Чингис хааны нэрийг мянганы хүнээр нэр дэвшүүлэхдээ чухам энэ морин өртөөний шуурхай мэдээлэл дамжуулалтыг орчин үеийн интернэтийн өвөг эцэг гэж нэрлэсэн байдаг- Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг бид тэмдэглэж байна.Төв Азийн нүүдэлчдийн уугуул нутаг болсон энэ газар шороон дээр олон төр байгуулагдаж, мандаж буурч явсны хамгийн сүүлчийнх нь Монгол төр юм. Мэдээж монголчуудын түүх 1206 оноос эхлээгүй, үүнээс хавьгүй өмнөөс алтай овгийн олон аймаг түмэн оршиж алдар суугаа мандуулж явсан. Өдгөө мэдэгдэж байгаагаар хамгийн анхны нүүдэлчний төрийг хүннү нар МЭӨ II зуунд байгуулжээ. Нүүдэлчдийн түүхийг өнгөцхөн харахад дан дайн байлдааны намтар цэдэг шиг санагдцаг. Тэр газрыг эзлээд, энэ хотыг түймэрдээд, тэдэн хүн алаад гэсэн баримт л ихэнхдээ байдаг. Саяхан Их Монголын 800 жилийн ойг тэмдэглэх НҮБ-ын тогтоол гарахад тэртээ догшин зуунд монголчуудын хөлд түймэрдүүлж байсан нэлээд хэдэн орон эсэргүүцсэн аж. Гэтэл бидний түүх намтар дайн байлдаанаас өөр юмгүй бил үү? Монголчууд бид хүн төрөлхтний хөгжилд өгсөн юм бий юу? Чухам л монголчууд хийгээд энэ газар шороон дээр төр улсаа мандуулж явсан Төв Азийн нүүдэлчдийн зүгээс хүн төрөлхтний хөгжил цэцэглэлтэнд оруулсан зүйл бий юу? Хэрэв бий бол чухам үүнээ дурсан алдаршуулж ойгоо тэмдэглэвэл илүү утга учиртай мэт санагдана. Хүн төрөлхтний сайн сайхан, хөгжил дэвшилд оруулсан монголчуудын 9 их үйлсийг нэрлэх санал гаргажбайна. Монголчуудболон Төв Азийн нүүдэлчдээс гарсан энэ санаа нь хожим нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн, хэрэглэгээнд ньорсон, хөгжил цэцэглэлтэнд нь тус нэмэр болсон зүйлийг сонгон түүвэрлэлээ. Морин хуур, уртын дуу зэрэг нь гайхамшигт оргиналь зүйлс мөн боловч хүн төрөлхтөнд тархан хэрэглээнд нь ороогүй зүйл билээ. Шалгаруулалтыг ард түмний дунд нээлттэй санал хураалтаар тодруулж болох юм. Эхлээд би өөрийн зүгээс 9 үйлсийг нэрлэе, уншигч олон өөр өөрийн саналыг нэмэрлэгтүн. [b:d266ecb77e]1. Чөлөөт хүдалдаа[/b:d266ecb77e] Хүний иргэншлийн түүхэнд худалдаа саяхан болтол тун ч муу нэртэй байжээ. Нэгний бүтээсэн баялгийг нөгөөд аваачин зуучилж борлуулахдаа завсраас нь мөнгө шулж олдог мөлжлөгийн хамгийн муухай илрэл гэсэн ойлголт байв. Энэ нь эртний Герег, Ром төдийгүй Дорно зүгт ч ингэж үздэг байв. Худалдааг баялгийг эргэлтэнд оруулагч хүчин зүйл гэж харахаасаа өмнө юун түрүүн мораль талаас нь авч үзэн буруутгадаг байв. Есүс Христос худалдаачдыг юун түрүүн ариун сүмээс хөөж гаргах санал тавьсан байдаг. Лао Цы, Күнз нар ч худалдааг сайшаадаггүй байв. Худалдаачид хэл болгонд