрлэдэг байсан.
 Энэ үе Афинд РИТОРГ-ийн ач холбогдол илүү их байсан. Улс төрийн үзэл суртлын хөгжлийн үр дүнд төрийн дээд байгууллага нь ЭКЛЕСИЙ болсон. Энэ байгууллагад хөрөнгө харгалзахгүйгээр Ареопагийн хурлаар сонгогдох бөгөөд эндээс шүүх байгууллага сонгогддог болсон. Афин өөрийн манлайлал дор Афины тэнгисийн холбоо байгуулж454он Грекийн Полесуудыг нэгтгэсэн бөгөөд энэ үйл явц Пелпонессын дайнаар431-404 шийдэгж Грек улс нэгдмэл болсон. Афин удаан хугацаанд Грекийн нэгдмэлийг хадгалж үлдээгүй Аттикын хойд хэсэгт байх Македоний хүчирхэг болж Афин хотыг эзлэн авсан. Македоний Филипп грекийг нэгтгээд удалгүй нас барсны дараа түүний залгамжлагч Александр 30.000 явган цэрэг, 5000 морин цэрэг бүхий армиа командалж аян дайнд явсан. Тэр 331 онд Египет, Месопотамиг, 327 онд Перс, Дундад ази, Энэтхэгийг байлдан дагуулж дэлхийн чанад хүрэхээр аян дайн хийж яваад 323 оны 8-р сарын 13-нд Александр нас барсан. Түүнийг дагалдагч жанжид Сирид цуглан эзэнт улсыг хуваах зөвлөлгөөн хийж хоорондоо зөрчилдсөн. Египетийг Птолемей Лага, Грекийг Антипатр, өөрийн хүү Кассандрын хамт, Бага азийг Антигон, Месопотамийг Селеквид, Бага азийн умард хэсгийг Лизимах нар тус тус хуваан захирсан. Гэвч тэдний дунд дайн өрнөж 281 онд Селеквидийн улс ялсан. Гэхдээ Египет, Грект бие даасан хаант улсууд хэвээрээ үлдсэн. Үүний дараа Грект Эллинизмын үе эхэлсэн.
Эллинизм гэдэг нэр томъёог 1830аад оны үед Германы Драйзен гэдэг судлаач анх гаргасан. Түүхийн энэ үед шинжлэх ухаан, соёл урдаг, боловсрол, худалдаа-гар урлалын хүрээнд олон улс үндэстэн нэгдмэл нэг соёлоор нэгдэж байсан хүн төрөлхтний анхны оролдлого болсон учраас тэгж нэрлэжээ. Эллинизмын түүх 300 гаруй жил үргэлжилдэг.
Худалдаа гар урлал, соёл боловсрол өндөр хөгжиж бүс нутгийн их баялагууд гүйлгээнд орж БҮС НУТАГ даяар 170 орчим Грек ПОЛЕСууд байгуулагдсан.
Эллинизмын эдгээр ПОЛЕСуудаас Птолемейн хаант улс хамгийн хүчирхэг нь байв. Нийслэл Александр хот нь анхны хотын зохион байгуулалтыг сайтар хийж, УНИВЕРСТИТ, Номын сан, Шинжлэх ухааны Академи зэрэг орчин үеийн нэр томъёонуудын анхны хэлбэр бий болжээ. Гэвч Птоломейн хаант улс хөгжлийнхөө оргил үеийн дараа суларч шинээр хүчирхэгжин гарч ирсэн РОМ-ын БНУ энэ улсын дотоод хэрэгт оролцож эхэлсэн. Ром Египетийг эзлэхийн тулд Юлий Цезарийг илгээсэн. Гэвч Птолмейн хаант улсын хатан Клеопатраг 47 онд хатан хаанаар өргөмжилж эзлэн аваагүй. Гэвч Цезарь хорлогдож түүний залгамжлагч Марк Антонио Египетийг өмгөөлж Клеопатратай гэрэлсэн. Гэвч Октивиан Египетийг эзэлж Эллинизмын үе төгсгөл болсон.

РОМЫН ТҮҮХ.МЭӨ 2р мянганы үеэс Аппенины хойгт хүмүүс нутаглах болсон.
Олон нүүдэлчин аймагууд ирдэг байсныг ерөнхийд нь 1. Умбр-Сабель, 2. Латин-Сикул гэж хуваадаг байсан бөгөөд Этруск аймгууд байсан. Ром хот нь МЭӨ 753оны 4р сарын 23нд байгуулагдсан гэж үздэг. Кампаниллын толгодыг тойруулж цайз байгуулж ХҮЙ байгуулагдсан нь РОМ хот болсон.
Ром нь 3 аймагТРИБ, 300 тойрогКУРИЙ, 300 овогоос бүрддэг. Уугуул хүн амаа ПАТРИЦ, Шилжин ирэгсдээ ПЛЕБЕЙ гэдэг. Ромын түүхийг 1. Хаант улсМЭӨ8-6 зуун, 2. Ромын бүгд найрамдах улсын үе6 зуунаас 30аад он, 3. Ромын эзэнт улсМЭӨ30-МЭ476 онЛатин аймгууд РОМ-ыг байгуулсны дараа Этруск аймгуудтай холилдон Хаант улсыг байгуулсан. Хаад нь голдуу Этруск аймгуудаас гарч байсан. Грекийн колониудын нөлөө их байсан учраас Ромын улс төрийн тэмцлээс БНУ байгуулагдсан.
Ардын хурал буюу ТРИБУН-аас СЕНАТ-ыг сонгодог. Төрийн эрх мэдлийг барьдаг. 300 гишүүнтэй 1 жилийн хугацаатай сонгогддог энэ байгууллагаас Консул Цэргийг захирах, Препер Шүүх эрх мэдэлтэн, Идеол Хотын дэг журам гэдэг албан тушаалтнуудыг сонгодог. Мөн онцгой үед 6 сарын хугацаатайгаар ДИКТАТОР-ыг сонгодог Ром хот Легион цэргийн зохион байгуулалттай. Хөлслөгдөн дайнд явдаг армитай байсан.
