Өчигдөр өглөө 2 автобус бараг дүүрэн, 20-оод минутын хүлээлтийн хугацаатайгаар бид хөдөллөө.
ТИС-ийн ХБ лицейн хүүхдүүд, мөн ТИС-Жайкагийн багш, мэргэжилтнүүд, хүүхдүүдээ дагуулсан эгч хүртэл "сониноос" явж байна. Дарам багшийн танилцуулснаар эдгээр япончууд нь саяын 3 сард болсон байгалын гамшигт нэрвэгдэж, амь насаа алдсан хүмүүсийн дурсгалд зориулж мод тарилцаж байгаа юм байна.
Үдээс өмнөдөө нүх ухаж, үдээс хойш хоолны дараа мод тарина гэнэ. Баруун хязгаар руугаа алхаж алхаж очлоо. Ухаж байгаа эгнээнүүдээ хашаа хүргэх зорилго тавьлаа. Чийгтэй, элсэрхэг нуранги хөрсөнд нүх ухах ер нь амархан байсан ч зорилгодоо хүрч арай л амжсангүй. Хоолны дуудлагаар буцаад алхаад алхаад автобус дээрээ ирлээ. Кассынханы авчирсан тослог цуйванг барж ядан идсэн, сайхан. Гадаа харин шороо салхитай хэвээрээ л. Заримд нь гармааргүй л байсандаа

. Гэлээ ч түүчээ нар аль хэзээний гараад явчихсан. Ухаж эхэлсэн газраасаа модоо суулгаж эхэллээ. Бууц, бордоо хийж холиод суулгацаа суулгаад, хөлөөрөө гишгэж чигжээд дараа нь хос наймын хувин усаа ханыг нь дагуулж хийгээд болж байгаа юм. Тэгээд эгнээгээрээ ажлын зохион байгуулалтандаа дадаж байтал услах хэрэггүй, шууд чигжээд болно гэнэ. Талбайн үндсэн ажилтнууд дараа нь арай зөв технолгиор услах юм гэнэ. За ямартай ч, мод суулгана гэдэг мод ургуулахын нэг гол кайф байна, өнөөдөр явсан хүмүүс азтай

. ... явах цаг болжээ. Уламжлалын дагуу Цонжин болдогоор ороод явлаа. Ингэхэд, замдаа 2 нөхрөө хаяад явчихсан байна, Цонжингоос буцахад л мэдлээ, торойгоод хүлээж байлаа шдээ

. Таних танихгүй ч цуг яваа хүмүүстээ санаа тавьж, бүртгэж байя, хамтрагчид минь.
Буцах замд нэг япон багш сая 3 сард болсон газар хөдлөлт, цунамигийн талаар зарим мэдээлэл, бичлэгийг АйПадаараа үзүүлсэн. Мөн манай орны тусламжийн талаар нилээн дурьдан талархаж буйгаа илэрхийлж байсан. Энэ хүмүүс дахин явж эдгээр модоо арчилж, услаж байх болно гэнэ. Бид ч гэсэн харамсаж байна.

. Бидэнтэй явж мод тарилцсанд мөн талархаж байна.
За, шалгалтаа өгөөд л ирсэн, өмнө явалтаар шалгалтаа таслаад явсан зарим хөлдүү гарууддаа хичээлд нь амжилт хүсье!