Бүгдэд нь мэнд. Єнгєрсєн 7 хоногт уншсан номоо танилцуулъя. Миний яг л хүлээж найдаж байсан сайхан ном байлаа. Орчин үеийн эдийн засгийн онолд, бvх гаргалгаа, тооцооны хамгийн эх цэг, vндэс болдог нэг assumption байдаг. Тэр нь хүний авир үйлдлийг авч үзэхдээ (assumption болгож) “зєвхєн хувийнхаа сонирхолд хєтлєгдєх бєгєєд, өєрийн ханамжийг maximum хэмжээнд хүргэхийг зорино” гэж тодорхойлдог. Үүнийг микро эдийн засгийн онол тулгуур assumption болгож, эндээс эхэлж, бусад бvх онол, тооцоо нотолгоо эх аван салбарладаг. Ялангуяа Адам Смитийн “Үндэстнvvдийн баялаг”-аас эх авсан “[b:a4d350a918]Хvн бvр өєр єєрсдийнхєє тєлєє амьдрахад, тэр нь нийгмийн тєлєє болж, эцсийн бүлэгт бvгдээрээ хожино”[/b:a4d350a918] гэсэн [b:a4d350a918]“Үл үзэгдэгч гарын хүчээр” бvх юм зохицуулагдах тухай ойлголт үүнийг онолын хувьд найдвартай ар тал нь болж түшсэн юм. Өєрєєр хэлбэл эдийн засгийн ухаанд авч үздэг Хvн гэдэг амьтан нь маш хүйтэн бєгєєд хувиа хичээсэн, ховдог шунахай (өєрийн ханамжийг хязгааргүй ихэсгэхийг тэмvvлсэн) тийм дvр тєрхтэй “homo economicus” байдаг. Амартя Сэн үүний сул талыг уудлан гарган ирж, эдийн засгийн ухаан этикийн талын элементvvдийг оруулж, суурь тавилт болгон авч үзсэнээр улам бодитой тайлбар хийх чадвартай болох бєгєєд, илүү хүчирхэг ухаан болж хєгжинє[/b:a4d350a918] гэж тайлбарлажээ. Адам Смитийг хожуу үеийн эдийн засагчид яаж буруугаар ойлгон тайлбарласан тухай сонирхолтой тайлбар ч бий. Эрх (rights), эрх чєлєє (freedom), ханамж (utility), well-being, үнэц (value), Парэто оптималчлал (Pareto optimality) гэх мэт олон тvлхvvр үгнүүдийн утгыг эргэн авч үзэж шинжлэн, нухацтайгаар дахин тайлбарласан буй. Ийнхvv тvлхvvр vгнvvдийг буюу principle-vvдээр “оролдож” шинэ тайлбар, санаа гарч ирнэ гэдэг нь аливаа шинжлэх ухаанд парадигм өєрчлєлт хийгдэх үед л илэрдэг зүйл гэж болно. Хvнд зєвхєн хувийнхаа аз жаргал (well-being)-г томруулах гэсэн нэг мотивац байхаас гадна, бусдад єгєгч (agency) байх тийм мотивац бас байдаг, тvvнийг анхаарлын тєвєєс гаргаж болохгvй гэх мэт санаануудыг энэ номноос уншиж болно. Гаргалгаа явсаар байгаад хамгийн сvvлийн бvлгийн нэг “Welfare, Goals and Choices” дээр (миний хувьд) оргилдоо хvрнэ. Ядаж энэ бvлгийг бол заавал уншууштай. Posted by Эрин М.Тулгат