 1 легион-30 манипуль. 1 манипуль-2 центур60 хүнтэй Легионы жагсаал нь: Эхний эгнээнд 1200 кастатхөнгөн зэвсэгт, 1200 принцейсхүнд зэвсэгт, 600 триардайнд дадлагажсан дайчид жагсдаг. Легион байгуулагдаад Латин аймгуудын холбоо нэрийн дор Италийг 390 онд нэгтгэсэн. Дараа нь 334 онд Кельтийг, 320 онд Галлийг болон төв европыг эзлэн авсан. Үүний дараа Ром-Карфагений дайнПунийн 1-2 дайн болж МЭӨ 2000 онд Газар дундын тэнгист Ромчууд ноёрхох болсон. 146 онд гол өрсөлдөгч Грекийг бүрмөсөн эзлэн авсан. Ромын арми хүчирхэгжихийн хирээр цэрэгт алба хаагчдын газар улам томорч улс төр, эдийн засгийн хямрал гарах болсон. Хямралаас болж гарсан бослого хөдөлгөөнүүдийг намжаах зорилгоор 134 онд Тиберий Грах, Гай Грах нар газрын реформ хийсэн. Хүнд 500 югараас илүү газар эзэмшүүлэхийг хориглож Газрын фонд байгуулж газаргүй хүмүүст эзэмшүүлэх, татварын нэгдсэн систем байгуулж том газар эзэмшигчдийн дургүйг хүргэж ТРИБУНы хурлын үеэр алагдсан. Ах дүү Грахын реформ амжилтгүй болж улс төрд том газар эзэмшигчид, популяр зүтгэлтнүүд манлайлах болсон. Сенат эмх замбараагүй хуралдах болж Корнелий Сулл ДИКТАТОР-аар сонгогдсон. Гэвч улс төрийн хямрал намжаагүй төдийгүй 73 онд гарсан Спартакийн бослого Ромын хямралыг улам хурцатгасан. Энэ бослогыг дарах зорилгоор Ромын алдарт “гурвын холбоо” Красс, Помпей, Цезарийн нарын хуйвалдаанаар байгуулагдаж бослогыг дарсан. Тэднээс Помпей, Красс нар Ромын консулаар сонгогдож Ромын өмнө тулгараад байгаа асуудлуудыг шийдвэрлэсэн. Помпей тухайн үедээ дийлдэхээ болиод байсан Крит арал дээр төвлөрсөн далайн дээрэмчдийг 40-хөн хоногийн дотор бут цохьсон. Орит арал дээр 10.000 гаруй хүнийг цаазаар авч дээрэмчдийг дарсан тухай тэмдэглэл байдаг. Помпейн нэр хүнд сенатад өссөн боловч Бага азируу хийсэн бүтэлгүй аян дайны дараа нэр хүнд нь унаж улс төрөөс гарсан.
Красс 53 онд үхсний дараа “гурвын холбоо” бутарч Цезарийн улс төрийн нөлөө ихсэв. Түүний бага азируу хийсэн аян дайн нэр хүнд авчирсан. Митридат хотыг эзлэн авсны дараа “Ирлээ, Үзлээ, Яллаа” гэсэн алдарт үгээ Сенатад хүргүүлж байжээ. Гэвч өөрийн диктатураа тогтоох, Египетийн асуудлаас болж Сенатын хурал дээр 44 оны 3 сард алагдсан. Улс төрийн лидер алагдсны дараа түүний нэрээр олон самуун, хэлмэгдүүлэлт гарч Антони, Октивиан, Лепид нар хоёрдогч “гурвын холбоо” байгуулсан.
Октивиан өөрийн эсрэг байсан улс төрийн бүх хүчнүүдийг үгүй хийж 23 онд өөрийгөө император Август цолоор өргөмжилж РОМЫН ЭЗЭНТ УЛС байгуулагдсан. Август легионоо өргөтгөн 20 легион,. 2 флот бүхий 300.000 хүнтэй хүчирхэг армийг байгуулсан. Сенатын эрх мэдлийг багасгаж Принцепат гэдэг цолтон хааны залгамжлагч болсон. Августь их хэмжээний том байлдан дагуулал хийгээгүй бөгөөд МЭ 14 онд 77 насандаа өөд болсон. Хүүгүй байсан учир түүний залгамжлагчаар дагавар хүү Тиберий Клавд Мероныг Сенат Императораар хүлээн зөвшөөрсөн. Түүний үед хааны эрх мэдлийг булаацалдсан Германник, Луций, Августын хамаатан Пезон зэрэг хүмүүс гарч ирсэн. Гэвч Мероны ухаалаг хэрцгий бодлогын үр дүнд улс төрийн хямралыг эдийн засгийн аргаар даван туулах өвөрмөц оролдлого хийж байсанв Жилдээ 2,7 млрд сестерцийн татвараар сая илүү хүн амтай РОМ хот баян тансаг байсан. 37 онд Тиберий нас барж Германикийн хүү Гай 23 настайдаа хаан болсон. Түүхэнд энэ үеийг Каликулын37-41 он үе гэдэг. Тэр ард түмэнд өглөгих өгч, Гладиаторын тулаан, найр наадмыг хамгийн их өргөн дэлгэр хийдэг байсан улмаас улсын сан хөмрөг хоосорсон. Хямралыг намжаахын тулд өөрөө умар зүг аян дайн хийж амжилт олоогүй цэргийн жанжин нартаа 41 онд алагдсан. Калигулаг алсан хүмүүс ордныг тонон дээрэмдэн тарсан байна. Үүний дараа Сенат эмх замбараагүй болж Клавдийг принцепатаар сонгосон. Клавдийг варвар аймгуудтай аян дайн хийж байх хооронд48 он түүний эхнэр Мисалина төрийн эрхийг авч нууц амраг Гай Силитэй суусан учир Клавдий тэднийг хороож Германникийн охин Агрепинатай суусан. Агрепина өөрийн эхний нөхрийн хүү Домеци Нероныг үрчилж авч улс төрд оруулж ирсний дараа Клавдийг хороож өөрийн талын хүмүүсийг төрийн эрхэнд гаргасан. 54 онд Домеци Нероны хаанчлал эхэлсэн. Тэр улс төрийн талаар биеэ даах бодлого явуулж философич Сенеки, Бур нарын хүмүүсээр зөвлөхөө болгож Сенат Нероныг дэмжиж эхийнх нь нөлөөллөөс гаргасан. 60 оноос улс төрийн хямрал намжиж эдийн засаг нь сэргэж эхэлсэн. Түүний зөвлөхүүд нас барсны дараа түүний улс төрийн бодлого үл итгэх шинжтэй болж улс төрийн аллага хийж эхнэртээ хүртэл үл итгэдгээ харуулсан. 64 онд РОМ хотод асар их түймэр гарсны буруутан болсон гэдэг. Энэ түймэрт Ромын 13 дүүргийн 3 нь бүтэн үлдсэн гэдэг. Эрдэмтэдээ үл итгэн зусардагчдаар өөрийгөө хүрээлүүлсэн түүний нэр хүнд улам унаж 68 онд ордноо орхин гарч ганцаардаж явсаар Египетэд хорлогдсон. Түүхэнд Нерон патриц овгийн сүүлчийн хаан гэдэг. Нероны дараагийн хаан Веспасианы 68-79 арвич хямгач, ухаалаг бодлогын дүнд Ром хот сэргэж, хямрал намжин улс төр тогтворжсон. Түүний үед Везувий галт уул дэлбэрч Помпей хот сүйрсэн79 оны 8 сард Дараагийн хаан Домециан өөрийгөө бурхан гэж өргөмжлөн мулгуу бодлого явуулж байсан учраас 96 онд алагдсан. Үүний дараа Трояны үе98-117 буюу Алтан үе эхэлсэн. Ромын эзэнт улсын сүүлийн сэргэлтийн үед Дунай, дорнод европыг эзлэн авсан.


