ЮНЕСКО-гийн тусгай жагсаалт буюу Дэлхийн євд манай гарагийн дахин давтагдашгvй байгалийн тогтоцтой газар нутаг, хvний гараар бvтсэн ер бусын хєшєє дурсгал зэрэг байгалийн єгєємєр зан, хvний шавхагдашгvй ухаанаар бий болсон хосгvй бvтээлийг хамруулдаг юм. [b:bb9e2f6364]Єнєєдрийн байдлаар дэлхийн сан хємрєгийн жагсаалтад нийт 878 гайхамшиг бvртгэгдээд байна. [/b:bb9e2f6364]Тэдгээрийн заримаас сонирхуулъя.1.Израилийн умард хэсгийн Хайфа хотын цэцэрлэг. Бахаи шашныг vндэслэгч алтан vст Бабагийн бунхан бvхий энэ хотыг дэлхий даяар тархсан бахаи шашинтай зургаан сая хvн зорьдог. 2005 оны наймдугаар сард ЮНЕСКО-гийн жагсаалтад бvртгэсэн.2.Ватикан дахь Гэгээн Петрийн талбайн агаараас авсан зураг. Дэлхийн євийн вэб сайтад бичигдсэнээр манай гарагийн хамгийн жижигхэн энэ улсад дэлхийн уран баримлын сорууд бий. Ватиканыг бvхэлд нь 1984 онд дэлхийн євд бvртгэсэн юм.3.Иорданийн эртний Петра хотын тєв хєшєє болох Аль Хазне ємнє хэвтэж буй тэмээнvvд. Улаан тэнгис, Мєхсєн тэнгис хоёрын дундах дунд орших эл хот нь Араб, Египет, Сири, Финикийн замын огтлолцол дээр оршдог. Петра хотыг дээрх жагсаалтад 1985 онд бvртгэсэн.4.Сидней хотын Дуурийн театр. Дэлхийн хамгийн алдартай бас олны танил барилгуудын нэг бєгєєд Сидней хотын билэг тэмдэг, Австралийн гол дурсгалт газар. Сиднейн дуурийн театрыг 2007 онд бvртгэсэн.5.Ємнєд Африкийн Луугийн уулнаас олдсон хадны сvг зураг. Сан омгийнхны бvтээл гэгддэг ч тэд зулус болон цагаан арьстнуудтай хийсэн тэмцлээс болж устаж алга болжээ. Тэдний vлдээсэн хадны гайхамшигт зургийг 2000 онд дэлхийн ховор нандин євийн санд бvртгэж авсан юм.6.Африкийн Йемен улсын зvvн хэсэг дэх Шибам хот. Ер бусын уран барилгаараа алдартай эндхийн бvх байшинг гялгар тоосгоор барыкээ. Ойролцоогоор 500 орчим байшин нь 5-11 давхар юм. Тиймээс тус хотыг дэлхийн хамгийн эртний "єндєр цамхагуудтай хот" хэмээн нэрлэж "Элсэн цєлийн Манхеттэн" гэж єргємжилдєг.7.Венецийн Их сувгийн эрэг дээрх завинууд. Арын фон дээр нь Сан Жоржийн сvм харагдаж байна. Арлын энэхvv хот дэлхийн хэмжээний аялал жуулчлалын томоохон тєв тєдийгvй кино наадам, уран сайхны болон уран барилга, баримлын томоо¬хон vзэсгэлэн байнга зохиогдож байдаг соёл урлагийн эртний тєв юм. Венец хотыг 1987 онд дэлхийн євд бvртгэсэн.8.Хятадын Их цагаан хэрэм. Бээжингээс зvvн хойд зvгт Симатай дvvргийн нутаг дэвсгэрт оршдог. Дэлхийн уран барилгын томоохон дурсгал болох Цагаан хэрмийг умард зvгийн нvvдэлчдээс хамгаалах зорилгоор барьсан гэдэг. 8851.5 км урт хэрэм хvний гараар баригдсан хамгийн том барилга. Дэлхийн євд 1987 онд бvртгэсэн.9.Тєвд эмэгтэйчvvд Катманду дахь Бодхнатхын єлмийг тойрон явж байгаа нь. Бодхнатхын єлмий нь буддын шашны хамгийн эртний шvтээнvvдийн нэг юм. Vvнийг тойрсон цамхгийн орой дээр бурхан Буддагийн мэлмийг дvрсэлсэн байдаг. Катмандугийн хєндий нь далайн тєвшнєєс дээш 1300 метрт єргєгдсєн єндєр уулсын дундах хєндий бєгєєд Балбын тvvх дурсгалын гол дvvрэг юм. Энэ нутагт олон тооны буддын болон Энэтхэгийн сvм хийдvvд бий. Нутгийн оршин суугчид Катмандугийн хєндийд арван сая бурхан амьдардаг гэгддэг энэ газрыг 1979 онд дэлхийн євд бvртгэсэн.10.Таж Махал. Энэтхэгийн Агра хотод орших бунхан сvм. Сvмийг Их Моголуудын эзэн хаан Шах-Жахан амаржих vедээ нас барсан єєрийн эхнэр Мумтаз Махалын дурсгалд зориулан бариулсан гэдэг. Дэлхийн долоон гайхамшгийн нэг хvний гараар бvтсэн эл ховор нандин бvтээлийг 1983 онд ЮНЕСКО хамгаалалтандаа авсан юм.11.Малокены эргээр хуучин машинтайгаа явж байгаа куб иргэд. Кубын нийслэл нэг хэсэг хуучин Хавана гэж нэрлэгдэж байв. Хуучин Хавана болон тvvний барилгуудыг 1982 онд дэлхийд євд бvртгэсэн. Єнєєдрийн байдпаар Хавана хот єргєжин тэлж хоёр сая хvн амтай шинэ барилгатай хот болсон хэдий ч хотын хуучны хэсэг нь барокко неоклассизм хосолсон уран барилгууд, тавцан, тагт, давтсан тємрєєр хийсэн хувийн байшингуудын ансамбль нь гайхалтай харагддаг.