муу хэл үүлсэн нэртэй. Маклер, меркант эсвэл наймаачин, панзчин гэсэн үгэнд өөрт нь муулсан агуулга бий. Чухам худалдааг их эрхэмлэдэг, үүгээр ажил амьдралаа залгуулах хандлагатай учраас жүүд нар ихэд муушаагдан улмаар түүхийн турш гадуурхагддаг байжээ. Чөлөөт худалдааг аюулгүй байдал, хувиа бодсон үзлийн үүднээс орон болгон эсэргүүцдэг байжээ. Хэдийгээр Шиан, Ромын хооронд торгоны зам мянган жил тогтсон авч Хятадын династи болгон гадаад худалдааг сайшаадаггүй, олонхи тохиолдолд тас хориглодог байсан аж. Чөлөөт худалдааг дэмжиж, эхлүүлж, буй болгосон эзэн нь монголчууд юм. Асар их цус урсгаж, түймэрдсэн дэлхий дээрээ тэр үеийн монголчууд эгшин зуур энх тайван топгоон эргэж сэргээх ажлыг удирдан, үндэстэн хооронд чөлөөт худалдаа явуулах болжээ. Орчин үеийн чөлөөт эдийн засгийн онолчдын тэргүүлэгч нарын нэг Боаз Либертаринизм хэмээх хүлээн зөвшөөрөгдсөн алдартай зохиолдоо монголчуудыг чөлөөт худалдааг санаачлагчид хэмээн бичжээ. Чөлөөт худалдаа муу муухай юмны эх үүсвэр биш, харин хөгжил цэцэглэлтийн сурвалж юм гэдгийг тэр цагаас хүн төрөлхтөн ойлгож эхэлсэн. Худалдааг хөхиүлэн, худалдаачны алдрыг бишрэн дуулсан Мянга нэгэн шөнийн үлгэр чухам монголчуудаас хойш бичигдсэн нь хүн төрлөхтний сэтгэлгээнд өөрчлөлт орсон хэрэг. Монголчуудаас хойш 500 жилийн дараа Шотландын аугаа эрдэмтэн Адам Смит алдарт “Үндэснип баялаг” бүтээлээ туурвиж чухам чөлөөт худалдаа л хүн төрөлхтний хөгжил цэцэглэлийн уг сурвапж юм гэсэн шинжлэх ухааны суут нээлтээ хийжээ. [b:d266ecb77e]2.Мэдээлэл дамжуулалт [/b:d266ecb77e]Өгөөдэй хаан алдарт эцгээс хойш бүтээсэн дөрвөн том үйлсийнхээ нэгэнд морин өртөө байгуулснаа тоочсон байдаг. Хүний түүхэнд тохиож байгаагүй асар уудам газар нутгийг нэгэн захиргаанд оруулсан монголчууд нэгдсэн удирдлагыг хангахын тулд мэдээлэл асар хурдтай тархан, гэдрэг холбоогоор эргэн ирж байхын ач холбогдлыг ойлгосон төдийгүй үүнийг анх удаа хэрэгжүүлжээ. 1996 онд Вашингтон пост сонин Чингис хааны нэрийг мянганы хүнээр нэр дэвшүүлэхдээ чухам энэ морин өртөөний шуурхай мэдээлэл дамжуулалтыг орчин үеийн интернэтийн өвөг эцэг гэж нэрлэсэн байдаг. Чингисийнхний аян дайны амжилтын нэг эх сурвалж нь чухам энэ шуурхай мэдээлэл дамжуулалтанд байлаа. Мэдээлэл дамжуулалтын ач холбогдол, түүнийг хэрэгжүүлэх технологийг тэр үеийн ертөнц ойлгодоггүй, мэддэггүи, байсан юм. Орчин үеийн ертөнцийн хөгжил дэвшлийн суурь ойлголт нь өдгөө чухам энэ мэдээллийн технологид байгаа билээ. [b:d266ecb77e]3. Нийгмийн хамгааллын сан[/b:d266ecb77e] Өгөөдэй хаан өөрийн бүтээсэн сайн үйлсдээ өнчин ядуусыг