« Last Edit: 2013.03.05 01:23 by serdaram »

Offline peacesteady

  • Данхар гацуур
  • ***
  • Posts: 80
Александр Македонский (ALEXANDER THE GREAT)
Эртний vеийн хамгийн том байлдан дагуулагч Их Александр манай эриний ємнєх 356 онд Македоны Пелла хотод хосгvй авьяаслаг хоёрдугаар Филиппий хааны гэр бvлд тєржээ. Филипп цэргийнхээ тоог эрс нэмэгдvvлж шинэчлэл хийж байлдах єндєр ур чадвартай арми болгон єргєжvvлжээ. Хєрш орших Грек улсын нутаг дэвсгэрийн дийлэнх хэсгийг эзэлж грекийн хот-улсуудын холбоог байгуулж удирдагч нь болжээ. Персийн хvчирхэг гvрнийг байлдах тєлєвлєгєєтэй байсан ч 46 насандаа алагдсан ажээ.Эцгийгээ нас барахад хорин настай байсан Александр хаан ширээг євлєн авав. Эцэг хүү 2 хоорондоо их зөрчилтэй байсан хэдий ч Александрын эх хүүгээ хаан болгоход чанд бэлтгэж байсан гэдэг. Эцэг нь хvvгийнхээ багшаар алдарт эрдэмтэн гvн ухаантан, Аристотелийг урьж тэрчилэн тvvнд байлдааны тодорхой туршлага хуримтлуулж амжсан байв.Александр хаан болсны дараах хоёр жилд Македоны ноёрхлын эерэг боссон грекчvvдийн vймээнийг дарж сая нэг анхаарлаа Персийн зvг хандуулав. Тэр vед Газрын дундад тэнгисээс Энэтхэг хvртэл єргєн уудам дэлгэр нутагт орших Перс гvрэн нь тухайн vедээ дэлхийн хамгийн том, хvчирхэг, баян улс байжээ. Александр МЭӨ334 онд Персийн гvрэн рvv аян дайн эхлэхдээ европийн дэвсгэр нутаг дахь эзэмшлээ хатуу чанга гараар барьж байхын тулд армиинхаа нилээд хэсгийг орхисноос дєнгєн данган 35 мянган цэрэг авч гарчээ.Єрсєлдєгчєєсєє хэдэн дахин бага хvчтэй байсан ч том ялалт байгуулжээ. Vvнд vндсэн гурван гол шалтгаан байв. Тvvний удирдсан арми байлдааны бэлтгэл, зохион байгуулалтын тvвшингээр илvv байсан, єєрєє ч цэргийн жанжны хосгvй авьяас билгээс гадна хувийн мохошгvй зоригоо илтгэн харуулсан ажээ. Александр хэдэнтээ шархадсан ч морин цэргийн шийдвэрлэх дайралтыг биечлэн толгойлж цэргvvдийнхээ урам зоригийг сэргээж чадаж байжээ.Эхлээд Бага Азиар дайрч тэнд байсан персийн армийн багахан хvчийг бут ниргэж дараахан нь Иссе голын ойролцоо болсон тулалдаанд томоохон армийг нь хиар цохижээ. Удалгvй ємнє зүг рүү хvпгийн жолоог залж єнєєгийн Ливан улсын нутаг дээр оршиж байсан Финикиний хот улс Тирийг долоон cap бvслэлт хийсний дараа байлдан дагуулав. Энд байлдаан хийж байхдаа энхийн гэрээ байгуулсан тохиолдолд эзэнт гvрнийхээ тал хэсгийг сайн дураар єгєх санал бvхий Персийн хааны захидлыг авав. Генерал Парминий энэхvv саналыг хvлээн авахыг хvсэхэд Александр татгалзаж цааш хєдєлж Газа хотыг хоёр сарын бvслэлтийн дараа эзэлж Египетийг байлдаан хийлгvй буулган авав. Энд армиа хэсэг амраалаа.Александр тэр vед дєнгєж 24 настай байсан ч тvvний цэргийн жанжны авьяасыг биширч бурханчлан шvтэх боллоо, Ази тив рvv эргэж манай эриний ємнєх 331 онд Арабеллийн дэргэд болсон байлдаанд Персийн армийн гол хvчийг дийлжээ.Энэ ялалтын дараа Вавилон хотыг эзэлж Персийн нийслэл Сузы, Персеполийг євдєг сєхрvvлжээ. Персийн армийн офицерvvд гуравдугаар Дарий хааныг эзлэн тvрэмгийлэгчдэд олзлуулахгvй гэж цааш харуулсан байв. Гэвч Александр Персийн дараачийн хааныг алж дорнод Ираныг бvхэлд нь эзэлж Тєв Ази руу нэвтэрлээ.