Хэхэ. Мөөгий маань аймар ядарчээ. Би ч бас аймар ядарсан.. Яадаж байхад нэг захаас нөгөө зах руу 6 явлаа шд. Олны хүн оломгүй далай гэдэг чинь ёстой үзүүлсэн. Багаж байхгүй тэр хавиар. Гэхдээ ямар байсан 10 нүх ухаж, 3 мод суулгаж, 20 гаруй мод усалж, олон хүнд зааварчилгаа өглөө, ажилд нь ч тусаллаа. Багшийн танилд ч бас мод тарих аргыг зааж өгч 5 ширхэг мод тариулсан. Тэр хүүхэд нь аймар хөөрхөн хугархай хүрз барьчихаад л модоо тарина гээд л яваад байсан. Бараг 5 модонд бүгдэд нь шороо хийхэд нь тус болсон байх.
Тэр ШОУ-ны нөхдүүд сайхан юм даа. ШОУ хийж байгаад л яваад өгөх юм даа. Яадахдаа нэг нүх ухаж үзээсэй билээ. Нэг модонд ус хийж үзээсэй билээ.
Төр засгийн аж ахуй юу юу ч билээ. Тэр хүмүүс пир гэж орж ирээд пир гээд л явсан. Гэхдээ нэг харамсалтай зүйл нь мод тарьчихаад тэрийгээ услаагүй явсан байсан, бид нарын тарьсан хэсэгт ч тийм зүйл ажиглагдсан. Модоо тарьчихаад услахгүй бол тэр модыг 1000 тариад нэмэргүй шд. Тэгээд энэ хүмүүс модон дээр алаан болж байна лээ. Миний мод, чиний мод гээд л, зарим нь модыг яаж тарихыг мэдэхгүй, зарим нь бүр хараад л зогсоод байсан. хэхэ..
Манайхны хувьд үнэхээр сайн ажилласан. Багаж дутуугаас сул зогсох хүмүүсийн тоо их байсан. Дараагийн удаа ямар ч байсан сул зогсох хүмүүсийн тоо багасах байх. Модоо тарих болохоор... Нэг хэсэг нь нүх ухдаг, нөгөө хэсэг нь модоо тарьдаг, өөр нэг хэсэг нь бууц зөөдөг, өшөө нэг хэсэг нь модоо усалдаг байвал зүгээр юм шигээ.