тэтгэх төрийн сан байгуулснаа дурдсан байдаг. Тэрээр ийм сан байгуулснаар нийгмийн үгүйрсэн, дордсон хэсгийнхэнд адуу мал тасалж өгөн дахин хөл дээрээ босоход нь төрөөс харж үздэг системийг анх буй болгосон юм. Түүнээс даруй 500 жилийн хожим пруссчүүд, тодорхой хэлбэл Бисмарк анх нийгмийн ядуу хэсгийг тэтгэх төрийн санг байгуулсан байдаг. Хэдийгээр үүнийг өдгөө үр хүүхдээ харж үзэх патриархал үзэл санаанаас үүссэн гэж үздэг авч, юутай ч нийгмийн эмзэг хэсгийг хамгаалах төрийн сангүй нэгээхэн ч улс орон үгүй. Энэ арга хэмжээ нь нийгмийн хуваарилалтыг илүү шудрага болгоход бага ч гэсэн тус болдог, нийгмийн тодорхой хэсэгт дахин боломж гаргаж өгдөг, төрөөс зохицуулан нийгмийн ядарч зүдэрч яваа хэсгээ чигт нь хаячихалгүй татаж авдаг олон ач холбогдолтой юм. Нийгмийн хамгааллын санг цэвэр эдийн засгийн үр ашиг талаас нь ихэд шүүмжилдэг боловч нийгмийн доторх баян ядуугийн ялгааны хэт ялгарлыг ядахнаа бүдэгрүүлж нийгэм өөрөө тогтвортой байдлаа хадгалах нөхцлийг бүрдүүлэлцдэг гэдэг дээр барагсанал нийлдэг. Юутай ч нийгмийн хамгааллын систем нь орчин үеийн ертөнцийн салшгүй нэг бүрэлдэхүүн хэсэг мөнөөсөө мөн билээ. [b:d266ecb77e]4.Шашны хүлцэл[/b:d266ecb77e] Түүхэнд хамгийн цуутай аялагчдын нэг Марко Поло Хятадад 17 жил болоод нутаг буцжээ. Очсон газрынх нь Хархорум хэмээх хотод шашин болгон өөрийн сүм хийдтэйгээр зэрэгцэн оршоод заримдаа ертөнцийн мөн чанарын тухай ном хаялцдаг тухай яриадахсан чинь худалч нэр хүртэв. Түүний юу ч ярьсанд үнэмшихэд бэлэн байсан авч 500 жил үхэх сэхэхээ үзэн алалцсан загалмайтнууд ба лал нар зэрэгцэн суугаад үгээр маргалаа гэдэг тэр үед хэн ч үнэмших аргагүй зүйл байлаа. Ярьсныг нь үнэмшихгүй элэг доог хийгээд байдаг хүрээлэлд байсан өвгөн Марко Поло “би үзсэн юмныхаа талыг ч яриагүй шүү” гээд амьсгал хураасан гэдэг. Үнэндээ Марко Пологоос нэлээд олон жилийн өмнө Хархорумд очсон Вилъям дэ Рүбрүк гэлэн Лал, Будда, Христос, Бумбын шашнынхан зэрэгцэн суугаад хорвоогийн мөн чанар, гарал үүслийн тухай ном хаялцахыг өөрийн нүдээр үзжээ. Ном хаялцааныг их хаан Мөнх зохион байгуулсан аж. Хүн төрөлхтний иргэншсэн шашин болгон бусдыг үл зөвшөөрсөн үл хүлцэл агуулдаг байлаа. Ялангуяа гарвал нэпгэй ах дүү шашнууд илүүтэй биенээ үзэн ядна. Буддизм, хиндуизм хоёр, лал, христос хоёр, күнз, бумба хоёр хоорондоо илүүтэй маргаантай аж. Харин Төв Азийн нүүдэлчид угаасаа бүх шашныг зэрэгцэн амгалан оршихыг хачирхдаггүйгээр барахгүй угаасаа ийм байх ёстой гэсэн үзэлтэй байлаа. Шар тэнгисээс Хар тэнгисийн хооронд хүн болгон даган мөрдөж байх ёстой Их засаг хуулинд “Аливаа шашин суртахууныг хүндэтгэмүй. Гэвч ямар нэг шашин ч онц эрхийг эдэлж үл болно” гэрэн заалт орсон байжээ: Үүнээс 500 жилийн дараа АНУ-ын Үндсэн хуульд анх удаа энэ санаа тусан хуульчлагдсан байдаг. Шашны чөлөөт байдлыг дэмжихийн зэрэгцээ төрөөс аль нэг шашныг нь илүүтэйд үзэхгүй гэсэн энэ санаанд аугаа их философи агуулагдаж байгаа юм. [b:d266ecb77e]5.