Александр Персийн эзэн гvрнийг бvрэн эзэлсний дараа эх нутаг руугаа буцаж болох байеан ч дайн байлдаанаа vргэлжлvvлэх хvсэл нь дийлж Афганистан руу халдан довтлов. Армиа удирдан Гиндукушийн уулсыг давж Энэтхэгийн дорнод хэсэг рvv довтолж хэд хэдэн ялалт байгуулав. Энэтхэгийн баруун хэсэг рvv байлдах тєлєвлєгєє гаргасан ч олон жилийн турш тувт байлдаж ядарч залхсан цэргvvд нь дургvйцсэн учир арга буюу Перс рvv буцжээ. Александр эх орондоо буцаж ирээд нэг жилийн турш эзэнт гvрэн, армидаа гvн гvнзгий єєрчлєлт хийжээ. Грекийн соёлыгдан ганцжинхэнэ соёл иргэншил гэж єргємжилж бусад олон ард тvмнийг бvдvvлэг гэсэн vзлийг ард тvмэндээ номлож байв. Гэхдээ Персийг байпдан дагуулж явахдаа тус ард тvмэн бол бvдvvлэг дорой биш ухаантай чадварлаг хvмvvс цєєнгvй байгааг олж харжээ. Тэгээд улсынхаа хоёр хэсгийг нэгтгэж эзэнт гvрэн байгуулахаар шийджээ. Энэ зорилгоо хэрэгжvvлж "Дорно, Єрнийн хурим" нэртэй баяр зохиож македоны хэдэн мянган Цэргийг ази бvсгvйчvvлтэй гэрлvvлж єєрєє vлгэр жишээ vзvvлж ази нутгийн гvнж эхнэртэй байсан ч Персийн хаан агсан Дарийн охинтой суужээ.Александр армидаа персvvдийг авах зэргээр армидаа гvн єєрчлєлт хийж байхдаа дахин аян дайн хийж Арави руу нэвтэрч Персийн хойт хэсэг, Энэтхэгт дахин довтолж Ром, Карфаген, Газрын дундад тэнгисийн єрнєд хэсгийг эзлэх зорилго тавьж байв. Гэтэл МЭӨ323 онд Вавилон хотод байхдаа гэнэт євчин тусаж арав хоногийн дараа 33 настайдаа нас баржээ.Цэл залуугаараа нvд анисан учир залгамжлагчаа зарлаж амжсангvй. Тvvнийг нас барсны дараа эрх мэдлийн тєлєє ширvvн тэмцэл єрнєж тvvний хатнууд, хvvхдийггэдсэндээ байсан нь цємийг алж эзэнт гvрнийг нь генералууд нь хуваан захирчээ.Александр идэр залуудаа єєд болоогvй бол Газрын дундад тэнгис рvv байлдаан хийж гарцаагvй ялалт байгуулах байсан нь лавтай. Тэгсэн бол Єрнєд Европийн цаашдын хувь заяа єєр байх байсан нь мэдээж хэрэг.Их Александр бол дэлхийн тvvхэнд хамгийн бахархал атаархал тєрvvлсэн цэргийн жанжин юм. Хосгvй авьяаслаг цэргийн жанжин байсан бєгєєд 11 жил байлдаан тулаан хийхдээ ганц ч удаа ялагдал хvлээж байгаагvй билээ. Ойр дотнын хvмvvстэй харьцахдаа сайхан ааш зантай хvн байсан ч нэг уурлахаар биеэ барьж чаддаггvй хvн байжээ. Нэгэн удаа галзууртлаа уурлаж хамтран зvтгэгч цэргийн зvтгэлтэн Клитусыг алж байжээ.Наполеон, Гитлерийн адил Александр Македонский тухайн vеийнхээ хєгжилд маш их нєлєє vзvvлсэн юм. Грекийн болон Дундад Дорнын соёлыг ойртуулж бие биенийг нь харилцан баяжуулсан юм. Тvvний аян дайны vед грекийн сонгодог соёл Иран, Месопотами, Сири, Египетэд гvн гvнзгий нэвтэрч Энэтхэг, Тєв Азид хvрсэн билээ. Монголын Хунну нартай тулалдаж байсан гэж судлаачид таамагладаг бөгөөд эртний Монголын “Сулхарнайн туульс”-т Александр хааныг өгүүлсэн гэж судлаачид дүгнэдэг.Хорь гаруй хотын шавыг тавьснаас хамгийн цуутай нь удалгvй дэлхийн боловсрол, соёлын тєвийн нэг болсон Египетийн Александри, бас Афганистаны Герат, Кандагар хотууд юм.
« Last Edit: 2013.03.05 01:14 by serdaram »

Offline peacesteady

  • Данхар гацуур
  • ***
  • Posts: 80
Гай Юлий Цезарь
« Reply #2 on: 2008.06.04 20:43 »
Гай Юлий Цезарь
Ромын захирагч, эртний ертєнцийн гарамгай жанжин Г.Ю.Цезарь ромын чинээлэг айлд тєрж гэрийн сайн боловерол эзэмшиж захирагч Суллийг єєд болсны дараа л улс тєрийн vйл ажиллагаагаа эхэлж ромын "доодсын" эрх ашгийг хамгаалж байлаа.73 онд цэргийн захирагчаар, 68 онд квестор, гурван жилийн дараа эдилоор сонгогджээ. 62 онд преторын язгууртны хэргэм хvртэж Эртний Ромын аль нэг мужийн амбан захирагч болох эрхтэй болж удсангvй алс Испани мужийн амбан захирагчаар томилогдож эрх чєлєєг эрмэлзэгч иберийн омгуудыг байлдан эзлэжээ.Ю.Цезарь илvv их эрх мэдэлд хvрэх мєрєєдлєє биелvvлэхийн тулд тэр vеийн улс тєр, цэргийн нєлєє бvхий зvтгэлтнvvд болох Г.Помпей, М.Красс (Спартакийн бослогыг дарсан жанжин.) нартай 60 онд холбоо тогтоож тvvнийгээ удалгvй анхны гурвал болгон хувиргаж Ромыг бvхэлд нь захирах болж тєрийн удирдлагад нєлєєллийн хvрээгээ хуваажээ.
