Author Topic: Зүүн гарын хаант улс манжид яага  (Read 13315 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline Ulziimaa

  • Posts: 22
Зүүн гарын хаант улс бол Монгол угсааны улс юм. Зүүн гарын хаант улсыг Эрэнэбаатар хунтайж байгуулжээ. Хунтайжийг залгамжлан Галдан бошигт хаан ширээнд суужээ. Галдан бошигт хааны үед Зүүн гарын хаант улс хүчирхэгжиж байсан боловч бас Зүүн гарын хаант улс манжид эзлэгдэх нэгэн өгөөш нь болсон ч юм шиг. Энэ хаан улсыг хүчирхэгжүүлж байсан нь үнэн , мөн эзлэгдэх болсон нь ч үнэн байж магад. Учир нь Галдан бошигт хааны дайны уршгаар зүүн гарын хаант улсын эдийн засгийн хөгжил, аж ахуйн сүйрэлд орсноор ард түмний аж амьдрал ихээхэн доройтжээ. Энэ үеийг ашиглан Ойрадын ноёдууд өөр хоорондоо өрсөлдөн хүч нэгдлийг нь сулруулж байсан тухай эх сурвалжид өгүүлжээ. Галдан бошигтын дараагийн хаадууд тухайлбал Галданцэрэн нар маш их хичээл зүтгэл гаргаж бутарсан улсыг нэгтгэж манж чин улс руу довтолсон боловч тухайн үедээ үр дүнд хүрсэн ч цаашдаа удаан үргэлжилж чадаагүй. Үүнээс дараачийн хаадууд бүр хаан ширээнийхээ төлөө тэмцэлдсээр байгаад юу ч хийж чадалгүй насан өөд болцгоожээ. Энэ үеэр зүүн гарын хаант улсын эрхийг гартаа авах гэсэн Амарсанаа манж чин улсын жанжин болж манж чин улс зүүн гарын хаант улсыг эрхшээлдээ оруулахад нь их үүрэг гүйцэтгэсэн бөгөөд өөрийнх хүсэж байсан зүүн гарын хаант улсыг захирах бодол нь талаар болсон байдаг. Тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэж энэ л байх. Хэрэв Галдан бошигт дайн самууныхаа хүч, уршгаар эдийн засгийн хямралд оруулаалгүй, хаан ширээгээ эв нэгдэлтэйгээр залгамжлан авч, үр бүтээлтэй байж зүүн гарын хаант улс манжид эзлэгдэхгүй ч байсан байж болох юм.