Цэргийн зохион байгуулалт[/b:d266ecb77e] Галт зэвсэг буй болохоос өмнөх цэргийн зохион байгуулалт, менежментийн хамгийн шилдэг бүтэцийг Төв Азийн нүүдэлчид бодож олжээ. Аравтын систем гэгддэг энэ зохион байгуулалт нь ган төмөр мэт сахилга батыг буй болгодгоос гадна хариуцлагын маш үр дүнтэй тогтоц юм. Арван цэргийг аравтын дарга толгойгоороо хариуцна, аравтад багтаж буй цэргүүд биенийхээ өмнөөс хариуцлага хүлээнэ. Арван аравтыгзуут, арван зуут мянгат, арван мянгат түмт болон зохион байгуулагдах ба армийг командлагч эцсийн бүлэгт хэдхэн түмтийн даргаар дамжуулан бүх хүчнийг шуурхай шалмаг, үр дүнтэй удирдаж болно. Аравтууд болон зуутууд хөнгөн морин цэрэг, хүнд морин цэрэг, толгой сэргийлэх гэх мэтээр үүрэг функцээрээ ялгагдах учир тухайн нэгжийн гүйцэтгэх ёстой үүрэг эхнээсээ тов тодорхой. Цэргийн энэхүү аравтын систем чухам Чингис хааны үед хамгийн төгөлдөр хэлбэрээ олсон гэж үздэг. Хэдэн зуун мянган цэргийг аян дайны үед түргэн шуурхай хооллох, хувцаслах менежмент энэхүү системээсээ өөрөөс нь урган гарчээ. Гал тогооны анги гол усны дэргэд түрүүлж очоод асар их түүдэг үүсгэн дотор нь жижиг чулуунууд үйжхалаана. Ирсэн цэргүүд байнга авч явдаг аяган дотроо ус дүүргээд борцор үйгээд халуун чулуу дотор нь хийн хоолоо болгож, яаралтай үед мориноосоо буулгүй өл залгаад авна. Иймэрхүү ухаалаг менежмент олон байж алхам тутамд хэрэглэгддэг байжээ. Үүрэг функц, шаталсан хэлбэр, сахилга бат зэргийн хувьд энэ систем нь гагцхүү цэрэг даины төдийгүй ерөөс нийгэм эдийн засгийн бусад хэлбэрт хэрэглэгдэх болсон шалгарсан менежмент юм. [b:d266ecb77e]6.Универсаль түүх бичлэг[/b:d266ecb77e] Түүх бичлэгт эргэлт хийж универсаль цадиг болсон анхны бүтээлийг Персийн их эрдэмтэн Рашид ад Динийн Судрын чуулга гэж үздэг. Үүнээс өмнө түүх бичлэг нь нэг талаас маш олон газар орон зайгхамарсан, нөгөөталаас зөвхөн хроник шинжтэй байжээ. Харин Судрын чуулга бол тухайн үедээ хүн төрөлхтөн мэдэж байсан бүхий л газар оронг хамарснаас гадна нэг нэгнээсээ урган гарсан үйл явдлуудыг хооронд нь холбон тайлбарласан бүтээл байлаа. Энэ шилээвэр бүтээлийг Монголын хаад захиалж хийлгэсэн юм. Үүнээс гадна бичсэн эзэн нь тодроогүй Монголын нууц товчоо, Жүвэйнийн Дэлхийг байлдан дагуулагчид зэрэг бүтээлүүд нь мөн л түүх бичлэгийн универсаль шинжийг агуулсан байдаг. Үүнээс хойш өрнө, дорно аль алинд нь түүх бичлэгт өмнөхөөс тэс өөрөөр хандах болжээ. [b:d266ecb77e]7.