59 онд Ю.Цезарь консул болсон vеэс Сенатын эрх мэдлийг хязгаарлаж эхлэжээ.Консулын бvрэн эрхийн хугацааг дуусгасны дараа эхлээд Цезальпиний, дараа нь Нарбоны Галли мужид амбан захирагчаар томилогдохдоо арми эмхлэн байгуулах, бие даан дайн хийх эрх давхар эдлэх болов. МЭӨ58-51 онуудад алдарт галлийн аян дайн хийж сайтар сургагдсан, зэвсэг сайтай, Сахилга бат єндєр легионеруудын армийнхаа ачаар нутгийн хvн амын улангассан эсэргvvцлийг дарж байв. Галлийн анхдугаар аян дайны vед гельветvvдийн кельтийн ард тvмний 100 мянган цэрэгтэй тулгарчээ. Майн, Неккар, Альпийн хооронд оршин суудаг кельтийн ард тvмэн Галль руу шилжин сууршихаар хєдєлснийг дуулмагц мужийнхаа цэрэгтэй галлийн омгуудын цэргийг нэгтгэж 58 оны зургаадугаар сард кельтчvvдийг Арар голоор гаталж байх vед нь дайрч цус урсгасан тулаанд гельветийн 30 мянган цэргийг хороов. Гельветvvдтэй долоодугаар сард Бибракын ойролцоо хийсэн тулалдаан нь Ю.Цезарийн хувьд алдар нэрд гарах эсэхийн хувь заяаг шийдвэрлэх байсан учир 30 мянган легионеруудынхаа (тvvнээс гадна галлийн 24 мянган цэрэг байв.) захирагч нарын морьдийгхурааж эцсээхvртэл байлдахыг тушаажээ. 130 мянган цэргээ хvйс тэмтрyулcэн гельветчvvд ялагдлаа хvлээж Ромын эрхшээлд орж Ю.Цезарийн тушааснаар эх нутагтаа буцжээ.  Мөн 58 оны 8-9 сард Ю.Цезарь 36 мянган хvнтэй арми захирч аймшиггvйгээр халдан иреэн Ариовистийн удирдсан германы секван омгийн цэргийг єнєєгийн Мюлуз хотын ойролцоо бут цохиж ухраав. Дараа нь цэргийнхээ тоог 60 мянгад хvргэж Белгик улс руу халдаж Сюиссон улсын Гальба хааны захирсан 100 мянган цэрэгтэй армийг 57 оны хавар бут ниргэж дийлэнх омгуудыг нь Ромын харьяат болгожээ. Сабис голын эрэг дээр дєнгєж буудаллаад байхад нь нервиев омгийн цэрэг гэнэт дайран ирэхэд Ю.Цезарь цэргээ байлдааны журамд яаралтай оруулж гардан байлдаанд цэргvvдээ удирдан орж легионеруудаа зоригжуулж байлаа. Есдvгээр сард адуатукуудын нутагт нэвтрэн орж эзлэсний дараа 56 онд Арморик (Францийн єнєєгийн Бретань муж) нутагт оршин суудаг венет омог руу дайрч олон жижиг хот-цайзыг дараалан булаан авав. Венетуудын хvнд далбаат усан онгоцуудыг дийлэхийн тулд урт савааны vзvvрт тогтоосон хадуураар усан онгоцуудын татлагыг самардсаар тасалж гартаа хийжээ.Галль мужийн амбан захирагч тавин мянган хvнтэй армитайгаа 55 онд Ромын нутаг дэвсгэрт Маас голын хєндийгєєр халдан ирсэн германы узепит, тенктер хоёр омгийн нэгдсэн 200 мянган цэргийг Треверийн дэргэд тосон байлдаж тэднийг толгой дараалан хядаж Рейн мєрний зvг ухрааж олзлон авсан эмэгтэйчvvд, хvvхдvvдийг нь мэн хvйс тэмтэрчээ.55 оны дрлоодугаар сард Ю.Цезарийн цэрэг єнєєгийн Бонн хотын хавьд Рейн мєрнийг гатлахдаа гvvр барьсан нь Эртний Рмын инженерийн цэргийн цэргийн хосгvй гайхамшигт бvтээл болсон юм. Тэрбээр германы омгуудыг айлган сvрдvvлэх аргаар Ромд vнэнч байх тангараг єргvvлж чадав. Мэн оны наимдугаар сард английн эрэг дээр Дубры (єнєєгийн Дувр хот) хотын ойролцоо буухад, бритты омгийн цэргvvд байлдахаар тосож байв. Хоёр тал хэд хэдэн ширvvн тулалдаан хийсний дараа энхийн гэрээ байгуулж хагас сарын дараа галльчууд нутагтаа буцав.Ю.Цезарь дараа жил нь 54 оны 7 сард 5000 легионер, 2000 морин цэрэг бvхий нийт 22 мянган хvнтэй арми удирдаж Англид хоёр дахь удаагаа халдахдаа Ла Маншийн хоолойг 800 орчим жижиг завиар гаталжээ. Кассивелуний захирсан бритты омгийн цэргийг хялбархан бут цохиж цааш явсаар Темза мєрнийг єнєєгийн Лондон хотоос хойд хэсэгт гаталжээ.54-53 онуудад Галльд бослого гарсан тухай мэдээ авмагц Ю.Цезарь нутагтаа буцан ирж босогчдын булаан авсан Аверикум (Францийн єнєєгийн Бурж хот) хотыг удтал бvслэлт хийж босогчдын хvнс дуусаж байдал хэцvvдсэн vед удирдагч Верцингеториг цєєхєн тооны цэрэгтэй хотоос нууцаар гарч зугтсаны дараа эзлэж vлдсэн цэрэг, оршин суугчдыг нь хуу хяджээ.Ю.