Энэ өдөр их л дулаахан байсан. Салхи баруунаас 1,5 м/сек байлаа. Градус 26 - 28 хэмтэй байсан байх. Өглөө эрт Чингүүнийг залгангуут босож Бургертээ 8 цагаас явлаа. Уг нь очоод бэлэн байх гэж бодож байсан боловч цаг гаруй хавчуургыг нь хийлээ. Хүмүүсийг их хүлээлгэсэн байх. 9 өнгөрч байхад бургер маань бэлэн болсон. Уг нь шууд авч яваад 8:30 гэхэд тэндээсээ хөдлөнө гэж тооцоолж байсан ч хотоос 9:30-д хөдөллөө. Автабус бол пиг дүүрэн байсан зарим 3 -аараа, зарим 4-өөрөө Бусад 2-оороо сууж байлаа. Ихэнх нь зүс таних хүмүүс байлаа. Ингээд хотоос Эрдэнэ сумын зүг зүгэллээ. Замд нэг л юм дутагдаад байх шиг санагдаад байсан чинь Дарам багш Мик-ээр яриагүй байсан юм байна лээ.

Хааяа ч багшийн яриад явахыг сонсох сайхан шүү.
Ингээд явсаар байгаад Алдарт мод тарих газраа ирэвээ... Тэгээд Мокси, Дээгий, Төөгий 3 нээж үг хэлж зааварчилгаа өгч байтал тэнд ажилладаг багш ирэн бид нарт хаагуур услах талаар зөвлөгөө өглөө. 14-р эгнээс цааш 20 хүртэл Улиас гэж хэлээд явуулсан ч хайлаас байлаа. Тэгэнгүүт нь бид нар эхлээс хайлаасаа усалж байгаад асуугаад шууд улиасыг нь хамт усалсан. 14-с цаашхи бүх мод услагдсан. 20-р эгнээний хэсэг хайлаас услагдаж чадаагүй учир нь усан сан дахь ус нь дууссан болохоор. Ингээд 1:30 мин болж хэсэг хүмүүс амрахаар явав. Зарим нэг нь ядрахгүй усалсаар л байлаа. Усан сан дахь усаа дуусгах гэж 2 цаг хүртэл усаллаа. Тэгээд бүх хувин саваа 14-р эгнээ рүү мордлоо... Тэнд хүмүүс нь энд тэнд суучихсан эрээн цоохор байсан. Тэгсэн хэдий ч Төөгий бүгдийг нь цуглуулж хоол оройтох учир Танилцах цаг гарлаа. Тэнд их олон клубын хүүхдүүд ирсэн байсан. Sirus, G Three, Social net /ТВ миссүүд, Жич: Энд ирсэн МИСС-үүд манай клубын Миссүүдээс дутахааргүй сайн ажиллаж байсан. Ядарч байсан ч гэсэн их сэтгэлээрээ ажиллаж байна лээ. Та нар Socialnet.mn сайт дээр бүртгүүлээд Баруун дээд буланд МИСС МИНУТ гэж байгаа тийшээ ороод саналаа өгөөрэй. Бүгдэд нь

, Эндээс хамгийн бага нь 95 оны хүүхэд байсан. /, ингээд бүгдээрээ танилцаж дуусахад хоол маань ирлээ. 3:30-н үед өрдийн хоолоо идсэн. Тэр хоол ёстой гоё амттай байсан. Цагаан хоол гэхэд.. Хагас сайн өдөр бүр ийм хоол идэх юмсан. Мод усалгаан дээрээ....
Ингээд 4 цаг болж бөөнөөрөө 14-с доошоо услахаар шийдэж 5:40 хүртэл усалж хувин саваа аваад автобусны зүг мордсон доо. Анх удаа явж байгаа хүүхдүүд олон байсан болохоор Чингисийн хөшөөг үзүүлвээ. Тэнд бөөнөөрөө зураг авхуулав. Тэгээд л хотын зүг гэлдэрсан дээ. Ихэнх нь шалаанк бариад мод руугаа услана гэж бодож байсан гэж байна лээ. Тэгсэн чинь шаал өөр хувин зөөгөөд байхаар нь эхэндээ гайхсан гэж байсан. Гэхдээ тэрхүү анх удаа ирсэн хүүхдүүдэд үнэхээр гоё дурсан, өшөө олон танилуудтай болгосонд байяртай байна.
Энэ өдөр нээх ядраагүй мөртлөө гэртээ ирээд аймар их яадарсан гэдгээ мэдсэн. Их ажлын дараа сайхан амрах гоё шүү. Би ч унтаж унтаж сая л босож байна даа.