Амьтны стиль[/b:d266ecb77e] Дүрслэх урлагт “амьтны стиль” гэсэн тусгай чиглэл, сургууль, арга барил бий. Чоно, гөрөөс, буга, морь болоод үлгэр домгийн амьтдыг урлагийн нүдээр харвал хачин гоё, уран сэтгэмжтэй болгон зурж, барьдаг энэхүү гайхамшигт санааг анх Төв Азийн нүүдэлчид бодож олжээ. Дүрслэх урлагт орж ирсэн нэн эртний урсгалын нэгийн хувьд амьтны стиль нь дэлхийн урлагийн хөгжилд ихээхэн нөлөө үзүүлсэн юм. Орчин үеийн модерн урлагт амжилттай ашиглаж болох уран гоё амьтны дүрс хиргисүүр булшнаас эхлээд буган хөшөөгөөр дамжин одоо үед ч ардын гар урлаачдын бүтээл, айлын авдар саван дээр байсаар байгаа билээ. [b:d266ecb77e]8.Адууны соёл[/b:d266ecb77e] Одоогоос 8-10 мянган жилийн өмнө Төв Азийн нүүдэлчид тарпан хэмээх зэрлэг адууг гэршүүлжээ. Ингэхээр морь бол хүний иргэншлийн бүх түүхтэй хамт урагшилсан байна. Эртний Перс, Герегт морь ховор зүйлийн нэг байсан бол Төв Азийн нүүдэлчдийн хувьд хүн болгонд хэд хэд ноогдохуйц олон тоотой байжээ. Хятадууд Мин династийг хүртэл монгол морь хэрэглэдэг байсан ба ихэд хожим араб угсааны өндөр морь хэрэглэдэг болсон аж. Нүүдэлчдийн жижиг морь нь хагас зэрлэг, өвс тэжээлээ өөрөө олж идэх чадвартай, байгалийн эрс тэс нөхцйпд гайхалтай тэсвэртэй учраас хэдэн мянган жилийн турш сайн нөхөр нь болж байсан юм. Нүүдэлчдэд чухам адуунаас улбаалан буй болсон бүхэл бүтэн соёл бий. Хожим бүхий л хүн төрлөхтөн дуртайяа өөриймшүүлэн авч хэрэглэсэн дөрөө, өмд бол адууны соёлоос улбаалан буй болсон нүүдэлчдийн бүтээл юм. Дөрөөнөөсөө хоёр шургааг чирэн, түүнээ хооронд нь холбосон морин чарга бол алс газар аялан явахад асар хялбар дөт зүйл болой. Адууг зөвхөн уналганд хэрэглээд зогсохгүй аж ахуйд ашиглана. Гүүний сүүг исгэн айраг хэмээх бага зэргийн алкохолтой ундаа гарган авсан нь оригналь хүнс байлаа. [b:d266ecb77e]9.Нефть[/b:d266ecb77e] АНУ-ын Сансар судлалын музейд орчин үеийн хөдөлгүүрт технологийн амин сүнс болсон газрын тосыг хүний хэрэгцээнд анх ашиглагчид нь монголчууд хэмээн бичсэн нь бий. XIX зууны эцсээр Рокфеллер газрын тос олзворлон керосин хийхээс өмнө энэхүү өдгөө хар алт гэх болсон баялгийг хүн төрөлхтөн хэрэглэж мэддэггүй байв. Амархан шатах увьдастай энэ олдворыг монголчууд анх дайн байлдаанд хэрэглэх болжээ. Хэрэм хана давуулан шидэж түймэр тавих ёстой зүйлээ газрын тосоор норговол хялбар шатахаас гадна удаан асах аж. Б.Баабар