Цезарь Герговия хотыг бvсэлж Верцингеторигийгдийлээгүй ч дараахан нь Алезия хотыг 50 мянган цэрэгтэй бvсэлж 89 мянган явган цэрэг, 15 мянган морин цэргийг нь буулган авч босогчдын удирдагчийг олзлон Ромд аваачиж таван жилийн дараа босогч гэж цаазалжээ.Алезия хотыг буулган авснаар ромчууд Галлийг(Галлийн нутаг дэвсгэр дээр одоо Франц, Бельги, Голланд, Швейцар орнууд оршиж байна.) байлдан дагуулан дуусаж Ю.Цезарийн нэр алдар Эртний ертєнц даяар тvгжээ. Тэр байлдан дагуулалтын тухай Ю.Цезарь "Галлийн дайны тухай тэмдэглэл" дурсамжийн номондоо дэлгэрэнгvй єгvvлсэн бий. Тvvнийг Галльд дайтаж байх зуур хамтран зvтгэгч М.Красс парфянчуудын эсрэг байлдаж байхдаа Карр хотын дэргэд амь эрсэдсэнээр гурвал бутарч Ю.Цезарь, Гней Помпей хоёрын хооронд удтал vргэлжилсэн, цуст дайн эхэлж Эртний Ром дахин иргэний дайнд татагдан орж тус гvрний иргэд тєдийгvй легионерууд хоёр талдхуваагдав.  Ингээд Помпей сенатын бvгд найрамдах улсын талыг толгойлж тэдний єрсєлдєгчид нь Ю.Цезарийг удирдагчаараа сонгов. Сенат 49 онд Цезарийн Галль мужийн амбан захирагч байх бvрэн эрхийн хугацаагдуусгасан шийдвэр гаргаж захирч байгаа армиа тарааж Ромд буцан ирэхийг vvрэг болгов. Ромд очмогц нь помпейчууд шууд баривчлан цаазална гэдгийг ойлгож байсан Ю.Цезарь легионеруудаа удирдан Ромыг чиглэн замд гарч шєнє Рубикон голыг гатлахын ємнє "Шийдлээ!" гэсэн алдарт vгээ хэлжээ. Байлдааны баялаг туршлагатай цэрэг Г.Помпейн армийг газар сайгvй ухраасаар хоёр сарын хугацаанд Хойд Италийг эзлэв. Помпей Мєнхийн хотыг хамгаалах гэж оролдож 49 онд амбан захирагчийн хувь захирдаг Испанийн Илерда хотын ойролцоо болсон тулалдаанд Ю.Цезарийн цэрэгт бут ниргvvлж легионуудын vлдэгдэл (25 мянга орчим хvн), хамтран зvтгэгчдээ дагуулан Ром хотоор дайрч Бриндизи, Грек рvv ум хумгvй зугтаж тєрийн эрдэнэсийн сангч авч амжаагvй байна. Помпей Грек улсад ирмэгц Эдпирт Диррахия хотын хажууд хээрийн хуарангаа байрлуулж бэхлэлт хийв. Ю.Цезарь араас нь мєрдєн ирээд армиа хот, дайсны хуарангийн хооронд байрлуулж харилцаа холбооны замыг нь хаав. Помпей аргагvй тулж дайралтад орж Ю.Цезарийн байлдааны журмыг сэтэлж ухраав.Г.Помпейг дагаж яваагvй Сенатын гишvvд49оны намар Цезарийг Ромын захирагчаар ёслол тєгэлдер єргємжилжээ. Энэ єдрєєс Ю.Цезарь vнэндээ хэмжээлшгvй эрхт хаан болж Ромын бvгд найрамдах улс тєгегєл болжээ.Удсангvй Фессали муж дахь Фарсаль хотын дэргэд 48 оны наимдугаар сарын 9-нд шийдвэрлэх байлдаан болж 50 мянган цэрэгтэй Г.Помпей хоёр дахин бага хvчтэй Ю.Цезарийг дийлнэ гэж эрдэж єрсєлдєгчийнхєє морин цэргийн дайралтыг тогтоож араас нь элдэж байтал легионерууд хажуугаас нь дайрч бут ниргэжээ. Ю.Цезарь энэ байлдаанд дєнгєж 200 цэргээ алдсан хэрнээ дайсны 8 мянган цэргийг алж 20 мянган цэргийг олзолжээ.46 онд Ю.Цезарийн 10 легион цэрэг Тапсын дэргэд 14 легион, 100 гаруй байлдааны заан, тэрчилэн явган цэрэг, морин цэрэг гээд хvч хол давуу Помпейг ялсны дараа Ромын Сенат Ю.Цезарийг арван жилийн хугацаагаар захирагчаар томилжээ.Цэрэггvй болсон Г.Помпейг усан онгоцоор хvрч ирэхэд Египет улс хvлээн авсангvй, хамтран зvтгэгчид нь тvvнийг цааш харуулжээ. Гэвч Ю.Цезарь тэнгисийн цаана гарсан помпейн цэргийн vлдэгдлийг Оvрмєсєн дуусгах зорилгоор Египет орж Нил мєрний эрэг дээр болсон тулалдаанд тєрсєи эгч, vзэегэлэнт Клеопатра бvсгvйн хамт эх орноо захирч байгаа тус улсын ХП Птоломей хааны цэргийг бут цохиж хаан нь тулалдаанд алагджээ. Ю.Цезарь Египетийн Клеопатра хатан хаантай учир ургуулж халуун янаглалдаа мансуурч байхдаа 47 онд заналт дайсан, Понтийн Фарнак хааны армийг тавхан хоногийн хугацаанд зvйл дуусгаж "Ирлээ, харлаа, яллаа!" гэсэн алдарт vг бvхий мэдээг Ром руу явуулжээ. Г.Помпей vхcэнээр Ромын бvгд найрамдах улсад он удаан жил vргэлжилсэн иргэний дайн сая нэг дуусаж Сенат 44 онд Ю.Цезарийг бvх насаар нь Ромын захирагчаар томилж байгаагаа зарлажээ.Ромын єчнєєн тєчнєєн мянган легионеруудын ачаар Эртний Ромд хэмжээлшгvй их эрх мэдэл гартаа атгасан жанжин эртний тvvхийн цэргийн урлагийн хєгжилд асар их хувь нэмэр оруулсан юм. Ю.Цезарь галлийн дайн vед тєдийгvй Помпейтэй хийсэн иргэний дайны vед стратегийн зорилгыг тавихдаа алсыг харж хашир болгоомжтой хандаж байв. Легионуудаа байлдааны ажиллагааны талбарт хvчийг тарамдуулахгvй, нэгдор байрлуулж шаардлагатай чиглэлд дайснаас давуу хvчийг бий болгож чаддаг байлаа. Тулалдааны талбарт армиа гурван эгнээгээр байрлуулахдаа сvvлчийн эгнээнд нь нєєцєє хадгалдаг байлаа. Байлдаан эхлэхийн ємнє, явцад татуулын ажиллагааг идэвхтэй явуулж бут цохиж ухраасан дайсныг нилээд гvнд мєрдєн мєшгєдєг байв .Дайн тvvхийн сэдвээр хэд хэдэн сонирхолтой, єргєн агуулгатай ном бичсэн учир тvvнийг Эртний ертєнцийн цэргийн томоохон тvvхчдийн нэг гэж мэн vздэг. Суут жанжин А.В.Суворов, Наполеон Бонапарт нар офицер бvр тvvний бvтээлийг уншиж судлах ёстой гэж шаардаж байжээ.Ю.Цезарь Ромд бvх насаараа захирагчаар томилогдсоноор бvх дайсандаа нэгдэх бололцоо олгосноор Эртний Ромыг ганц жил л захирч чадсан юм. Иргэний дайны дараа эрх мэдлийг нь хэвээр vгщээсэн Юний Брут, ойрын хамтран зvтгэгч Гай Кассий Лонгин нар 45 оны сvvлчээр хуйвалдан сэдэж 44 оны гуравдугаар сарын 15-ны єдер Ю.Цезарийг Сенатын хуралдааны танхимд чинжаал хутгаар хэдэнтээ хутгалж амийг нь егvvтгэжээ.
« Last Edit: 2013.03.05 01:20 by serdaram »

Offline peacesteady

  • Данхар гацуур
  • ***
  • Posts: 80
Ancient ROME
« Reply #3 on: 2008.06.04 20:45 »
Эртний Ром улс Аппеннины хойгийн дунд хэсэгт Тибр мєрний зїїн эрэгт МЭЄ VIII зууны їед Ром хот байгуулагджээ. Ром хот Капитолийн, Палатины, Эсквили зэрэг долоон довцог дээр байрладаг. Ромын анхны хааныг Ромул хэмээдэг байсан гэж домогт єгїїлсэн байдаг. Хаан нь улсын бїх эрхийг захирах ба тїїний дэргэд “Сенат” хэмээх ахмадын зєвлєл байна.Ромын эртний оршин суугчдын їр удмыг “патриц” буюу эцэг гэх ба харин єєр газар орноос нїїдэллэн ирэгсдийг “плебей” гэдэг байжээ. Плебей нар нь газар эзэмшдэггїй, ихэнх нь гар урлал, худалдааны ажил эрхэлдэг байв. Улмаар плебейн зарим хэсэг нь хїчирхэгжин патриц нарын адил улс тєрийн болон эдийн засгийн зарим эрхийг эдлэх болсон нь бий. Ромул хаанаас хойш Ромд 8 хаан суусан бєгєєд МЭЄ VI зууны їед сїїлчийн хаан Этруссыг хаан ширээнээс зайлуулснаар Ромын хаант засгийн їе тєгсгєл болжээ.МЭЄ 509 онд хаант засгийг устган улсын улсын бїхий л эрхийг “сенат”-д тєвлєрїїлэв. Ардын хурлаар патрицуудын дундаас 2 хїнийг сонгон Ромын “консул” хэмээх албан тушаалтанг бий болгожээ. Шинээр тогтоосон энэ засгаа “Бїгд найрамдах” буюу латинаар ”Республика” (ард олны засаг) хэмээн нэрлэжээ. Гэсэн хэдий ч энэ засгийн їед Ардын хурал нь хїч чадал муутай байв. Харин плебей нар урьдын адил эрх мэдэлгїй хэвээр байсан тул Ромын нийгмийн тэгш эрхт гишїїн болохыг эрмэлзэж байсан ба плебей нар эрх ашгаа хамгаалахын тулд “Ардын трибун” нарыг сонгожээ. Энэ тэмцлийн дїнд гарал угсаа бус хєрєнгє чинээний байдлаар харгалзан їзэх хууль батлуулж чадсан бєгєєд плебей нар нийтийн газраас эзэмших болов. Удалгїй патриц плебей нар хуулийн ємнє тэгш эрхтэй болсон тухай хуулийг сенат батлав. Аливаа албан тушаалд патриц плебейн дээд давхрааныхан ажиллах болсон байна. Ингэснээр Ром улс-боол эзэмшигч язгууртны бїгд найрамдах улс болжээ. Ромын тєрийн гол тїшиг нь зохион байгуулалт сайтай хїчирхэг арми байв. Ромын тариачид цэрэгт алба хаасны хариуд ноогдол газар эзэмшдэг тул улс орондоо їнэнчээр зїтгэдэг журамт цэрэг байжээ. Ромын цэрэг 4500 хїн бїхий “Легион” хороо болж хуваагдан, легион нь жижиг отриадуудаас бїрдэх ба цэрэг нь явган, морин, морин тэрэгт зэрэг бїрэлдэхїїнтэй чанга сахилга баттай байжээ.Ромчууд хїчирхэг армидаа тулгуурлан хєрш зэргэлдээ нутгуудыг эзлэн авсаар МЭЄ III зууны дунд їе болоход Италийн бїх нутаг, Итали дахь Грекийн колони хотуудыг, нийт Апеннины хойгийг эзлэн суух болсон. Ромчуудын Газар дундын тэнгис дэхь ноёрхол нь улам хїчирхэгжсээр Сицили, Сардин арлуудад нєлєєгєє тогтоожээ. Ром хот Карфаген хот хоёрын эрх ашиг зєрєлдсєнєєр “Пуний дайн” гарсан байна. МЭЄ 264 онд эхэлсэн I дайн 20 жил їргэлжлээд Ромын ялалтаар тєгссєн байна. I дайны дараа МЭЄ 237 алдарт жанжин Ганнибал Карфагены цэргийг командлан 40 мянган цэрэг, 57 заантай Альпийн нурууг давж Ромд гэнэт довтолсноор Пуний II дайн эхлэв. Ганнибал Альпийн нурууг давах їед ихээхэн хохирол амсч 26 мянган цэрэг, 12 заантай їлджээ. Ингэж байлдсаар МЭЄ 202 онд Зама хотын орчим 2 тал дахин тулалдаж, Ганнибал ялагдан Пуний II дайн тєгсєв. Ганнибал зугтааж яваад амиа хорлон, Ромчууд Карфагеныг бїр мєсєн эзлэн авснаар Ром улс Газар дундын тэнгист ноёрхлоо бїрэн тогтоожээ.Удаа дараа явуулсан дайны їр дїнд олон мянган боолтой болж, зарим газар єдєрт 10000 боол зарж байсан тухай мэдээ хїртэл байдаг. Эр чадалтайбоолуудыг мэсчин боол (гладиатор) болгоно. Тэд хоорондоо болон араатангуудтай тулалдан ромын ихэс дээдсийг цэнгїїлдэг байв.Ромын цэргийн жанждын эрх мэдэл нэмэгдсээр цэргийн чанга хатуу засаглал тогтоохыг эрмэлзэх болжээ. Ингээд Гней Помпей, Юлий Цезарь, Красс нар “Гурвын эвсэл” гээчийг байгуулсан байна. Удалгїй Юлий Цезарь тєрийн эрхийг дан ганц єєрийн гарт тєвлєрїїлэн авчээ. Тїїний нэр алдар єсч, цэргийн хїч нэмэгдсээр, Помпейтэй хийсэн иргэний дайнд ялж Ромын хэмжээгїй эрхт эзэн болов. Ингэж Ромын Бїгд найрамдах засаглал нэг хїний засаглалаар солигдов.Сенатын зарим гишїїд хуйвалдан МЭЄ 44 онд Ю.Цезарийг хороосон ч Ромын ард иргэд Бїгд найрамдах засгийг дэмжсэнгїй. МЭЄ 30 онд цезарийн єргємєл хїї Октавиан Цезарийн бодлогыг їргэлжлїїлэн єєрийн засаглалыг тогтоожээ.МЭЄ I – МЭI зууны заагт Ром хот 1 сая гаруй хїн амтай том хот болсон байв.Ромын хаад єєрийн нэрийг мєнхжїїлэхийн тулд орд харш, хєшєє гэх мэт дурсгалын зїйл их босгожээ. Хамгийн том нь Траяны 40м єндєр баганат хєшєє юм. Мєн алдарт “Колизей”-н дугуй театрт гладиаторын тэмцээн, том баяр ёслол болдог байв. Ромчууд Грек їсгийг їндэслэн “Латин цагаан толгой”-г зохион хэрэглэсэн. Энэ нь улмаар бїх эзэнт гїрэн даяар дэлгэрч алс хязгаар мужынхан нь ч латинаар ярих болжээ. Ромчууд орчин їеийн ном хэвлэх аргыг бий болгож, хуудсуудыг тэгш зїсэн їдэж, хавтаслах, хэдэн зуун хувиар хэвлэх болсон байна. Уран илтгэчдийн илтгэлїїд, уран зохиол, тїїх газар зїй, аж ахуйн холбогдолтой олон ном гарч байв. Юлий Цезарын їед шинэ он тооллын хуанлиг зохиосон нь одоо їед ч хэвээрээ шахуу хэрэглэгдэж байна. Дїрслэх урлагт цээж баримал хийх явдалыг чухалчилан тухайн хїний нїїр царай тєдийгїй зан тєлєвийг илэрхийлж гаргахыг эрмэлзэх болов. Ромын эзэнт улсын хїч чадал доройтсон їед варвар буюу бїдїїлэг аймгууд хїчирхэг холїбоонд нэгдэн Ромыг довтлох нь улам нэмэгджээ. IV зуунаас Каспийн тэнгис орчмоос Хїннї Европод нэвтрэн орж ирэх болсноор Хїннїгийн довтолгооноос зугтаасан Готууд ромын газар нутагт орж ирэх болов. 395 онд Ром улс баруун, зїїн 2 тал болон хуваагдав. Баруун Ром хоосорч улам бїр доройтож байсныг далимдуулан Готууд Италид цємрєн орж, 411 он гэхэд Ромыг бїр мєсєн эзлэн авчээ. Готуудын дараа Герман аймгууд ээлж дараалан Ромыг дайран орж цєлмєцгєєж байв. Ингээд 476 онд Герман аймгийн тэргїїн Одоскр Ромын сїїлчийн хаан Ромул Августыг хаан ширээнээс нь зайлуулжээ. Нэ їйл явдлаар Баруун Ромын эзэнт улс унажээ. Ром улс оршин тогтнохоо больсон энэ їеэс дэлхийн эртний тїїх тєгсєж, хїн тєрєлхтєний соёл иргэншлийн тїїхийн дараагийн їе эхэлсэн гэж їздэг.

Offline serdaram

  • Загалмайлсан Эцэг
  • Ахмад зохицуулагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1167
  • Ойн савдаг шүү БИ
Re: Unexeer Sonirxoltoi Lektsuud..(LEkts 2)
« Reply #4 on: 2013.03.05 01:28 »
ene lektsiig avdaryin yorooloos uhaj gargaj irlee

Offline Yondoo123

  • Өсгөлүүн гацуур
  • **
  • Posts: 47
  • no pressure, no diamonds
Re: Unexeer Sonirxoltoi Lektsuud..(LEkts 2)
« Reply #5 on: 2013.04.13 16:57 »
 :o lektseeendees bichij bolno bizdeee bagshaa  :(
hicheel zutgel gargahkuigeer amijiltand hurehkui